x

Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа

Европын Холбоо (ЕХ) АНУ-ын технологийн аваргууд болох Apple, Meta компаниудад Дижитал зах зээлийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр анх удаа торгууль ногдуулсан талаар Европын Комисс (ЕК) мэдэгдлээ. Тус хууль 2023 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд дижитал орчин дахь шударга өрсөлдөөнийг хангах зорилготой юм.

Apple компанийг программ хөгжүүлэгчдийг “App Store”-оос бусад сувгаар бүтээгдэхүүнээ санал болгох боломжийг хязгаарласан гэж буруутгаж, 500 сая еврогийн (ойролцоогоор 570 сая ам.доллар) торгууль ногдуулсан байна.

Харин Meta компани хэрэглэгчдээс хувийн мэдээлэл цуглуулах зөвшөөрөл авах эсвэл зар сурталчилгаагүй хувилбарын төлбөр төлөх хоёр сонголтын аль нэгийг тулган шаардаж байсан нь хууль зөрчсөн гэж үзэж, 200 сая еврогийн (230 сая ам.доллар орчим) торгууль оноожээ.

Хуулийн дагуу ЕК нь зөрчил гаргасан компанид тухайн компанийн жилийн орлогын 10 хүртэлх хувиар торгууль ногдуулах эрхтэй бөгөөд энэ удаагийн шийдвэр нь хууль хэрэгжиж эхэлснээс хойших анхны торгууль болсон юм.

ЕК-ийн өрсөлдөөн хариуцсан комиссар Тереза Рибера “Бид хууль, журмын дагуу хатуу боловч тэнцвэртэй шийдвэр гаргасан. ЕХ-нд үйл ажиллагаа явуулж буй бүх компани манай дүрмийг дагаж мөрдөх ёстой” хэмээн онцлон мэдэгджээ.

Meta компанийн төлөөлөгч NHK-д өгсөн ярилцлагадаа ЕХ “АНУ-ын бизнес эрхлэгчдэд саад учруулж байна” хэмээн шүүмжилсэн бол Apple компанийн төлөөлөгч “Хэрэглэгчид ийм өөрчлөлт хүсээгүй байхад олон арван шинэчлэл хийсэн. Бидний технологийг үнэ төлбөргүй болгохыг шаардсан шийдвэр нь шударга бус” гэж мэдэгдэж, уг шийдвэрийг давж заалдахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: NHK, Европын Комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 20 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 29 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 34 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 4 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 13 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 16 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 58 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top