x

Геростратын "нэрэмжит" галерей буюу вандалууд

Эфес хотын залуу иргэн Герострат өөрийн хот дахь Артемидагийн сүмийг МЭӨ 356 оны долдугаар сарын 21-нд шатаажээ. Хойч үеийнхэнд нэрээ үлдээхээр энэ үйлдлийг хийсэн гэж тэрээр мэдүүлж байжээ. Геростратыг цаазаар авснаас гадна түүний нэрийг бүрэн мартах тушаал гарган Грек даяар тусгайлан хөлслөгдсөн элч нар "Атгаг санаандаа баригдан охин тэнгэр Артемидагийн сүмийг шатаасан галзуу Геростратын нэрийг санаж бүү зүрхлэ!" гэсэн шийдвэрийг хэдэн арван жилийн турш тарааж байв.

Гэтэл галзуугийн нэр өнөөг хүрснээс гадна түүнийг дууриагчдыг араасаа дагуулжээ. Эртний Грекийн түүхч Феопомп түүний нэрийг хойч үеийнхэнд үлдээсэн гэдэг. Феопомп түүхчийн хэсэгчлэн үлдсэн бүтээлийг хожуу үеийн түүхчид нь Артемидагийн сүмийг шатаасан тухай бичихдээ ашиглан ичгүүртэй ч гэсэн аргагүйн эрхэнд Геростратын нэрийг өөрийнх нь хэлснээр түүхэнд үлдээжээ.

“Геростратын алдар” гэсэн үг бусдын бүтээлийг устган хорлогчдын мөнхийн ичгүүрийг илчлэх хэллэг болон алдаршжээ. Эфес хотынхон шатсан сүмийн буурин дээр Артемидамийн шинэ сүмийг босгосон нь дэлхийн долоон гайхамшгийн нэг гэж тооцогдож ирсэн түүхтэй. Зураачид болон зураач биш этгээдүүд Геростратын алдар нэрийг горилогчид урлагийн бүтээлийг хэрхэн устгаж байсан дуулианаас та бүхэнд танилцуулж байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны пиарчин гэмээр хүн бол Герострат. Хэрэв тэр өнөөдөр манайд байсан бол Их Хурлын гишүүн байсан байх болов уу!

Энэ жилийн аравдугаар сарын 7-нд Tate Modern галерейд тавигдсан Америкийн зураач Марка Роткогийн “Хүрэн дээрх хар” зургийн буланд “шар үнэр ханхлуулсан бүтээл” гэсэн утгатай үнэлгээгээ орос зураач Владимир (Влодзимеж) Уманец гэгч бичин олон саяын үнэтэй зургийг хорлосон юм. Хэрэг хийгээд тэрээр хэсэг зуур тэнд суун “шинэчлэгдсэн зургаа” харж байгаад тайван гэгч нь гарч оджээ.

Марка Роткогийн “Хүрэн дээрх хар” зургийн буланд “шар үнэр ханхлуулсан бүтээл” гэж бичин олон саяын үнэтэй зургийг хорложээ.

Дараа нь түүнд “таван мянган фунтээс илүү хохирол учруулсан” гэх ялыг тулгасан байв. Харин тэрээр Роткогийн зургийг муутгаагүй харин ч үнийг нь нэмэгдүүлсэн гэж тэр мэдүүлсэн ажээ. Польш гаралтай Владимир (Влодзимеж) Уманец нь өөрийн найз Марчин Лодыгагийн хамт “шар-изм” (Yellowism) гэх урсгалыг төлөөлдөг гэж ярьцгаана. Тэд урлагийн энэ урсгал удахгүй хүчээ авна гэж хүлээж суугаа гэнэ. Заавал урлагийн бүтээл гэлгүйгээр ямар ч эд зүйл тэдний “шар” урсгалд хамаарч болох юм байх. Уманец хэргээ хүлээгээд харин хохирол барагдуулах мөнгөгүй гэдгээ хэлсээр ялаа хүлээж сууна.

Бусдын бүтээлийг “засч залруулах” гэсэн анхны хүн нь Уманец биш. Түүний өмнөх засварчид буюу вандалууд нь голдуу мэдрэл муутнууд байж таарсан. Энд вандал гэдэг үгийг тайлбарлавал, “зэрлэг, хайр найргүй дээрэм, варвардах” гэсэн түүхэн утгатай. Ромыг 455 онд тонон сүйтгэсэн зүүн Германы вандал омгийнхноос үүдэлтэй нэр юм байна. Үнэн хэрэгтээ варварууд устгахаасаа илүүтэйгээр үнэт зүйлийг тонон зөөсөн юм. Гэлээ ч тэдэнд “бүдүүлэг, соёлгүй зэрлэгүүд” нэр наалдан үлджээ. Урлаг, уран барилга, соёлын үнэт зүйлийг сүйтгэх утгагүй үйлдлийг Францын хувьсгалын дараа XIX зуунаас эхлэн вандализм гэж нэрлэх болжээ. Арваад жилийн дотор франц хувьсгалчид урлаг, уран барилгын 168 бүтээлийг устгасан гэж түүхчид тоолсон байдаг.

