x

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуулна

Монголын Хуульчдын холбооны зөвлөлөөс хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ жил 10 дахь удаагаа аравдугаар сарын хорин хоёрноос хорин дөрөвний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. Хуульд заасны дагуу шалгалтын товыг наад зах нь далан тав хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх үүрэгтэй тул өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор зарласан байна.

Монголын Хуульчдын холбооны тамгын газрын дарга Ш.Жолбарсын мэдээлснээр энэхүү шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн хүний эрх зүйн мэдлэг, чадвар, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх чадамжийг үнэлэх зорилготой. Бакалаврын зэрэгтэй, хоёр жил мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс шалгалтад оролцох эрхтэй бөгөөд эрх зүйн ерөнхий мэдлэг болон тодорхой тохиолдолд хууль хэрэглэж шийдвэр гаргах чадварыг хосолсон сорил, бодлогын хэлбэрээр зохион байгуулдаг юм байна.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Т.Мөнх-Эрдэнэ тайлбарлахдаа, шалгалт нь хуульчийн ёс зүй, логик сэтгэлгээ, оновчтой шийдвэр гаргах ур чадвар зэрэг олон талт үнэлгээг багтаадаг иж бүрэн шалгалт гэдгийг онцолж, энэ жилийн гарын авлагын агуулгыг шинэчилсэн болохыг дурдав.

Шалгалтын бүртгэл наймдугаар сарын наймаас есдүгээр сарын хорин нэгний 24:00 цаг хүртэл https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явагдах бөгөөд шалгалтад оролцогчдод зориулсан бодлого бодох арга зүйн сургалтыг есдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын дөрөв хүртэл таван долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Өмнөх жилүүдийн үр дүнг дурдвал, 2022 онд 1228 иргэн шалгалтад оролцож 371 нь, 2023 онд 1200 шалгуулагчаас 203 нь, 2024 онд 1146 хүнээс 205 нь тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ авсан байна.

Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 41 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 8 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 8 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 13 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 14 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 17 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 39 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 45 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 47 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 48 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 53 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 27 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 27 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 27 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 28 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 28 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 31 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 31 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top