x

ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ

/ТАСС/ Францын “Пари Сен-Жермен” багийн хөлбөмбөгчид Английн “Астон Вилла” багийг 2:1 харьцаагаар хожсоноор УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ. Австрид болсон тоглолтод Парисын клубын Хвича Кварацхелия (20 дахь минут), Дезире Дуэ (61) нар гоол оруулсан бол англичуудын цорын ганц гоолыг Брайан Мажо /45+1/ хийв.

ПСЖ-ийн хаалгыг Оросын хаалгач Матвей Сафонов хамгаалсан бол Дуэ шилдэг тоглогчоор шалгарчээ. Мөн 17 настай Мажо Супер цомын тэмцээний шийдвэрлэх тоглолтод гоол оруулсан хамгийн залуу хөлбөмбөгчин боллоо. Өмнө нь 1958 онд Английн довтлогч Жимми Гривз 18 настайдаа гоол оруулж байжээ.

Түүнээс гадна энэ удаагийн тоглолтыг Сомалийн шүүгч Омар Абдулкадир Артан шүүснээр УЕФА-гийн Супер цомын тэмцээний тоглолтыг шүүсэн Европын бус анхны шүүгч боллоо. Тэрбээр ДАШТ-2026-гийн тоглолтуудыг шүүх ёстой байсан боловч түүнийг АНУ-д нэвтрүүлээгүй юм.

Ташрамд дурдахад, М.Сафонов ПСЖ-ийн бүрэлдэхүүнд 9 дэх удаагаа тэмцээнд түрүүллээ. Тэрбээр “Краснодар” багаас 2024 оны зун Парисын клубт ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Аваргуудын лиг, Францын АШТ, УЕФА-гийн Супер цомд тус бүр 2 удаа, Францын цом, Супер цом, Тив хоорондын цомын тэмцээнүүдэд тус бүр 1 удаа аваргалсан байна.

Түүнчлэн ахлах дасгалжуулагчдын дотроос УЕФА-гийн Супер цомд багаа удирдан түрүүлсэн тоогоор ПСЖ-ийн Луис Энрике 3 дугаарт бичигдэж байна. Тэрбээр 2015 онд “Барселона”, 2025 онд ПСЖ-г удирдан ялалтад хүргэсэн билээ. Түүний өмнө Пеп Гвардиола /4 удаа/, Италийн Карло Анчелотти /5 удаа/ нар бичигдэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна саяхан С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 22 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 33 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 38 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 40 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 50 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 54 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 1 цаг 40 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 1 цаг 44 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 1 цаг 58 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цаг 2 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 15 цаг 30 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 15 цаг 40 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 16 цаг 38 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 18 цаг 42 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 48 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 18 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 19 цаг 0 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 19 цаг 4 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 19 цаг 14 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top