Эфес дэх Артемидагийн сүмийг шатаагч Геростратын тухай дээр хэлэгдсэнээс өөр зүйлийг бид бараг юу ч мэдэхгүй. Шатаагдсан сүмийнх нь тухай түүнээс ч бага мэднэ. Геростратын алдар тэр болгонд наалдаад үлддэггүй. Жишээлбэл, зуун хүрэхгүй хугацаанд харьцангуй саяхан Монголын 700-гаад сүм хийдийг гардан устгуулсан хүмүүсийн нэр байхгүй. Тэр нь хувьсгалт намын  жанжин шугамтай холбоотой байсан учраас тэдний нэр үлдээгүй биз. Хэрэв хүн бүрийн нэр байсан бол Монголоор дүүрэн вандалууд тодрох байжээ. 

Сталин, Лениний хөшөөг буулгасан кранчдын нэр хэнд ч сонин биш. Тэд ч яахав тушаал гүйцэтгээ л биз. Харин зарим коммунистууд эдгээр үйлдлийг улс төрийн вандализм гэж үздэг ажээ.

Хэлмэгдэхээ шахсан “Тольтой Венера”

Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Мэри Ричардсон гэдэг эмэгтэй 1914 онд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхлаа хэмээн эсэргүүцэн Велескасын “Тольтой Венера” зургийг газар сэндийлэгч малтуураар цавчих гэж оролдов. Бас гоонь эрчүүд уг зургийг шохоорхон үзээд байдаг нь Ричардсонд таалагдаагүй гэдэг. Хожим хорин жилийн дараа Британийн фөшистуудын холбооны эмэгтэйчүүдийн салбарыг толгойлсон Ричардсоны тэр цагийн үйлдэл нь харин ч эмэгтэйчүүдийн эрхэнд сөргөөр нөлөөлсөн байлаа. Эмэгтэйчүүдэд зөвхөн эрэгтэйчүүдийн хараан дор музей үзэхийг зөвшөөрсөн хэсэг хугацааг Ричардсон авчруулсан байлаа.  

“Хорлогдсон” Даная

Бас нэг иймэрхүү улс төрийн эсэргүүцлээр Эрмитажид очсон литов залуу Бронюс Майгис таван жил шоронд суусан түүхтэй. Тэрээр 1985 онд “Литвад эрх чөлөө олго” гэж хашгиран Рембранддтын “Даная” зураг руу хүчил цацаад хутгаар хоёр удаа зургийг хүүлжээ. “Шизотой” гээд түүнийг хорьж байгаад Литва Зөвлөлтөөс салахын өмнө литвийн нэгэн мэдрэлийн эмнэлэгт шилжүүлжээ. Литовчууд түүнийг сулласан ч эх оронч гэж үзээгүй. Будгийнхаа давхрагын гуравны нэгийг алдсан зургийг засварлан сэргээх ажил 12 жилийн дараа 1997 онд дууссан ба одоо тэр зураг “хуягт” шилний цаана хамгаалагджээ.

“Моно Лиза” сум үл нэвтрэх шилний цаанаас

Бас нэг хуягт шил 2009 онд Моно Лиза-г аварчээ. Францын иргэн болгоогүй гэж нервтсэн эмэгтэй зургийг шилэн аягаар шидсэн байв. “Моно Лиза” 1956 онд вандалуудын довтолгоонд өртсөний дараа ийм хамгаалалттай болсон түүхтэй. Тэр жил нэгэн вандал зургийн доод хэсэгт хүчил цацав. Өөр вандал нь зураг руу чулуу шиджээ. Далаад оны эхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч япон бүсгүйчүүд Моно Лиза руу будаг цацаж эсэргүүцлээ тайлжээ.

Мэдрэл муутанд буудуулсан “Хувилгаан Анна эх дагина Мария, бяцхан Христийн хамт”

Харин Леонардогийн “Хувилгаан Анна эх дагина Мария болон бяцхан Христийн хамт” гэсэн ноорог зураг Их Британийн гадаад, дотоод бодлогоос болж хамгийн ихээр хэлмэгдэв. Улс төрийн эсэргүүцлээ гаргагч тайрмал буугаар уг зургийг буудан 35 сая долларын үнэтэй зурганд 20 см-ийн нүх гаргасан байлаа.

