x

Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Манай улсын уул уурхайн бус экспортын гол салбар бол ноолуур, энэ чухал салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбооноос ярилцлагаа эхэлье, та Монголын ноос ноолуурын холбооны тухай товчхон танилцуулна уу?

-Монголын ноолуурын салбар нь уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн уялдааг сайжруулах стратегийн ач холбогдолтой салбар гэдгийг хэн бүхэн мэднэ. Манай холбоо нь 1993 онд байгуулагдсан анхны мэргэжлийн холбоодын нэг. 158 аж ахуй нэгж, малчин, малчдын хоршоодын гишүүнчлэлтэйгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Манай холбоо нь зөв оновчтой, үр дүнтэй түншлэлийг бий болгож, өртгийн сүлжээний бүх оролцогч талууд болох малчид, малчдын хоршоод, ноос ноолуур боловсруулах анхан шат, ээрэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч компани аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, тухайн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, ажиллах хүчнийг бэлтгэх, сургах мэргэшүүлэхэд онцгойлон анхаардаг.

Мөн бүтээгдэхүүний болон менежментийн тогтолцооны чанар, стандартын баталгаажуулалтыг хангуулах, төрийн бодлого шийдвэрт салбарын бодлогыг тусгуулах олон чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2020 оноос ноос, ноолуурын салбарт тохирлын баталгаажуулалт хийх ноос, ноолууран бүтээгдэхүүний баталгаажуулалтын үйл явцыг хараат бус, ил тод, шударгаар явуулах "Баталгаажуулалтын алба"-ыг MNS ISO/IEC 17065:2013 стандартын шаардлагын хүрээнд Үндэсний Итгэмжлэлийн Төвөөр итгэмжлүүлэн төрийн үүрэг функцийг гүйцэтгэж байгаа цөөхөн мэргэжлийн холбоодын нэг юм.

Манай холбоо нь өдөр тутмын үйл ажиллагаа эрхлэх ажлын баг болоод салбарын тэргүүлэх, зөвлөх шинжээч 34 хүнтэй мэргэжлийн багтай тогтвортой ажиллаж байгаа байгууллага юм. Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын алба нь монгол ноолуурын нэр хүндийг дэлхийн зах зээлд өсгөх, ондоошил, ялгарлыг бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн нь тогтоосон стандартын шаардлагад нийцсэнийг тодорхойлсон "Тохирлын гэрчилгээ", бүтээгдэхүүний чанарт нь "Монголын Хаан Ширхэгт", үйлдвэрлэлийн тогтолцоонд нь "Текстилийн тогтвортой үйлдвэрлэл", "Хамгаалагдсан Газар Зүйн Заалт"-тай Монгол ноолуур, экспортод гарч байгаа ноос, ноолууран бараа бүтээгдэхүүнд "Экспортын гэрчилгээ"-г тус тус олгож байна.

-Өнөөдөр Монгол ноолуур дэлхийн брэнд болж чадсан. Монгол ноолуурын онцлог, давуу тал нь ер нь юу юм бэ?

-Монгол ноолуур бол хоргүй, дахин ашиглах боломжтой, органик түүхий эд юм. Түүнчлэн нүүрс хүчлийн хийг өөртөө шингээх онцлог шинж чанартай, "смарт" буюу ухаалаг, амьд, уургийн ширхэгт ч гэдэг юм. Байгалийн ширхэгтүүд хоргүй энгийн нэгдлүүд болж бүрэн задралд ордог тул хүрээлэн буй орчинд хуримтлагдаж, бохирдуулдаггүй онцлогтой, Монгол орон бэлчээрийн мал аж ахуйтай учраас, малын гаралтай ноос ноолуур нь натурал, органик чанартай мөн солонгон долоон өнгөтэй байдгаараа онцлогтой. Иймээс газар зүйн байршил, бүс нутгийн онцлог нь ноолууран ширхэгтийн нарийвчлал, урт, гарц, өнгө, бат бөх чанар зэрэг үндсэн үзүүлэлтүүдэд хүчтэй нөлөөлдөг. Монгол ноолуурын гарал үүслийн системд газарзүйн байршил, нарны цацрагийн түвшин, бэлчээрийн төрөл, өндрийн бүсчлэл зэрэг мэдээллийг холбосноор тухайн бүс нутгийн ноолуурын өнгөний онцлог, чанарын ялгааг мөшгөх тогтолцоонд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мөшгөн баталгаажуулахад өндөр ач холбогдолтой.

-2025 оны байдлаар 23.1 сая толгой ямаатай гэж статистикийн тоо гарсан байдаг. Монгол ноолуурын үндсэн суурь бааз ямааны тоо толгой, чанар хэр байгаа вэ. Малчдын эдийн засгийн байдалдаар юу нөлөө үзүүлэх вэ?

