x

З.Боргилмаа: Сэтгүүлчдийг хорьж шалгадаг, өөрөөр нь гэм бурууг нь хүлээлгэдэг жишиг тогтлоо

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа.

-НЗДТГ-ын хэвлэлийн ажилтныг гэрийнх нь гаднаас баривчилсан гэх мэдээлэл гараад буй. Ингэхдээ ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхойгүй байгаа. Энэ асуудалд МСНЭ ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн байгууллага дэргэдээ маш том хэвлэлийн албатай болсон. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдахад “Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн боловч өнөөдрийн байдлаар дэргэдээ хэвлэл мэдээлэл хэрэгсэл биш юм аа гэхэд маш том контентын үйлдвэрлэлтэй болчихсон. Энэ нь тухайн төрийн байгууллагын ажил үйлчилгээг олон нийтэд мэдээлэх, таниулах анхдагч эх үүсвэр болох ч сүүлдээ нэлээд өргөн хүрээтэй болсон. Төр нэг үеэ бодоход мөнгөтэй болж, төсвөөс гадуур өндөр зардалтай үйл ажиллагаа явуулдаг болсон.

Энэ нь ямар нөхцөл байдлыг манай хэвлэл мэдээллийн салбарт тулгаад байгаа вэ гэвэл, хүний нөөцийг маш хүчтэй сорж эхэлсэн. Улс төрийн өндөр зардал, санхүүжилттэй хэвлэл мэдээллийн редакциуд өрсөлдөж дийлэхгүй. Ингээд хүний нөөцөө хэвлэл мэдээллийн салбарынхан маань улс төрд алдаж эхэлсэн. Харин өнөөдөр төрийн байгууллага буюу НЗДТГ-ын улс төрийн албан тушаалтныг даган ажиллаж байсан манай сэтгүүлч нар улс төрийн өрсөлдөөн, үйл явдал дунд хувь хүний эрх чөлөөгөө алдаад, гэнэтийн байдлаар баригдаж, хоригдож байгаад харамсаж байна.

Яг ямар үйл явдал болсон, ямар үндэслэлээр баривчилсан талаар одоогоор МСНЭ-д мэдээлэл алга байна. Албаны эх сурвалжууд мэдээлэл хийх байх. Мөн өмгөөлөгч, ар гэрийнхэн нь асууж сураглах байх. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа байгууллага өөрөө мэдээлэл өгөхийг бид хүлээж байна. “Хэвлэлийн төлөөлөгч” гэдэг алба бол редакцын дайтай ажилладаг. Энэ олон байгууллага бүгд дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай шүү дээ. Мөн 126 гишүүдээс гадна доод шатны улс төр, нийтийн албан тушаалтан бүгд дэргэдээ хэвлэл мэдээллийн багтай болчихсон. Үүнийгээ эргэлтэд оруулахын тулд заавал контент хэрэгтэй болж, улмаар сэтгүүлч, зураглаач гэх мэт хүний нөөцийг хуу хамж байна. Гэхдээ энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол олон нийтийн мэдэх эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Харин төрийн байгууллагын хэвлэлийн албанд ажиллаж байгаа манай сэтгүүлчдэд юу тулгарч байгаа вэ гэвэл, тэд тухайн хүний улс төрийн үзэл бодлыг төлөөлж байгаа. Яг л энэ нөхцөл байдал тэнд ажиллаж байгаа манай сэтгүүлчдэд хүнд байдлаар туслаа. Цаашдаа ч энэ нөхцөл байдал улам даамжрах болов уу гэж харж байна. Тийм учраас энэ талбарт ажиллаж байгаа сэтгүүлчид маань ямар хуулиар хамгаалагдах юм, тухайн ажилд авсан байгууллага, албан тушаалтантайгаа ямар нөхцөлд хөдөлмөрийн гэрээ хийсэн юм. Энэ дундаас сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг сахих боломж, бололцоог ямар нөхцөлөөр хангаж, эрхээ хамгаалуулах асуудлыг гэрээндээ яаж тусгаж байгаа нь асуудал үүсгэж байна л даа.

