x

П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш

УИХ-ын гишүүн, ХҮН намын УИХ дахь зөвлөлийн дарга П.Ганзоригтой Орон сууцжуулалтыг дэмжих банк байгуулах болон зэсийн АМНАТ-ийг бууруулах асуудлаар ярилцлаа.

-Орон сууцжуулалтын банк гэж байгуулах тухай асуудал яригдаад байгаа. Энэ асуудлаар танай зөвлөл даваа гарагт хуралдсан гэсэн. Ямар нэгдсэн шийдэлд хүрсэн бэ?

-Орон сууцжуулалтыг санхүүжүүлэх, энэ төрлийн банк байгуулах, одоо явж байгаа ипотекийн зээл дээр хэд хэдэн анхаарах асуудал байгаа. Өнгөрсөн хугацааг харвал, 2013 оноос хойш 144 мянган иргэнд 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Гэсэн хэдий ч 47 мянга орчим иргэн долоо орчим их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлээд, дөрвөн жилийн дараалал үүсчихсэн. Тэгэхээр ипотекийн зээлийн хүртээмж, ил тод байдал гээд анхаарах зүйл байгааг энэ тоо илэрхийлж байгаа. Нөгөө талдаа ипотекийн зээлийг гаргаж байгаа нь гэр хорооллыг орон сууцжуулах, утааг бууруулах гол зорилго нь байсан. Тэгвэл 2013 онд 208 мянган өрх гэр хороололд байсан ч өнөөдөр энэ тоо 230 мянга болоод нэмэгдчихсэн. Нэг ёсондоо буурах ёстой тоо маань 22 мянгаар өссөн байгаа юм. Тиймээс ганцхан банк байгуулаад энэ асуудал шийдэгдэх үү гэдгийг бодолцох ёстой. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд зээл авсан 144 мянган иргэний 40 гаруй хувь нь л гэр хороололд амьдарч байсан иргэд байна.

-Тэгэхээр банк байгуулаад энэ асуудал шийдэгдэхгүй юм биш үү?

-Засгийн газраас өргөн барьсан төслийн агуулга нь орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулна гэж тайлбарлаж байгаа. Өнгөрсөн хугацаанд төрөөс экспортыг дэмжинэ, томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гээд Хөгжлийн банкийг байгуулсан. Харамсалтай нь тэр чигээрээ хулгай явсан. Төрийн өмчит компаниуд нэг их наяд төгрөгийн чанаргүй зээл авсан. Томоохон төслүүдээ санхүүжүүлж чадаагүй. Хоёрдугаарт, Төрийн банк байна. Төр аваад жижиг бизнесүүдийн зээлийн боломжийг нэмэгдүүлнэ, хүүг бууруулна гэсэн ч энэ зорилгодоо хүрээгүй. Тэгэхээр төр банк байгуулдаг, зах зээл рүү хэт орох нь үр дүнгээ өгдөггүй гэдгийг энэ мэт жишээнүүдээс харж болно.

-Тэгвэл орон сууцжуулалтыг дэмжих, үнийн өсөлтийг багасгахад ямар арга хэмжээ авах нь чухал юм бэ?

-Гол хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, зээлийн хүү байна. Монголын эдийн засаг, бизнесийн орчинд зээлийн хүү асар өндөр байна. Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг өсгөөд байгаа зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл, тэр барилгыг барих гээд жилийн 25-40 хувийн хүүтэй зээл авдаг. Үүнээс болоод үнэ өсөж байгаа. Хоёрдугаарт, бид барилгын гол материалуудаа дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй. Хятадаас 70-80 хувийг нь импортолдог. Тийм болохоор валютын ханш дагаад өсчихдөг. Гуравдугаарт, орон сууцжуулах асуудал бол зөвхөн зээл олгоод, эрэлтийг нэмээд шийдчих зүйл огт биш.

Энэ чинь тэр аяараа хот төлөвлөлтийн асуудал. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж 2011, 2012 онуудад маш чухал төслийг эхлүүлсэн. Харамсалтай нь үүнийг олигтой дэмжиж яваагүйгээс болоод хувийн хэвшил орохоо больсон. Сүүлдээ нийслэл өөрөө 500 сая ам.доллар болгоод Сэлбэ дэд төв гээд маш том хороолол бариад явж байгаа. Энэ босгосон мөнгөөрөө газраа чөлөөлчихсөн. Уг нь газрыг орон сууцаар нь сольж хийх ёстой. Тэгж байж гэр хороололд байгаа яндан, жорлонгийн тоо цөөрнө. Мөн төрөөс одоо барилгын төслүүд хэрэгжиж байгаа газартаа дулаан, эрчим хүч гэсэн дэд бүтцүүдээ хүргэх ёстой. Одоо зүүн тийшээ хотоо тэлье гэхээр дулаан хангамжийн дэд бүтэц очоогүй.

