x

Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ

Энэтхэгийн Кашмирын бүс нутагт орших аялал жуулчлалын Пахалгам хотод мягмар гарагт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 26 хүн амиа алдаж, тэдний дийлэнх нь жуулчид байсан талаар NDTV суваг болон Greater Kashmir сонин албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Шархадсан хэд хэдэн хүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн тухай AFP агентлаг мөн дамжуулсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уг халдлагыг “жигшүүрт гэмт хэрэг” хэмээн буруушааж, холбогдох этгээдүүдийг хатуу шийтгэхээ илэрхийлсэн бол Жамму ба Кашмирын холбооны засаг захиргааны тэргүүн Омар Абдулла, “энгийн иргэд рүү чиглэсэн ийм хэмжээний халдлага сүүлийн жилүүдэд тохиолдоогүй” хэмээн мэдэгджээ.

Greater Kashmir сонинд дурдсанаар, халдлагын хариуцлагыг “Эсэргүүцлийн фронт” хэмээх босогчдын бүлэглэл хүлээсэн байна. Уг бүлэглэл Пакистанаас дэмжлэг авдаг бөгөөд Энэтхэгийн эрх баригчид түүнийг террорист байгууллага хэмээн үздэг. Тэд Кашмирын бүс нутгийг Энэтхэг эзлэн авсан хэмээн мэдэгдэж, зэвсэгт тэмцэл өрнүүлсээр байгаа юм.

Кашмир нь Индостаны хойгийн баруун хойд хэсэгт байрлах, Энэтхэг ба Пакистаны хооронд олон арван жилийн турш маргаантай хэвээр байгаа бүс нутаг юм. Мусульман шашинтнууд зонхилон амьдардаг энэ бүс нутаг хоёр улсын хооронд байнгын хурцадмал байдлыг үүсгэж ирсэн бөгөөд одоо ч тодорхой хил зааггүй, хяналтын шугамаар хуваагдсан хэвээр байна.

Эх сурвалжууд: DW, NDTV, Greater Kashmir, AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02 Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2026-10-02 Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2026-10-02 Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2026-10-02 Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2026-10-02 Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2026-10-02 Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 2026-10-02 Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай...
Top