-Энэ асуудалд хувь хүний эрхэд ноцтой халдсан гэж үзэж болох уу?

-Манай сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах ёстой гэдэг асуудлыг олон жил ярьсаар ирсэн. Гэвч эх сурвалж хэзээ ч илрэхгүй, хамгаалагдсан хуультай боллоо гээд эргээд эх сурвалж сэтгүүлчийг ашиглавал яах вэ гэдэг асуудал үүний цаанаа үүснэ. “Би илчлэгдэхгүй, хамгаалагдсан” гээд өгч байгаа мэдээлэл нь бодитой,үр дагавартай байх эсэх нь хамаагүй, сэтгүүлчийн гараар юу ч хийлгэж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Яг үүнтэй адилхан төрийн алба сэтгүүлчийнх нь ажлыг хийлгэсэн үү гэдэг асуудал хөндөгдөж байна. Хэрвээ олон нийтэд төрийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээг хүргэх, сурталчлан таниулах буюу хэвлэлийн ажилтныхаа үүргийг гүйцэтгэж яваад эрх ашиг нь ноцтой байдалд хүрээд, хэлмэгдээд, улмаар гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, хохирогч болж байвал үнэхээр харамсалтай. Тийм учраас сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагынхаа хувьд МСНЭ энэ асуудалд анхаарч, өмгөөлөл үзүүлэх нь зүй ёсны хэрэг.

-“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлчийг баривчилсан.Тухайн сэтгүүлч хорих ангид хуурай өлсгөлөн зарлаад 100 гаруй цаг болж байгаа юм билээ. Ер нь сэтгүүлчдийг цагдан хорьж байгаад шалгадаг байдал хэвийн үзэгдэл шиг боллоо?

-“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлчийг шалгах боллоо гээд цагдаа анх мэдээлэл хийсэн. Бүр “Ингэсэн нь тогтоогдлоо” гэж мэдээлэл хийж байгаад, хорьсон. Гэвч гэмт хэрэг мөн эсэх, түүнийг тогтоох нь шүүхийн байгууллагын ажил. Харин цагдаа шүүхийн өмнөөс тогтоочихсон. Шүүхээр шийдвэрлэхээс өмнө цагдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явуулахынхаа өмнө гэм буруутай нь тогтоогдсон гэж мэдээлэн, сэтгүүлчийн нэр хүндийг гутаан, зарлаж байгаад шалгадаг болсон. Баасан гарагийн орой ажлын цаг дуусч байхад цагдан хорих шүүх хурлаа хийгээд, сэтгүүлчийг цагдан хорих шийдвэрээ гаргасан. Бид онц ноцтой гэмт хэрэгтэн биш шүү дээ. Гэтэл сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо.

Л.Баяржаргал сэтгүүлч хамгийн сүүлд уулзахдаа “Цагдаагийн яриад байгаа шиг зүйл байхгүй шүү” гэж хэлсэн. Бидний ажил бол мэдээлэл, баримт дунд л өрнөдөг. Харин баримт бол гарч яваад л олдчихдог зүйл биш. Гэвч сэтгүүлчийг яг ямар зүйлээр буруутгаад, ямар гэмт хэрэгт холбоод байгааг нь мэддэггүй. Цагдаа, өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын нууц задруулж болохгүй гээд гарын үсэг зуруулчихдаг. Ямар мэдээ мэдээллийн улмаас, ямар гэмт хэрэгт шалгаж байгаа нь ойлгомжгүй байдаг. Тэр байтугай шүүхээр хэрэг нь шийдэгдээд, ялаа эдлээд гараад ирсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг хүртэл ямар гэмт хэрэгт холбогдсон тухайгаа ярьж чадахгүй байгаа. Ингэж нууцаар, далдуур сэтгүүлчдийг шоглодгоо болимоор байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 2 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 5 цаг 16 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 3 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 6 цаг 7 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 7 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top