x

Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил

/МОНЦАМЭ/ Монгол Улсын Соёлын элч, Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн 10 жилийн ой тохиож байна. 

Ойн хүрээнд тус хамтлагийнхан “Wolf Totem World Premiere” түүхэн тоглолтоо энэ сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулж, олон мянган фэнүүдтэйгээ хамт цэнгэсэн.

Монгол язгуур хөгжмийн уламжлалт өвийг орчин үеийн рок хөгжимтэй сүлэлдүүлэн, дэлхий дахинаа “Хүннү рок” урсгалыг таниулсан “The Hu” хамтлаг 10 жилийн хугацаанд дэлхийн олон орноор аялан тоглож, үнэнч фэнүүдийн үлэмж өнөр их хүрээлэлтэй болсон билээ. Харин энэ удаа тэд эх орондоо түүхэн тоглолтыг тайз, гэрлийн өвөрмөц шийдэл дор толилууллаа.

“Wolf Totem World Premiere” нь зөвхөн хамтлагийн 10 жилийн ойд зориулсан тоглолт төдийгүй 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтынх нь албан ёсны эхлэл болж буйгаараа нэн онцлог байв. Тиймээс тус тоглолтын өмнө уран бүтээлчид “The Hu” хамтлагийн дараагийн шинэ арваны эхлэлийг зарлаж, Монголын хөгжмийн ертөнцөд шинэ хуудас нээх түүхэн үйл явдал болно хэмээн тодотгож байлаа. 

Улаанбаатар хотод 2016 онд байгуулагдсан тус хамтлаг Монголын уламжлалт хөгжмийн морин хуур, төмөр хуур, хөөмий, хархираа зэрэг өвөрмөц элементүүдийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан, “Хүннү рок”  хэмээх шинэ урсгалыг дэлхийн хөгжмийн тавцанд таниулсан юм. 

Тэд англи хэлээр бус зөвхөн эх хэлээрээ, эртний ардын урлагийн нэгэн хэлбэр болох хөөмийлөн дуулдгаараа нэн өвөрмөц байсан бөгөөд дэлхийн хөгжмийн ертөнцөд сонсож дадсан рокоос арай өөр хэмнэл, өвөрмөц аялгууг тайзан дээр гаргаж ирсэн нь үлэмж содон байлаа. Тиймээс АНУ-ын Биллборд сэтгүүлийн хөгжмийн жагсаалтад багтсан анхны монгол хамтлаг, Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтсан ... гээд олон олон амжилтын жагсаалт хөвөрч эхэлсэн билээ.  

Тийм ч учраас “The Hu”-гийн анхны цомог “Гэрэгэ” нь "Их Эзэн Чингис хаанаас соёрхсон “Алтан гэрэгэ” адил дэлхий даяар эх орныхоо нэрийг түгээн, Монголын дуу бол морьтон ардын сэтгэлийн уянга болохыг дэлхий дахинд нотлон харуулсан" хэмээн Монгол төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонг 2019 онд тус хамтлагт гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн төрийн тэргүүний үгэнд, "...Суут Богд дээдсийн мэндэлсэн-Монгол бахархлын энэ өдөр Их хааныхаа хүрээгүй, дөтлөөгүй газарт хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа “Хүннү рок” хэмээх шинэ рок барилыг үүсгэн, гялалзаж буй “Хү” хамтлаг" хэмээн тодорхойлж байсан юм.

Өдгөө “The Hu”-гийн уран бүтээлүүд дэлхийн цахим платформуудад 900 сая орчим удаа тоглогдож, олон улсын хөгжмийн томоохон чартуудад амжилт үзүүлсээр байна. Тэдний уран бүтээл “Star Wars Jedi: Fallen Order”, “Star Wars Jedi: Survivor” зэрэг алдарт видео тоглоомд багтсанаас гадна эдгээр тоглоомын хөгжмийн цомог “Grammy Awards”-ын “Best Score Soundtrack for Visual Media” төрөлд шалгараад байна.

“The Hu” хамтлаг “Metallica” хамтлагийн “The Metallica Blacklist” төсөлд оролцож, “Through the Never” дууг өөрсдийн “Хүннү рок” хэв маягаар дахин дуулсан нь дэлхийн рок хөгжмийн хүрээнийхний анхаарлыг ихэд татсан. Мөн дэлхийн нэр хүндтэй “Glastonbury”, “Coachella” зэрэг хөгжмийн фестивальд оролцож, “Iron Maiden” хамтлагийн дэлхийг тойрох аялан тоглолтын тусгай зочноор тоглон, олон сая сонсогчдод уран бүтээл нь түгсээр байна.

Их Британид хийх аялан тоглолт

“The Hu” хамтлаг 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд Их Британид “Warrior Chant” нэртэй цуврал тоглолт хийхээр төлөвлөжээ. Тус аялан тоглолт 9 дүгээр сарын 29-нд Глазго хотын “O2 Academy”-д эхэлж, 10 дугаар сарын 11-нд Норвич хотын “UEA”-д өндөрлөнө.

Аялан тоглолтын хүрээнд дараах хотуудад тоглолтоо хийх юм.

  • 9 дүгээр сарын 29- Глазго, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 1-Бристол, “Prospect Building”
  • 10 дугаар сарын 2- Борнмут, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 3-Ньюкасл, “O2 City Hall”
  • 10 дугаар сарын 5-Белфаст, “The Telegraph”
  • 10 дугаар сарын 8-Бирмингем, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 9-Лондон, “O2 Academy Brixton”
  • 10 дугаар сарын 10-Манчестер, “O2 Apollo”
  • 10 дугаар сарын 11-Норвич, “UEA”

Тус аялан тоглолтын үеэр Францын “SKÁLD” хамтлаг “The Hu”-тай хамтран тоглох юм. Энэхүү аялан тоглолт нь “The Hu” хамтлагийн 2023 оны зун “Glastonbury” хөгжмийн наадамд оролцсоноос хойших Их Британи дахь анхны аялан тоглолт болох юм. Тэд тухайн үеийн “Glastonbury”-гийн тоглолтын бичлэгийг 2024 онд бие даасан цомог болгон гаргаж байв.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан "Хүлэг минь, шүлэг минь чи, бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэж бичиж байв. Энэ бол үндэсний өвөрмөц ахуйг шүлэглэн дуулж ирсэн их найрагчийн өөрийн чансаа хаана байгааг, хаана хүрэх ёстойг таньсан сэтгэл зүрхний дуулал байлаа. Тэгвэл тийнхүү дэлхийн дэвжээнд бахтайяа хүрч, шүтэн бишрэгчдийнхээ "Хү, Хү, Хү" хэмээсэн уухайн түрлэг дор нэгэн арваныг үдэж буй “The HU” хамтлагийн шинэ арваны тоолол эхэллээ. Тэд биднийг болон дэлхийг хэрхэн гайхшруулах бол ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 7 цаг 52 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 2 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 43 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 43 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 32 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 48 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top