x

Евгений Трифонов: Халхын голын дайны үр дүнд Монгол Улс олон улсын тавцанд бие даасан тоглогч болсон

“ХАЛХ ГОЛЫН ТУЛАЛДААН: Хэний ялалт вэ?” номын зохиолч Оросын түүхч Евгений Трифоновын бүтээлийг “Нэпко” хэвлэлийн компани эрхлэн гаргаж, монгол уншигчдын хүртээл болгоод байгаа. 

 

Номын зохиолч Евгений Трифонов өнөөдөр МУИС-ийн номын санд “Халхын голын түүхийг тодруулахуй” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлээс товчлон хүргэж байна. 

 

Евгений Трифонов:

-Оросын талд Монголын талаарх ойлголт маш дутмаг, үнэн биш гэж би үздэг. Дунд сургуулийн түүхийн хичээлд ч заадаггүй. Үүнийг засаж залруулах шаардлагатай.

Ихэнх тохиолдолд оросууд Монголыг олон улсын харилцааны субьект гэж харахаасаа илүү обьект гэдгээр нь авч үздэг. ЗХУ Монголд маш их хэмжээний тусламж үзүүлсэн гэдэг үзэл суртал хүчтэй явуулж байсан. Зөвхөн ЗХУ-ын зүгээс Монголд тусламж үзүүлсээр ирсэн гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Монгол Улс хэзээд өөрийн гэсэн бодлого, ашиг сонирхолтой байсан. 

Миний номын гол дүгнэлт нь Халхын голын дайны үр дүнд Монгол Улс олон улсын тавцан дээр бие даасан тоглогч болж анх удаа гарч ирсэн явдал юм.
Халхын голын дайнаас өмнө ЗХУ-ын зүгээс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагүй. Хэдийгээр 1921 оны хувьсгалын дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэдэг ч олон улсын тавцанд нээлттэй, ил тод байдлаар дэмжиж байгаагүй. 
1920-1930 оны хооронд Хятадад коммунист хөдөлгөөн хүчтэй өрнөж байсан. ЗХУ-ын зүгээс эдгээр хөдөлгөөнийг дэмжиж байсан нь цаашдаа Хятад улсыг ЗХУ-ын нэгэн хэсэг болгох бодлогын нэг хэсэг байсан. ЗХУ-ын хувьд Хятад улс нь улс төрийн чухал тоглогч байсан бол Монгол Улс Хятадтай холбоо тогтоох коридор байсан юм. 
Монголын хувьсгалт арми нь Оросын тусламжтайгаар бий болсон. ЗХУ-ын зүгээс Монголын армийн ач холбогдлыг харгалзан үздэггүй. Гэхдээ л дурамжхан гэж хэлж болохоор тусладаг байсан. 
1930-аад оны сүүлээр Япон улс Хятад руу дайрахад ЗХУ-аас Хятадад асар их хэмжээний тусламж үзүүлсэн. Гол шалтгаан нь ЗХУ нь Японыг ялах боломжтой, хүчирхэг улс гэдгээ харуулах зорилго тээж байсан юм. ЗХУ, Япон хоорондын хурц зөрчилд Монгол Улс оролцохоос өөр аргагүй байсан. 
Тухайн үеийн Монголын удирдлагууд дотроо зөрчилтэй байсан хэдий ч ЗХУ, Япон хоорондын зөрчил дундаас өөрийн эрх ашгийг олж авах сонирхолтой байсан. Тийм учраас Монголын тусгай алба, тагнуулчид Халхын голд маш идэвхтэй ажиллаж байв. Тухайн үеийн Монголын удирдагчдын хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Монголчуудын ашиг сонирхлыг олон улсын тавцанд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай гэдэг ойлголтыг Зөвлөлтийн удирдлагад өгч чадсан. Тэр үеэс хойш Монголыг хүлээн зөвшөөрч эхэлсэн байдаг. 
Халхын голын дайны үр дүн Монголын талаарх Зөвлөлтийн хандлагыг өөрчилж чадсан юм. Үүнийг нотлох гол зүйл нь тухайн үеийн зөвлөлтийн хэвлэлд Монголын талаар маш их бичих болсон. Жишээ нь, Монголын баатарлаг ардууд, ухаалаг офицерууд гэхчлэн хоёр орны харилцааны талаар маш их материал нийтлэгдсэн байдаг. 
Түүхэн статистикаас харахад Халхын голын дайны дараагаас эхлэн ЗХУ-аас Монголд үзүүлэх эдийн засгийн тусламжаа эрс нэмсэн харагддаг. Эх орны дайны үед Монголчуудын өгсөн бэлгийг Зөвлөлтийн иргэд талархан хүлээн авсан. Тэр дундаа нэхий эдлэл, ноосон хувцсыг тусламж болгон хүргүүлсэн гэдгийг ойлгож мэдсэн нь их том зүйл байсан. 
Дэлхийн II дайны дараагаас Монголыг дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ихэнх улсын Монголын талаарх байр суурь өөрчлөгдсөн. Геополитикийн хувьд маш том өөрчлөлт гарсан. 
Манай хоёр улсын сүүлийн 100 жилийн харилцааны түүхээс харахад янз бүрийн түвшинд харилцаж байж. Зарим үед ах дүүгийн найрамдалт харилцаатай байсан бол зарим үед нь ЗХУ-ын зүгээс Монголыг колончлох бодлого ч хэрэгжүүлж байв. 
Орос улс Монголын түүхийг судлах хэрэгтэй. Монголын түүхийг таньж, мэдсэний үндсэн дээр харилцааны зөв бодлогыг хэрэгжүүлэх боломжтой юм. 
Өнөөдрийн ОХУ-д төрийн түвшинд зөвхөн түүх судлалтай холбоотой олон ургалч үзэл бий. Миний номыг Монголд хэвлэсэн байхад Оросод хэвлэх магадлал маш бага. Хэвлэж болохгүй гэж шууд хориглохгүй ч, хэвлэлийн компаниуд цаашдаа дарамт, шахалтад орно гэж болгоомжлох үүднээс хэвлэхгүй байх. 
 
