x

МУГЖ Н.Ариунболд: Театр хол оршдоггүй, хүний сэтгэл дотор байдаг

МУГЖ, Хүүхэд залуучуудын театрын дарга, Н.Ариунболдтой ярилцлаа.

-Таны бага нас, аав ээжийнх нь тухай яриагаа эхлэх үү?

-Миний аав Түмэнгийн Намсрайжав, Дорнод аймгийн Матад суманд 1939 онд төрсөн. Аав минь аймгийн 10 жилийн сургуульд сурч, ОХУ-д “Театр Урлагийн сургууль” төгсөөд Сүхбаатар, Дорнод аймгуудын Хөгжимт драмын театруудад уран сайхны удирдаач, найруулагчаар ажиллаж явсан уран бүтээлч хүн байсан. Төмөр замын соёлын ордны захирлаар, “Монгол кино” нэгтгэлд ассент найруулагч, II найруулагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж маань Сүхбаатар аймгийн хүн. “Жаахан шарга” чуулгад уртын дуучнаар ажиллаж байсан Доржсүрэн гэдэг хүн бий. Аав, ээж хоёрын маань танилцсан түүх их хөөрхөн. Орост сургуульд явах үеэс эхэлж, аав ээжийг харж төгсөж ирсэн хойноо хэд хэдэн удаа захидал илгээсэн боловч ээж тоохгүй яваад байсан юм билээ. Тэгж байтал, тухайн үед Соёлын яамнаас аавыг Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” чуулгад хуваарилж таараад, ерөөлөөр учирсан хоёр гэдэг. Аав, ээж хоёр маань дөрвөн хүүхэдтэй болж хүний амьдралын жимээр хүүхдүүдээ бусдын адил хүмүүжүүлэн өсгөсөн. Ардчилал дөнгөж гарсан 90-ээд онд Их, дээд сургуульд хүүхдүүдээ сургана гэдэг тухайн үедээ эцэг эхэд ачаалал ихтэй цаг байсан байх гэж боддог.

-Аав хүн үг хэл, үлгэр дуурайлаараа үр хүүхдэдээ нөлөөлж, зам мөрийг чиглүүлж байдаг. Таны аав “Би чамд хайртай” киноны хорооны даргын дүрээр дэлгэцнээ мөнхөрсөн байдаг. Аав тань урлагт хөтлөв үү?

-Тэгэлгүй яах вэ. Аавыг хуримаа хийснийх нь маргааш “Хил дээр” киноны Гиваан баатрын дүрд тоглох урилга ирээд, анхны кино зураг авалтад яваад ирж байсан түүхтэй гэж дурсдаг. Түүгээр зогсохгүй “Би чамд хайртай”, ”Говийн зэрэглээ”, “Хөх усны нуур”, “Моторын дуу” гэх мэт аавын минь бүтээсэн киноны дүрүүд бий.

Миний хувьд өөрөө сонирхолтой байсныг хэлэх үү, аав ээж хоёр маань ч дэмжснээр Соёл урлагийн их сургуулийн Кино драмын ангид шалгалт өгч тэнцэн, жүжигчний мэргэжил эзэмшин төгссөн. Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр орж ажиллаж байгаад “Шинэ үе” продакшнаа байгуулж ажиллаж эхэлсэн.

Ааваараа маш их бахархдаг. Миний аав, хүний сайхан хань, хүүхдүүддээ сайн аав байсан. Би уран бүтээлч хүнд байх эрхэм чанаруудыг ааваасаа авсан гэж боддог. Бага байхын ном сайн унших, тэр дундаа уран зохиолыг сайн уншиж төсөөлөн бодох чадвар хөгжүүлэх, шүлэг найраглал цээжилж ой тогтоолтоо сайжруулж байх, аль болох хөдөлгөөнтэй байж, бүжиг дуу гэх мэт бүтээлч байхад намайг хамгийн их зөвлөж чиглүүлж байсан. Одоо бодоход Бавуугийн Лхагвасүрэн гуайн

