x

Бүх цаг үеийн хайр сэтгэлийн 10 шилдэг роман

Elle сэтгүүл: Цаасан дээр буулгасан хайр сэтгэлийн хамгийн сайхан түүхүүдийн тухай өгүүлж байна.

Хайр сэтгэл гэдэг нь ангилагдахад хамгийн ээдрээтэй мэдрэмж юм. Гэхдээ дэлхийн уран зохиолд ер бусын сэдэвтэй хэдэн романууд байдаг. Ингээд та бүхэндээ зориулан бүхий л он цагийн 10 шилдэг хайрын романыг танилцуулья.

Маргарет Митчелл «Салхинд туугдагсад»

Маргарет Митчелл «Салхинд туугдагсад»

"Би энэ тухай маргааш л бодъё. Маргааш чинь өөр өдөр" гэсэн Скарлетт О’Харагийн шүтлэг болсон үг олон бүсгүйчүүдийн амьдралын баримтлал нь болсон юм. "Салхинд туугдагсад" романы алдарыг хэмжих аргагүй. Пулитцерийн шагнал, дэлхийн 40 хэлний орчуулга, кино болгосных нь найман “Оскар”, сая саяын давамгайлал, дэлхийн алдар нэр. Скарлетт, Ретт Батлер нарын нэр нэрийтгэл  болсон. Мөрөөдлийн эр хүнийг хэрхэн байлдан дагуулах, найз бүсгүйнхээ нөхрийг урвуулах, хуучин хөшигөөр дэгжин даашинз оёх зэргээс эхлэн газар тариалангийн жижиг эссегээр дуусгасан бүх асуудалд хариу олох ширээний нэвтэрхий толь болгон Маргарет Митчеллийн номыг ашиглаж болно. Скарлеттийн туршлага нь амьдралд бүхий л зүйл учирна, гэхдээ хамгийн гол нь Леди хэвээр үлдэхийг баталсан сургамж юм.

Колин Маккалоу «Өргөст бутны шувуухайнууд»

Колин Маккалоу «Өргөст бутны шувуухайнууд»

Австралийн зохиолч эмэгтэй Колин Маккалоу дахиад л “улаан хар” буюу хайр сэтгэл эсвэл шашинд зүтгэх хоёрын хоорондох сонголтын асуудлыг хөндөв. Мэгги ба хувраг эцэг Ральф хоёрын урт хугацааны догдлуулам дурлалын түүх нь эхлэлээсээ эмгэнэлт төгсгөл хүртэл уншигч таныг татна. Уншигч нарыг маш сонирхолтой 700 хуудас роман хүлээж байна. Аз жаргалтай төгсгөл болох уу? гэдэг нь эцсээ хүртэл таныг удирдах болно.

Сесилиа Ахерн «Жич: Би чамд хайртай»

Сесилиа Ахерн  «Жич: Би чамд хайртай»

XXI зууны хамгийн нялуун номуудын нэг. Сесилиа Ахерны анхны романыг гарах гарцгүй болсон үедээ цочроох эмчилгээний арга болгон ашиглаж болно. Арваад хуудас уншихад нүд бүрэлзэн нулимс цийлэгнээд ирнэ, төгсгөл хэсэгт номыг унших нь маш бэрхшээлтэй. Хэрэв энэ бүгд нь бага санагдвал, Хилари Суонк, Жерард Батлер нарын тоглосон “Би чамд хайртай” киног үзэж болно.

Франсуаза Саган «Сайн байна уу, гуниг минь!»

Франсуаза Саган « Сайн байна уу , гуниг минь!»

Олонд төдийлөн танил болж чадаагүй байсан зохиолч эмэгтэй Франсуаза Саганы роман тавиад онуудад ихээхэн шуугиан дэгдээж байжээ. Гэхдээ үндэслэлгүй биш. Зохиолч дөнгөж 19 хүрсэн ба романы агуулга нь залуу франц бүсгүйн амьдралын туршлагатай эн зэрэгцэхээргүй байлаа. Шүүмжлэгч нар мадмуазель Саган өөрийн үеийнхэндээ хэнийг үлгэр болгож байна вэ гээд л дургүйцэж байв. Эрх танхи Сесиль гэдэг охин олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг, түүний ухаангүй үйлдэл нь эцгийнхээ хайрт хүнийг хөнөөсөн хэрэг анхаарал татахгүй гэж үү? За яахав, дурлал янз бүр. Хувиа хичээсэн өнгө аяс давамгайлж, бага зэргийн гуниг төрүүлэхгүй бол юуг дурлал гэх билээ?