Номын тухай хэн юу хэлэв?
Э.Бат-Үүл:
 

-Энэ бол цоо шинэ санааг дэвшүүлсэн ном байсан. Эцсийн бүлэгт Халхын голд Монголчууд ялсан юм гэдэг сонин санааг дэвшүүлсэн. Энэ номыг уншсанаас хойш би Х.Чойбалсан маршалын тухай хоёр талтай боддог болсон. Уг нь Х.Чойбалсанг үндэстэндээ аймшигт террор хийсэн дарангуйлагч гэж үзэж ирсэн. Гэхдээ нөгөө талдаа энэ юуны төлөөс байсан бэ гэдэг нь эргэж бодоход хүргэсэн. 30-аад мянган хүн хэлмэгдсэн. Бүх сэхээтнээ устгасан. Энэ айхтар үйл явдлын төлөөс нь юу байв. 

Манай Ерөнхийлөгч нэг айхтар үг хэлсэн. Юу гэхээр, либериал ардчилал мухардсан. Одоо бол геополитикийн эрин үе эхэлсэн гэж хэлсэн. Энэ бол осолтой үг. Геополитик гэдэг бол том гүрнүүдийн тоглоом. 

 

Бид геополитикоор тоглосон гэж үзвэл түүгээр тусгаар тогтнолоо олж авсан. Одоо харин тусгаар тогтнолоо тавьж тууж тоглох юм биш байгаа гэж бодсон. Одоо хараад байхад байгалийн баялаг, уул уурхайг оросуудад өгөх геополитик явж байна гэж л харж байна. 

М.Энхсайхан: 

Трифонов гуайн хамгийн сүүлд бичсэн “Дайснаа барьж идэх нь Маод хайртайгаа харуулах цор ганц арга байсан” гэдэг гарчигтай нийтлэл байна. Энэ нь Хятадад болсон соёлын хувьсгал, улаан хамгаалагчдын тухай. Маод үнэнч гэдгээ харуулахын тулд дайснаа хөнөөж, идэж байсан явдлын тухай бичсэн. Тэр нийтлэлээр нийгэм тэгтлээ солиорч, галзуурч болдог гэдгийг харуулсан юм билэ

Түүх давтагдах гээд байдаг зовлонтой. Түүх давтагдах тэр мөчид түүхээ судлаагүй сууж байгаа улс хамгийн их самгардаж, алдаа хийдэг. Тэр нийтлэлээс их олон зүйлийг өөр дээрээ тусгаж харж болохоор санагдсан гэв. 

Монголбанкны анхны ерөнхий нягтлан бодогчоор Трифонов гэдэг хүн ажиллаж байж. Энэ хүн түүхч Евгений Трифоновын хамаатан байх магадлалтай юу гэсэн асуултад тэрбээр "Магадгүй юм. Миний өвөг эцэг ЗХУ-аас Хятадад суух Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Үүний зэрэгцээ Японд суугаа худалдааны атташегаар мөн ажиллаж байсан. Тиймээс Монголбанкны нягтлан бодогчоор ажиллаж байсан байх магадлал бий" гэв. 
ikon.mn
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 8 цаг 45 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 9 цаг 36 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 10 цаг 59 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 15 цаг 59 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 16 цаг 3 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 16 цаг 5 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 16 цаг 38 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 16 цаг 55 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 17 цаг 14 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 19 цаг 1 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 19 цаг 22 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 19 цаг 31 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 19 цаг 40 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 19 цаг 52 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 20 цаг 0 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 20 цаг 4 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 20 цаг 8 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 20 цаг 12 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 47 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 2026-09-28
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл...
Top