“Өөрөө элэгдэж дуусавч

Өрөөлийг билүүдэж дуусах

Өнжүүлийн хөх чулуу билээ би” гэж бичсэн байдагчлан, хүүгээ дэмжиж хурцалсаар байсан гэж бодогддог юм. Бага байхдаа аавдаа “Би дугуйлан секцэд явмаар байна” гэхэд “Яарах хэрэггүй миний хүү, цаг нь болохоор болно, дэмий зүйлд цаг заваа үрэх хэрэггүй” гээд дугуйлан секцэд явуулдаггүй байсан. Сургуулиа төгсөж байхад, диплом авснаараа жүжигчин болчихдоггүй, уран бүтээлээ хүмүүст хүргээд, хүмүүс чамайг “Жүжигчин явж байна” гэх үед л ард түмэн өгдөг цол юм гэж хэлж байлаа. Сүүлд “Гавьяат жүжигчин” хэмээх цолоор шагнуулаад ороход “Миний хүү “гавьяат” гэдэг чинь, тэнгэрийн таалал, төрийн таалал, түмний таалал гэж гурван таалалд нийцэж байж хүртдэг юм. Дааж яваарай” гэж билээ. Аль нэгийг нь дутаах вий гэж аавынхаа захиасыг дотроо бодож хичээж явдаг даа.

-Та “Хүүхэд залуучуудын театр”-ын даргын алба хашиж байгаа. Театрын талаар манай уншигчдад танилцуулаач. Байршлын хувьд Сонгинохайрхан дүүрэгт баригдсанаараа онцлог санагдлаа?

-1951 онд “Хүүхэд залуучуудын театр” байгуулагдаад өдгөө 75 дахь жилдээ явж байна. Энэ намар ойгоо тэмдэглэнэ. Дундуур нь театрын байргүйгээс болж 27 жил завсарлаад одоо шинэ театртай болсноор үйл ажиллагаа сэргэн үргэлжилж байгаад маш талархалтай байдаг. 2021 оноос энэхүү театрын даргаар ажиллаж байна. Бид ойн хүрээнд ахмад уран бүтээлчид, хамт олонтойгоо эрдэм шинжилгээний хурал, түүхэн он цагийн товчоолол ном гаргах зэрэг ажлуудаа төлөвлөөд явж байна.

Зарим хүмүүс манай театрыг арай хол барьчихаж гэсэн хандлагатай байдаг. Гэхдээ театр бол хол байдаггүй, театр хүний сэтгэлд ойрхон байдаг. Үзье гэвэл хаана ч очиж үзнэ, үзэхгүй гэвэл хажууд байсан ч үзэхгүй. Тэр тусмаа манай дүүрэг 140000 хүүхэдтэй. Харин ч захын дүүрэгт байгаа энэ олон хүүхдэд урлагаар дамжуулан соёлын боловсрол олгох, төрийн чиг үүрэг зөв газраа ирсэн гэж үзэж байгаа. Манай театрын тасалбар үнэтэй биш. Гэхдээ манай театрын тайзан дээр маш үнэтэй бүтээлүүд тоглогддог. Саяхан У.Шекспир “Ромьёо Жульетта”, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр “Хайрыг хайрла”, “Адамсын гэр бүл”, “Арслан хүлэгт баатар” зэрэг жүжгүүдийг театрын тайзнаа мэргэжлийн уран бүтээлч, жүжигчид маань тавиад байна. Удахгүй шинэ оны үеэр “Шелкунчик” бүжгэн жүжгийг тоглуулахаар дуурийн театрынхандаа хүсэлтээ өгчихсөн байна. Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг бүх хүүхдэд, тэр тусмаа хотын захын хорооллын хүүхэд залуустаа хүргэж, түүх соёл, урлагийн мэдрэмжийг таниулж, тэдний баяр баясалтай алга ташилтаар аз жаргал мэдрүүлэхийн тулд бид энд оршиж байна. Түгжрэлийн үед хүүхдүүд, аав ээжийгээ дагуулаад хотын төв рүү театр зориход хол шүү дээ. Баруун дөрвөн замаас, манай театр хүртэл соёл урлагийн байгууллага өөр нэг ч байхгүй шүү дээ. Манай театр хүүхэд залуустай холбоотой бүх арга хэмжээнд нээлттэй байдаг.

