x

Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж, 12.5 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.

Мөн банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар нэмж, 14.5 хувьд хүргэхээр болжээ. Дээрх шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэснийг төв банк мэдээллээ.

Жилийн инфляц энэ оны 7 дугаар сард улсын хэмжээнд 13 хувьтай гарлаа. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур нэмэгдэж байсан бол өнгөрсөн сард хүлээлтээс бага зэрэг эрчимжжээ. Шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэх эрсдэлтэй байна. Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, хүнсний инфляц буурах хүлээлттэй байгаа.

Геополитикийн зөрчилдөөний улмаас шатахууны үнэ, нийлүүлэлтийн тодорхой бус байдал ихсэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өсөж, томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлттэй болж байна. Уул уурхайн гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөлийг сайжруулах, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна.

Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр энэ сараас хүнсний инфляц саарч, шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй байх тохиолдолд жилийн инфляц 2027 оны дунд үеэс зорилтын интервалд орж, тогтворжих магадлалтай. Гэвч шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг инфляцыг эрчимжүүлэх эрсдэлт хүчин зүйлс хэвээр байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн нөлөөг хязгаарлах зорилгоор бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргажээ.

Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах бодлогын зорилтоо тууштай хэрэгжүүлнэ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл, үнийн өсөлтийн нөлөөг анхааралтай үнэлж, шаардлагатай тохиолдолд бодлогын дараагийн арга хэмжээг цаг тухайд нь авна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцлов.

Төв банкны мэдээлснээр, кспортын орлого нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл оны эхний хагаст 567 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрч, хүрэлцээт байдал сайжирчээ. Тодруулбал, экспортын орлого оны эхний хагаст жилийн 58 хувиар өссөн. Нүүрсний экспорт 51, зэсийн баяжмалынх 97 хувиар нэмэгдээд байна. Харин энэ оны эхний улиралд агшсан импорт II улиралд эргэн эрчимжихэд нефтийн бүтээгдэхүүний төлбөр, уул уурхайн машин механизм, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна саяхан С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 22 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 33 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 38 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 40 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 50 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 54 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 1 цаг 40 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 1 цаг 44 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 1 цаг 58 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цаг 2 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 15 цаг 30 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 15 цаг 40 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 16 цаг 38 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 18 цаг 42 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 48 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 18 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 19 цаг 0 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 19 цаг 4 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 19 цаг 14 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top