x

“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай

Монгол орны үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудыг таниулах, аялагчдад тав тухтай аялахад нь хөтөч болох зорилготой “Аяллын газрын зураг”-ийг Голомт банк 2017 оноос хойш эрхлэн гаргаж байгаа билээ.

Энэ жилийн хувьд аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн бид “Аяллын газрын зураг”-ийн дижитал хувилбарыг бэлтгэн хүргэсэн бол өнөөдрөөс газрын зургийн хэвлэмэл хувилбар иргэд, харилцагчдын гарт хүрч буйг дуулгахад таатай байна.

“Аяллын газрын зураг”-аас та Монгол орны 6 чиглэлд аялах маршрут болон тухайн маршрутаар үзэх байгаль, түүхийн хосгүй дурсгалт газрууд, тэдгээрийн танилцуулга, мэдээллийг авах боломжтой. Мөн аялалд гарахдаа мартаж болохгүй зүйлс, шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт болон Голомт банкны картаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх газруудын байршил зэрэг таны аялалд зайлшгүй хэрэг болох олон төрлийн мэдээллийг энэхүү газрын зурагт багтаалаа.

“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбар нь интернэт, сүлжээгүй газар ч хөтөч болох давуу талтайгаас гадна газрын зураг дахь хот хоорондын зай, зам, таних тэмдэглэгээг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар илүү нарийвчлан боловсруулж гаргасан тул таны аяллын найдвартай хамтрагч байна гэдэгт итгэлтэй байна.

Иргэд, харилцагчид та бүхэн “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг дараах цэгүүдээс ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ аваарай.

  • Голомт банкны бүх салбарууд
  • Чингис хаан нисэх онгоцны буудал
  • Shangri-La Hotel

Харин дижитал хувилбарыг гар утсандаа татан ашиглахыг хүсвэл ЭНД дарна уу.

Үзэсгэлэнт Монгол орныхоо давтагдашгүй, өвөрмөц байгалийг хайрлан хамгаалж, хариуцлагатай аялъя!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top