-Жил бүр Монгол Улс ойролцоогоор 8,500 тонн ноолуур бэлтгэдэг бөгөөд энэ нь 195,000 орчим малчин өрхийн орлого, амьжиргаатай шууд холбоотой. Ноолуурын салбар нь зөвхөн эдийн засгийн бус, нийгмийн ач холбогдолтой бөгөөд нийт 10,000 орчим хүнийг ажлын байраар хангаж, тэдний нийгмийн эмэгтэйчүүд болон залуучууд байна, Малчин хүний мөнгөн орлогын тавин хувийг ноолуурын орлогоос орж байгаа. Жилээс жилд ноолууран түүхий эдийн үнэ өсч өрсөлдөх чадвар нь нэмэгдэж, эрэлт хэрэгцээ ч өсч байна. Ноолуурын чанарыг сайжруулах, ямааны ноолуурын генетикийн үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх өртгийн сүлжээний оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг сайжруулахад төрийн оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлэх талаар саналаа өгөөд байна.

-Холбооны хамгийн ойрын төлөвлөгөөнд ямар ажлууд багтаж байгаа болон хэрэгжилтийн ямар шатанд явна вэ?

-Төрөөс ноолуурын салбарыг бодлогын түвшинд дэмжиж, "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр урт шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Монгол ноолуурыг суурь таван өнгөөр Европын Холбооны улс руу экспортод гаргахаар зорилго тавиад ажиллаж байгаа. Шат дараалалтай төлөвлөгөөт ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт монгол ноолуурын нэр хүнд, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгалийн өнгөний давуу чанарыг тодотгосноор дахин давтагдашгүй, өвөрмөц онцлогийг тусган хэрэгжүүлэх "ХАМГААЛАГДСАН ГАЗАР ЗҮЙН ЗААЛТТАЙ МОНГОЛ НООЛУУР"-ыг Монголын Оюуны Өмчийн газарт албан ёсоор баталгаажуулан бүртгүүлж гэрчилгээгээ авсан.

Газар зүйн заалтыг бүртгүүлэхдээ Монголын ноос ноолуурын холбооноос монгол улсын бүх аймаг сумдын мал зүйн албанаас ямааны зүс, өнгөний судалгаа, ноолууран түүхий эд бэлтгэдэг үйлдвэрүүдээс түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний өнгөний судалгаа, байгалийн бүсийн дагуу ямааны үүлдэр үүсвэр байршил, тоо толгой, тархалтын судалгаа, Монголын ямааны аж ахуй, биологийн болон ноолуурын чанарын онцлог шинж чанарыг судлах, дата мэдээлэл боловсруулах, физик, химийн шинж чанарыг судлах, онцлог, бичиг баримтын боловсруулалт, Япон Улсын Киотогийн Технологийн Их Сургуулийн Дэвшилтэт ширхэгт материал судлалын тэнхимийн Sense-Tex лабораторид түүхий, угаасан, самнасан ноолуурын боловсруулалтын чанарын үзүүлэлт, ноолуурын 5 өнгийн шинж чанарын судалгааг хийж гүйцэтгэлээ. Монгол орны газарзүйн байршил нь ямааны өнгөнд шууд нөлөөлдөг бөгөөд байгалийн өвөрмөц зохицолдоон, байршлаас хамаарч Цагаан, Цагаан цайвар, Хөх саарал, Бор, Хар бараан өнгө давамгай байдаг тул ноолуурыг суурь 5 өнгөөр бүртгүүлж гэрчилгээг гардан авсан. Цаашид Европын холбоонд Газар зүйн заалтыг албан ёсоор бүртгүүлж баталгаажуулах, стандарт боловсруулж мөрдүүлэх, урт хугацааны үр дүнтэй маркетинг хийж ажиллахаар төлөвлөж байна.

-Ноос ноолуурын холбооны бусад үйл ажиллагааны талаар?

-Төрөөс ноолуурын салбарыг бодлогын түвшинд дэмжиж, "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газрын 380 дугаар тогтоолоор баталсан "Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт" 2025 оны 2 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Техникийн зохицуулалт хэрэгжсэнээр самнасан ноолуурын экспорт 4.7 хувиар өссөн.

"Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувиар, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 3.5 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам доллароос 690 сая ам доллар хүртэл өсгөж, ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Монголын ноос ноолуурын холбоо НҮТББ нь Италийн төрийн хөгжлийн санхүүгийн байгууллага Cassa Depositi e Prestiti (CDP)-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, уг хүрээнд ноолуурын салбарын хөрөнгө оруулалт татах, экспорт борлуулалтыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалтын үйл ажиллагааг үйлдвэрүүдтэй уялдуулах зорилгоор Монгол-Солонгосын Политехник коллежтой хамтран 35 хүнтэй "Хосмог сургалтын шинэ анги"-г шинээр бий болгосон. Ноолуурын салбарын 230 гаруй ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолтуудыг үйлдвэрлэлийн шат, дамжлага бүрээр нарийвчлан гаргаж, үндсэн ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод нийцүүлсэн бөгөөд ажил мэргэжлийн үнэлэх аргачлал, ноолуурын салбарын жишиг тарифыг цалингийн хэлэлцээрийг байгуулсан байж байгаа.