-Театр оршин тогтноход юу хамгийн чухал вэ?

-Төрийн үйлчилгээний байгууллага болохоор төрөөс сайн дэмжиж ажилладаг. Гэхдээ хамгийн том дэмжлэг бол манай эцэг эхчүүд юм. Хүүхдүүдээ дагуулаад театраар орж гардаг, тайзанд тоглогдож байгаа үзвэр бүтээл үзүүлдэг байгаасай гэж хүсдэг. Театраар хүмүүжсэн хүн муу хүн болдоггүй гэж үг байдаг.

-Танай театрт жүжиг үзвэрээс гадна ямар үйл ажиллагаа болж байгаа вэ. Одоо тоглогдож байгаа бүтээлийн талаар яривал?

-Манай театр дээр энэ дүүргийн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын олон нийтийн ажлууд, сургуулиудын урлаг соёлын хөтөлбөр, үзэсгэлэн гэх мэт хүүхдэд зориулсан бүх арга хэмжээг 760 хүний их танхим, 150 хүний бага танхим, мөн гадна талбайдаа зохион байгуулж байна. Театрын номын сан тогтмол ажиллаж, хүүхдүүдэд үргэлж нээлттэй байгаа. Одоо Дархан хот болон Төв аймгийн хүүхэд багачуудад, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сэдэвт, Монголын Зохиолчдын эвлэлийн "Алтан-Өд" шагналт Н.Уранзаяагийн зохиол "18 дахь хаврын хайр" жүжиг тоглох гэж байна. Энэ жүжгийг одоогоор 82000 хүүхдэд үзүүлээд байгаа. Оны босгонд Бүжигчин н.Хэрлэнбаяр маань “Мөнгөн мод” оны шилдэг бүжиг дэглээч шагнал, би “Мөнгөн мод” оны шилдэг продюсерын шагналыг хүртсэн амжилттай байгаа. Энэ бол манай хамт олны хамтын хөдөлмөрийн шагнал гэж боддог.

-Та хошин урлагийн салбарт олон жил ажиллаж, “Шинэ үе” –ийн Бооёо гээд бодохоор л инээд баясал төрүүлтэл авьяас чадвараараа олонд танигдсан байдаг. “Шинэ үе” продакшн уран бүтээл хийж байна уу, та жүжигчний ажлаа хийж байгаа юу. Одоо жүжигчний мэргэжил сонгоод явж буй залуус хүүхдүүдэд юу гэж захих вэ?

-Одоогоор үндсэн ажил маань театр болохоор бүх цагаа эндээ голчлон зориулж байна. Уран бүтээлч хүн учраас кино, жүжиг, арга хэмжээ хөтлөлт гээд л бас ажил гарна аа. Театрынхаа жүжигт хүртэл жүжигчин дутах зэрэгт тоглолгүй яахав. Дүү нар маань “Шинэ үе” продакшнаа аваад явж байгаа. Намайг “Урилгаар ирж тоглооч ээ” гэдэг юм. Үндсэн ажил маань их болохоор амжихгүй байгаа. Бидний үе тэнгийнхэн, бидний ах эгч нарын үеийн жүжигчид Монголын хэмжээний жүжигчид байсан, харин өсч ирж яваа жүжигчид маань дэлхийн хэмжээний жүжигчид болоорой гэж дүү нартаа хүсэх байна.

-Хошин жүжгүүддээ та ихэвчлэн ээж, эмээгийн дүрийг маш тод сайхан бүтээсэн байдаг. Таны тоглосон хамгийн мартамгүй кино жүжгийн дүр бий юу?