-Засгийн газраас өргөн барьсан ашигт малтмалын тухай хууль, дэр дундаа зэсийн АМНАТ-ийн асуудал нэлээд маргаан дагууллаа. Эрх баригчид ч үүнийгээ хойшлуулж байх шиг байна. Үүн дээр танай намын зөвлөл, та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Г.Дамдинням сайд ч манай зөвлөл дээр танилцуулга хийсэн. Зөвлөлийн зүгээс эцсийн байдлаар байр сууриа нэгтгээгүй байгаа. Хувь гишүүний хувьд хэлэхэд, томоор нь харвал энэ хуулийн төсөл уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, олон улсын жишигт байдаг хайгуулын лицензээ ашиглалтынхаасаа тав дахин илүү олгох чиглэл рүү зорьсон. Мэдээж энэ бүхэн нь зөв. Гэхдээ бид татвараа дааж чадахгүй хэмжээнд хүртэл хэт бууруулж болох уу, үгүй юу гэдэг асуудал тэр зэсийн АМНАТ дээр байгаа. Зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ийг үнэ 5000 ам.доллараас дээш үед тав дээр нэмэх нь 11 хувь байхыг нэг хувь болгоод бууруулчихаж байгаа юм. Тэгээд 9000-аас дээш байвал 15 хувь байхыг тав болгож бууруулж буйг дэмжихгүй байгаа.

Ер нь бид гадны томоохон төсөл, хөрөнгө оруулалт орж ирэхэд татварын таатай орчин бий болгож байна гээд өөрсдийнхөө дааж чадахгүй хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлчихдэг. Тэгээд дараа нь хамаг үр ашгийг нь гадныхан аваад байна гээд үл ойлголцол үүсгэдэг. Ийм байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ингэж бууруулсныгаа ямар төсөл хөтөлбөр, уурхайгаар нөхөх гээд байгаагаа Засгийн газар тайлбарлаж, нотлох хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бууруулахыг дэмжинэ. Гэхдээ ингэж огцом бууруулж болохгүй. Энэ чинь эргээд улсын орлогыг тасалдуулах эрсдэлтэй. Хоёрдугаарт, Оюу толгойн сонсголыг ноднин жил анх удаа хийсэн. Тэгэхэд гадны байгууллагуудын өгч байсан зөвлөгөөг огт авалгүйгээр Монгол Улсад хохиролтой байж болох хамаг нөхцөлүүдийг оруулаад, хөнгөлөлттэй хийчихсэн. Тэгээд УИХ 120 дугаар тогтоол баталсан. Яг үүн шиг одоо ингээд бууруулчихвал дараа, дараагийн төслүүдийн хэлэлцээрийг хийх суурь татвар болчихно.

-Онтрэ компанитай хийх хэлэлцээр үргэлжилж байгаа. Үүнийг дууссаны дараа энэ хуулийн төслийг хэлэлцэхээр болсон гэж ойлгосон?

-Онтрэ компани дээр Оюу толгойн бүлэг ордын нийт баялгийн 34 хувийг эзэмшсэн хоёр чухал лиценз байгаа. Үүн дээр АМНАТ-өөр оруулахаар нөхцөлүүд ярьж байгаа үед ингэж огцом бууруулахаар оруулж ирсэн нь бүр буруу жишиг болно. Тэр хэлэлцээрийг Г.Дамдинням сайд ахалж байгаа. Тийм байж ийм хуулийн төсөл авч орж ирнэ гэдэг бол ашиг сонирхлын талаасаа ч зөрчилтэй асуудал гэж харж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
  • Suzan_Leo (23.108.49.41)
    HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn’t grasp what had happened to me when I was locked out of my account but I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
    2026 оны 06 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 4 цаг 30 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 39 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 4 цаг 44 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 7 цаг 14 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 7 цаг 23 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 7 цаг 26 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 8 цаг 8 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top