”Шинэ” толгойтой Иван Грозный

1913 онд хувьсгалаас өмнөх Оросын цуст дэглэмтэй тэмцэгч гэх хуучин ёстон Артем Балашов, Репиний  "Догшин Иван ба түүний хүү Иван" зургийг  “Цус урсгаж бол оо!” гэж хашгиран хааны нүүрийг хутгаар сийчсэн гэдэг.

Хааны шинэ толгойг их мастер өөрөө сэргээн зуржээ. Гэтэл гучин жилийн дараа зураачийн арга барил өөр болсон байлаа. Репинийг явсны дараа зураг засагч Игорь Грабарь түүний будгийг арилгаад Иван хааны толгойг хуучнаар нь сэргээн зуржээ. Репин өөрөө үүнийг мэдээгүй өнгөрсөн ажээ.

Доллар зуруулсан квадрат

Орос зураачид эцсийн эцэст нь эх зургуудад хүрч чадав. Москвагийн зураач Александр Бренер 1997 онд Амстердамын “Стеделийк” музейн Оросын авангардын цуглуулгын Казимир Малевичийн “Саарал дэвсгэр дээрх цагаан загалмай” зураг дээр долларын тэмдэг нэмэн зурсан байв. Нэлээд нэр хүндтэй  Flash Art сэтгүүл уг зурагт гоо зүйн шинэ зүйл оруулсан гэж Бренерийг өмөөрч байлаа. Бренер вандализмынхаа төлөө таван сар шоронд суугаад гарчээ. Түүний хэргээр “Бренерийг шүүсэн нь” гэсэн нэртэй кино хийгдсэн юм.

 Бутлагдаагүй Пьета

1972 онд Хувилгаан Петрийн сүмийг үзэж явсан жуулчид гэнэтийн бэлэг дурсгалтай болжээ. Өөрийгөө Христ гэсэн солиотой нэгэн геологч Микеланжелогийн “Пьета” баримлыг алхаар буталж эхлэв. Хэлтэрхийнүүд нь жуулчдад “ноогдсон” юм. Мария эх дагинын хамарын хэлтэрхий өнөөг хүртэл олдоогүй ажээ.

Нэгэн удаа орос зураач Валерий Кошляков хэдэн жилийн өмнө үзэсгэлэнгээ буулгахаар явж байхдаа галерейн ойролцоох хогон дээрээс өөрийн зургуудаа олжээ. Цэвэрлэгч авгай зургуудийг хэрэггүй хогийн кардон цаас гээд хаясан болж таарав. Үүнийг бас л вандализм гэж тооцож болох авч санамсаргүй хэрэгт тооцогдоно.

Детройт хотын сурагч хүү Хелен Франкенталлерийн бүтээл болох 2,5 сая долларын үнэтэй хийсвэр зурагт бохио наан толбо үүсгэжээ. Хүүг хэрхэн шийтгэсэн гэж бодож байна? Ердөө л түүнийг хичээлээсээ нь хөөн шийтгэсэн байлаа.

“Хайр сэтгэлийн вандализм” нь Францад амьдардаг камбож гаралтай зураач бүсгүйд 2001 евроны торгууль авчирчээ. Тэрээр Саи Твомблийн зургийг үнсээд уруулын будгаа үлдээсэн байжээ. Торгуулийн мөнгөнөөс нэг евро зураачид очиж бусад нь шүүхийн зардалд төлөгдсөн аж.

Саяхан нэг залуу орос зураач Василий Субботин Третьяковскийн музейд Ван Гогийн зургийг долоож, авьяасаас нь хүртэх гэсэн хэрэг гарсан ч торгууль моргуульгүй өнгөрөв. Гэхдээ зураачийн бүлгэмийнхэн энэ жилийн Кандинскийн нэрэмжит шагналын номинациийн шигшээд шалгараад байна. Ван Гогийн авьяаснаас хүртэж чадсан ч юм бил үү хэн мэдлээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно Уржигдар 19 цаг 23 мин Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана Уржигдар 19 цаг 21 мин Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана Уржигдар 19 цаг 17 мин Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа Уржигдар 19 цаг 16 мин Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна Уржигдар 19 цаг 06 мин Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа Уржигдар 18 цаг 58 мин Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө Уржигдар 15 цаг 27 мин Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 27 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа Уржигдар 15 цаг 26 мин МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 25 мин Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа Уржигдар 15 цаг 24 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна Уржигдар 15 цаг 21 мин Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна Уржигдар 15 цаг 19 мин Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ Уржигдар 13 цаг 35 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана Уржигдар 13 цаг 34 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 13 цаг 34 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно Уржигдар 13 цаг 33 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ Уржигдар 13 цаг 30 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа Уржигдар 13 цаг 29 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Бурхан Харвард руу нүүв Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барь... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан...
Top