-Дүр бүхэн хичээл зүтгэл, ур судалгаа шаардаж бүтдэг. Мөн тухайн үед анд нөхөдтэйгөө бүтээсэн дүр бүхэн дурсамж болж үлддэг. Жүжигчин хүн бүх дүрдээ хайртай байдаг даа. Тухайн дүрийг яаж хүний сэтгэлд хүртэл буулгах вэ гэж их судална, хичээнэ, ажиллана. Намайг чинь ээж, эмээгийн дүрийг сайн бүтээсэн гээд “Ахмадын холбоо”-ноос хүндэт тэмдгээр шагнаж байсан удаатай. 1100 ахмад ээж цугласан хүндэтгэлийн арга хэмжээнд урьж шагнал гардаж авсан маань үнэхээр мартамгүй том хүндэтгэл байсан. Гэхдээ жүжигчин хүний хувьд гадна хэлбэр төрх, өнгө үзэмж бүтээхээс илүү дотоод сэтгэл, мэдрэмжийн нарийн өгүүлэмжүүдийг гаргаж ирж хүнд хүргэхийг хичээдэг. Гадна дүр төрхөө хэчнээн хувиргавч эх хүний ариун цагаан сэтгэл, хүний төлөө гэх энэрэл, хүнд итгэмтгий байдал, дотоод нандин ертөнцийг гаргаж чадамгүй шүү дээ.

-2000 оны үед Монголын хошин урлаг ид мандаж байсан санагддаг. Одоо ер нь ямархуу түвшинд байгаа бол?

-Тухайн үед үзэх харах юм бага байсан болохоор харьцангуй үзэгч олонтой байсан байх. Одоо ч гэсэн манай хамтлагуудын тоглолт тавигдсаар, үзэгчид үзсээр байгаа. Өнөөдөр кино болон бусад төрлийн уран бүтээлүүд маш эрчимтэй хөгжиж байна. Цахим харилцаа нээлттэй болсноор хүмүүсийн үзэх харах ч төдий чинээ сонголт ихтэй болж.

-Та уншигчдад хандаж өөрийн баримталж явдаг зарчмаасаа хуваалцаач?

-Аавынхаа нэрийг бүтэн авч явж, ээжийгээ бүтэн нойртой хонуулна гэдэг хүн болсны гавьяа гэж бодож явдаг. Энэ тухай ч залуус дүү нартаа хэлдэг. “Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй” гэж үг бий. Зорилготой, зүтгэлтэй явахад болно доо. Аавууд, эрчүүддээ хандаж хэлэхэд, үр хүүхдийнхээ амжилтад хүрэх, ач зээгээ харж баясах хүртлээ эрүүл байх ёстой шүү. Аав та юугаар ч өгүүлшгүй нөмөр нөөлөг юм, гэрээ дүүргэж, үрдээ түшигтэй байцгаая гэж хэлье дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.127.15.27)
    Сайн байцгаана уу хүмүүсээ Бен бол хэнд ч байхгүй нөөц мастер түлхүүртэй тусгай хувийн болон мэргэжлийн jbeespyhack юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид бүрэн аюулгүй бөгөөд таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тэр бол хакердахтай холбоотой аливаа ажлын хамгийн шилдэг нь бөгөөд үүнд: . Сургуулийн ангийг өөрчлөх . Банкны ажил, бэлэн мөнгө солих . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сангийн хакердах . Эрүүгийн бүртгэлийг устгах 1-Фэйсбүүк хакердах 2-Gmail хакердах 3-Whats апп хакердах 4-Вэбсайт хакердах 5-Дуудлагыг хянах 6-Онлайн хакердах лекц 7-Утасны хуулбар 8-Онлайн бүртгэлийн өөрчлөлт 9-Хакердсан сошиал медиа хаягуудыг сэргээх 10-Их сургуулийн дүн 11-Андройд болон iPhone хакердах 12-Твиттер хакердах 13-Вэбсайт хакердах Хэрэв та дээрх хакердахтай холбоотой үйлчилгээ болон сургуулийн дүнг өөрчлөх чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоно уу… И-МЭЙЛ: jbeespyhack@gmail.com мөн үүрд аз жаргалтай байгаарай. Түүнд мессеж илгээж, танд юу хэрэгтэй байгааг болон ТЭР танд хэрхэн тусалж чадахыг тайлбарлана уу. Тэр үргэлж онлайн байдаг. Өдөр бүр 24 цаг. Өдөр бүр танд төгс, ул мөргүй ажлыг хүргэхийн тулд. Тэр таны мессежийг хүлээж байна! Түүний ажил 100% илрэхгүй бөгөөд хурдан бөгөөд найдвартай.
    2026 оны 06 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 55 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 4 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 9 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 39 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 48 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 33 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top