/Kazinform/ Японы засгийн газрын өрийн хэмжээ зургаадугаар сарын эцэст 1,346,683.3 тэрбум иенд хүрч, өмнөх улирлынхаас 2,840.7 тэрбум иенээр өсжээ. Тус улсын Сангийн яам "энэ өсөлт нь нийгмийн зардлын хэмжээ татварын орлогоос давсныг харуулж байна" гэж тайлбарлав.
Японы хүн ам долоодугаар сарын 1-ний байдлаар 122.93 сая байсныг үндэслэн тооцоолж үзвэл нэг хүнд ногдох өрийн хэмжээ ойролцоогоор 10.95 сая иен болж байна.
Нийт дүнг задалж харвал, засгийн газрын бондууд 1,110,883.9 тэрбум иенийг эзэлж, өмнөхөөс 6,585.5 тэрбум иениэр өссөн байна. Зээлийн хэмжээ 3,787 тэрбум иенээр буурч 40,537.4 тэрбум иен болсон бол богино хугацаатай засгийн газрын үнэт цаас 2,099.9 тэрбум иенээр өсөж 94,399.4 тэрбум иен болжээ.



