x

"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алдлаа

Португалын шигшээ баг ба Английн “Ливерпүүл” багийн довтлогч Диогу Жота пүрэв гаргийн өглөө автомашины ослоор амиа алдсан тухай Испанийн Мarca сонинд мэдээлсэн байна.

Испанийн Самора мужийн A-52 хурдны замын 65 дахь километрт болсон ослын улмаас Диогу болон Испанийн “Пеньяфьел” багт тоглодог түүний дүү, 26 настай Андре нар нас баржээ. Ах, дүү хоёрын сууж явсан автомашин замаас гарсныхаа дараа шатсан байна.  

Одоогоор “Ливерпүүл” баг болон Португалын хөл бөмбөгийн холбооноос болсон явдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Талийгаач Жота 2020 онд "Вулверхэмптон" багаас “Ливерпүүл”-д ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн аварга, Английн цомын аварга, Английн лигийн цомын аваргаар шалгарч байсан юм. “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд 182 тоглолтод оролцохдоо тэрбээр 65 гоол оруулж, 26 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Португалын шигшээгийн бүрэлдэхүүнд 49 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулж, Үндэснүүдийн лигийн тэмцээнд хоёр удаа түрүүлжээ. Өмнө нь тэрбээр Испанийн “Атлетико”, Португалын “Порту”, Английн “Вулверхэмптон” багуудад тоглож байв.

Д.Жота энэ оны зургадугаар сарын 22-нд хуримаа хийжээ.

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 52 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 13 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 34 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 41 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 4 цаг 54 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top