Шодерлоде Лакло «Аюултай харилцаа»

Шодерлоде Лакло «Аюултай харилцаа»

Франсуаза Саганаас өмнө хоёр зуун жилийн цаана генерала Шодерлоде Лакло “Сайн байна уу, гуниг минь” романаас дутахааргүй захидлын романыг бүтээсэн байв. Яг манай Ч.Чимид гуайн “Хавар, намар” роман шиг. Зохиогч өөрөө захидлуудыг жинхэнэ гээд зөвхөн үл ялиг засвар хийсэн гэж хэлсэн байлаа. Гэнэн хонгор Сесиль виконт де Вильмар гэгчид хууртагдсан түүхийг романаас уншиж, дэлгэцнээс харж болно. “Аюултай харилцаа” нь кино зохиолч, найруулагч нарын дуртай адал явдлын роман юм. Уг номыг долоон удаа кино болгосон байгаа. Монголчууд маань ч мөн кино бүтээсэн билээ.

Шарлотта Бронте «Жейн Эйр»

Шарлотта Бронте «Жейн Эйр»

Шарлотта Бронтегийн романыг бүх насныхан уншихаар. Өсвөр насандаа гол баатар эмэгтэйнх нь ухаалагт, дунд насныханд мистер Рочестерт дурласан дандаа өршөөгдөх их хайр сэтгэлд суралцах шаардлага байгаа. “Жейн Эйр” роман өнөөг хүртэл дэлхийн шилдэг бейстселлерүүдийн жагсаалтын дээд хэсэгт бичигдсээр  л байна.

Фрэнсис Скотт Фицжеральд «Халуухан янаглалын шөнө»

Фрэнсис Скотт Фицжеральд «Халуухан янаглалын шөнө»

Жаазын үеийн гол зохиолч гэгдэх Фрэнсис Скотт Фицжеральдын «Халуухан янагийн шөнө» роман олон намтрын нэг гэгддэг. Өнгөрсөн зууны гучин онд дээдсийн хүрээний арслан гэгдэж байсан эхнэр Зельда нь ухаан санааны хямралд орон шизофрени гэх өвчнөөр өвчилжээ. Ном баяр баясгалангүй болсон нь мэдээж. Номын сэдэв нь тэдний үнэнч биш гунигт амьдрал. Америкийн уншигчид сэтгэл дундуур үлдсэн нь ойлгомжтой.

Фэнни Флэгг «Дэн буудлын зоогийн газарт шарсан, ногооноороо байгаа улаан лооль»

Фэнни Флэгг «Дэн буудлын зоогийн газарт шарсан, ногооноороо байгаа улаан лооль»

Нам жим, хотод үйл явдал нь өрнөж байгаа гэр бүлийн туульс. Америкийн уран зохиолын жишиг болсон романд хайр сэтгэл, нөхөрлөл, туслалцаа, арьсны өнгөөр гадуурхах зэргийн бүхий л асуудал байгаа. Гэхдээ энэ номыг, өөдрөг бүх зүйл сайхан болоосой гэсэн хүмүүс унших ёстой. Уншаад дуусахад санаа сэтгэл өөдрөг болно гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Эрик Сигал «Нэгэн дурлалын түүх»

Эрик Сигал «Нэгэн дурлалын түүх»

Таамаглаж болохоор сэдэв ч номыг унших эсвэл түүгээр бүтээгдсэн киног үзэхэд  ямагт догдлох болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Баян чинээлэг, сайн сурлагатай Харвардын оюутан залуу, эмэгтэй нь ердийн нэг бүсгүй хоёр уулзана, хүнд өвчин ч салгахааргүй салшгүй хайртай болсон байна. Дурлалын түүхийн эцэст тэр дахиад л ганцаар үлдэнэ. Энэ зохиолыг яаж ч эргүүлсэн дандаа догдлуулсаар байдаг.

Жон Фаулз «Франц дэслэгчийн бүсгүй»

Жон Фаулз  « Ф ранц дэслэгчийн бүсгүй»

Постмодернист романы үйл явдал викторианы үед хамрагдана. Сэдэв нь хэн бүхний мэдэх: баян айлын охинтой сүй тавьсан залуу ба нэр нүүрээ барсан гэхээр зарц бүсгүй. Гэхдээ Фаулзнь хайрын адал явдлыг дээдэлсэн шар зохиолч биш. Зохиолч номынхоо төгсгөлийн гурван хувилбарыг санал болгосон тоглоомыг уншигчидтай хийж байна. Уншигч өөрөө л сонголтоо хийх буюу сэдвийг үргэлжлүүлэн сэтгэх ёстой. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 6 цаг 2 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 7 цаг 51 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 10 цаг 22 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 11 цаг 13 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 55 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 12 цаг 2 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цаг 29 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 13 цаг 8 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top