x

WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ

Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) гаргадаг “Жендерийн ялгаатай байдлын индекс”-ийн 2025 оны тайланд дэлхийн 148 орныг хамруулахад жендерийн ялгаатай байдал 68.8%-тай гарсан ба энэ хурдаар явбал салбар бүрд хүйсийн тэгш оролцоог хангахад 123 жил шаардлагатай гэж үзжээ.

Дэлхийн хэмжээнд эдийн засгийн оролцоо болон улс төрийн оролцоо нь жендерийн хамгийн их зөрүүтэй хоёр салбар юм.

Эдийн засгийн оролцоо - 61%:

Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг өссөн ч бүрэн тэгш байдалд хүрэхэд дахин 135 жил шаардлагатай гэж үзжээ. Эмэгтэйчүүд дэлхийн ажиллах хүчний 41.2%-ийг бүрдүүлж байгаа боловч компаниудын удирдах дээд албан тушаалд дөнгөж 28.8%-ийг эзэлж байна. Мөн технологи болон хиймэл оюун ухааны (AI) салбарт эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь ирээдүйн эдийн засгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж буйг онцолжээ.

Улс төрийн эрх мэдэл - 22.9%:

Эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн бага хувьтай салбар нь улс төрийн салбар хэвээр байсаар байна. Энэ нь дэлхийн хэмжээнд шийдвэр гаргах, хууль тогтоох дээд түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой дутмаг байгааг илтгэж буй бөгөөд одоогийн хурдаар эрх тэгш байдалд хүрэхэд хамгийн урт хугацаа буюу 162 жил шаардлагатай гэж үзсэн байна.

Дээрх үр дүнгээс жендерийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг харж болно.

Эх сурвалж: https://www.statista.com/

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тохирлын тэмдэгт олон улсад

Сүүлийн жилүүдэд олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдний хүргэж буй ажил үйлчилгээний ялгарлыг бий болгох тусгай шошго буюу тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглах болсон. Тохирлын тэмдэгтийг ашиглах хамгийн гол шалгуур нь хувьцаа
эзэмшигч болон удирдах албан тушаалтны 51 ба түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.

Тохирлын тэмдэгт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох замаар бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, олон улсад гаргах үүргийг
гүйцэтгэдэг. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхой стандарт, журамд нийцэж байгааг давхар илтгэх тул бизнесийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг болно.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон нийтэд танигдах, улмаар борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг хүртдэг.

“Women Owned” тохирлын тэмдэгт Монгол Улсад

Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улсад хэрэглээнд нэвтрүүлсэн.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд “Women Owned” тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар ямар боломжийг олж авах вэ?

  • Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
  • Сургалт, чадавхжуулах хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах
  • Туршлага солилцох
  • Бизнес аялалд оролцох
  • Хамтарсан борлуулалтыг дэмжих
  • Үзэсгэлэн худалдаанд оролцох

“Women Owned” тохирлын тэмдэгт ашиглах хүсэлтийг тасралтгүй хүлээн авч, шалгуур хангасан бизнесүүдэд тэмдэгтийн гэрчилгээ олгох процесс үргэлжилсээр байна. Эмэгтэй бизнес эрхлэгч та ч бас “Women Owned” бизнесийн эгнээнд нэгдэхийг хүсвэл дараах QR-ийг уншуулж бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 9 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 18 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 59 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 59 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 48 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 4 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top