Дэлхийн 35 оронд амжилттай хэрэгжүүлж байгаа Олон Улсын Score хөтөлбөрийг 2025 онд Монгол улсын ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж, аж ахуй нэгж байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх, ажил олгогч болон ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, чанар, стандартыг хэрэгжүүлэх, залуучуудад ээлтэй ажлын байр бий болгоход чиглэсэн олон улсын модуль сургалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. ГБХНХЯ-ны дэргэдэх сургалт, үнэлгээний институттэй хамтран салбарын мэргэжилтэй ажилтнуудын мэргэжлийн түвшинг үнэлж, мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээ олгох, богино хугацааны сургалт, үнэлгээний ажлыг тогмолжуулсан гэх мэт ажлууд хийгдээд явж байна зэрэг олон ажлуудыг дурьдаж болно.

-Ноолуурын салбарт эдийн засгийн ямар боломжууд нэмэгдэж байна?

-2025 онд ДНБ 6.8 хувиар өссөн бөгөөд хөдөө аж ахуйн салбар 33.2 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 10.0 хувиар тус тус өссөн байна. 2025 оны I улирлын Ажиллах хүчний судалгаагаар нийт ажиллагсдын 27.5 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 9.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, хоёр салбар нийлээд нийт ажиллагсдын 36.8 орчим хувийг бүрдүүлж байна. Энэ онд угаасан ноолуурын экспортыг хориглосон нь боловсруулан ноолуурын эрэлт гадаад зах зээлд нэмэгдүүлж байгаа. Хэрэглэгчийн худалдан авах зан төлөв байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэснээр экспорт өссөн. Евроазийн хэлэлцээрийн хүрээнд 2026 оны 01 сарын 01-нээс хойш хөршүүд 367 нэр төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүн гаалийн татваргүй орох боломж бүрдсэн. Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Мөн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 5700 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлосон байна.

Европын орнууд болон АНУ-ын зах зээлд Монгол ноолуурыг сурталчилан таниулснаар зах зээлд эрэлт хэрэгцээ тогтвортой өсч байгаа нь судалгаагаар харагдаж байна. Ноос, ноолуурын салбарын хэтийн төлөвөр 2028 он гэхэд Монгол Улсын ноолуурын салбарын нийт борлуулалтыг 1 тэрбум ам доллар буюу 3.5 их наяд төгрөгт хүргэж, одоогийн түвшнээс хоёр дахин өсгөх зорилт тавьж байна. Үүний зэрэгцээ салбарт ажиллагсдын тоог 25,200-д хүргэх, сүлжмэл бүтээгдэхүүний хэмжээг 8,0 сая ширхэгт хүргэх, үйлдвэрлэлийн хүчин чадлын дундаж ашиглалтыг 60-80 хувьд хүргэн өсгөх боломжтой гэж үзэж байна. Мөн 2028 онд дэлхийн ноолуурын зах зээлийн хэмжээ 4 тэрбум ам долларт хүрэх төлөвтэй бөгөөд Монгол ноолуурын дэлхийн зах зээлд эзлэх хувийг 26 хувьд хүргэж, хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж байна. Энэ дашрамд нийт Монголын ард түмэндээ Улс хувьсгалын 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе! ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ!

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.229.122.143)
    Монголын бүх ноолуур гадаад руу гардаг. Монголд ноолуур нэрийдлээр нейлонон хувцаснуудыг хийж зардаг
    2026 оны 08 сарын 14 | Хариулах
  • Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 (185.216.35.74)
    Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide. -Type: caluanie muelear oxidize -Density: 1600 g / l and 1.944 g -Weight: 1650 g / l 1900 g -Manufacturer: USA, -Expiry date: no expiration date -Characteristics: Embrittlement of metals does not interact with other chemical components -Do not burn your hands -Designed for reusable use -Shipping: Worldwide Delivery CONTACT IF INETERESTED We supply other chemicals as well such as SSD, MECURY, Mercury metal (from latin hydrargyrum = liquid silver) is shiny and silvery and the only metal that is liquid at room temperature. Mercury metal is known since ancient times, when it was believed to be something magical and also a cure for everything. More recently Mercury metal was and still is used in thermometers and barometers and in amalgams as filling for our teeth. Elemental mercury and many of its compounds are very toxic, so it should be avoided and not be used, if there are alternatives. Mercury metal can be sold only in small quantities and perfectly sealed for laboratory or display use. CONTACT IF INTERESTED Contact Information Telegram: @Ranko3222 WhatsApp : +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/
    2026 оны 07 сарын 20 | Хариулах
  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
  • Katrina Klosp (105.113.63.142)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 07 сарын 14 | Хариулах
  • Christopher Payne (85.203.23.212)
    As time passes, there are an increasing number of frauds involving Bitcoin and other cryptocurrencies. Although there are many individuals who advertise recovering money online, people should use caution in dealing, especially when money is involved. You can trust Aspen Recovery [aspenrecoveryexperts@gmail.com], I promise. They are the top internet recovery company, and as their names indicate, your money is reclaimed as soon as feasible. My bitcoin was successfully retrieved in large part thanks to spytech recovery. Ensure that you get top-notch service; spytech Recovery provides evidence of its work; and payment is only made when the service has been completed to your satisfaction. Reach them via email: aspenrecoveryexperts
    2026 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 44 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 53 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 58 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 37 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 40 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 22 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top