x

COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхоффтай энэ сарын 12-нд утсаар ярив.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болох COP17-гийн бэлтгэл ажил, зохион байгуулалт болон агуулгын хувьд эрчимтэй өрнөж буйг дуулгаж, ХБНГУ бол цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлт болон тус конвенцын үйл ажиллагаанд идэвхтэй, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн орны хувьд COP17-гийн хүрээний яриа хэлэлцээг зөвшилцөлд тулгуурлан үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхофф Монгол Улсад COP17-г амжилттай зохион байгуулахыг хүсэж, бага хурлын хүрээнд талуудын байр суурийг ойртуулж, нэгдмэл ойлголцолд хүргэх чиглэлд хамтран ажиллах болно гэлээ.

Тэрбээр COP17-д оролцох ХБНГУ-ын төлөөлөгчдийн тэргүүн юм гэж ГХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 15 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 36 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 46 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 52 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 54 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 1 цаг 4 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 1 цаг 7 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 1 цаг 54 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 1 цаг 58 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 2 цаг 12 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цаг 16 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 15 цаг 44 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 15 цаг 54 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 16 цаг 52 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 18 цаг 56 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 1 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 19 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 19 цаг 13 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 19 цаг 18 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 19 цаг 28 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top