x

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно

Гурав дахь удаагийн “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолт тавдугаар сарын 24, 25-нд “Степп Арена” мөсөн ордонд зохион байгуулагдана. Энэ удаагийн шоуг дэлхийд нэрээ алдаршуулсан уран гулгалтын спортын одууд чимж, шилдэг үзүүлбэрүүдээ хүргэхээр Монголд ирэх гэж байна.

Шоуны гол оролцогчдоос дурдвал:

  • Евгения Медведева – Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн болон Европын хошой аварга

  • Алексей Ягудин – Олимпын аварга, дэлхийн дөрөв, Европын гурав дахь удаагийн аварга

  • Елизавета Туктамышева – Дэлхийн, Европын болон Бүх Оросын аварга

  • Виктория Синицина, Никита Кацалапов – Олимпын хүрэл, дэлхийн болон Европын аваргууд

  • Александр Энберт – Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт

Мөн Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу уран гулгагчид оролцохоор бэлтгэлээ хангаж буй бөгөөд Монгол Улсаас О.Мишээл нэр бүхий тамирчин энэ шоунд оролцох юм.

“Степп Арена”-гийн менежер Ж.Санчирийн хэлснээр, мөсөн талбайн чанарыг хадгалахын тулд 3.5–4.5 хэмийн температурт, +50 хэмийн усаар усалж бэлтгэдэг байна. Монгол Улсад анх 2023 оны нэгдүгээр сард “Тал нутгийн мөсөн шоу”, тавдугаар сард “Уран гулгалтын одод Монголд” тоглолт амжилттай болсон бөгөөд үзэгчдийн сонирхлыг ихээр татсан шоуны тасалбар гурван хоногт бүрэн зарагдаж байжээ.

Уран гулгалт нь хүч чадал, уян налархай байдал, авьяас чадварыг бүжиг, хөгжим, гэрэл, жүжигчилсэн элементүүдтэй хослуулан мөсөн дээр гүйцэтгэдэг урлаг болон спортын онцгой төрөл юм. Энэ шоу тоглолт нь тус спортыг олон нийтэд илүү таниулах, Монголын уран гулгалтын хөгжилд түлхэц болох ач холбогдолтой гэж үзэж байна.

Шоуны үеэр “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун дэлхийн аварга Евгения Медведевагийн хамт, “Номин талст”-ын дуучин А.Хаянхярваа хосын төрлийн аваргууд Кацалапов, Синицина нартай хамтарсан үзүүлбэр толилуулах нь онцлох хэсэг болж байна.

Тасалбарыг Ticket.mn сайтаас онлайнаар захиалах боломжтой.

Эх сурвалж: Степп Арена, AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа Өчигдөр 18 цаг 29 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна Өчигдөр 18 цаг 27 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ Өчигдөр 18 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр 17 цаг 26 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно Өчигдөр 17 цаг 16 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон Өчигдөр 17 цаг 00 мин Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Өчигдөр 16 цаг 00 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Өчигдөр 15 цаг 30 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Өчигдөр 14 цаг 59 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Өчигдөр 14 цаг 44 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр 13 цаг 08 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ Өчигдөр 12 цаг 57 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Өчигдөр 12 цаг 51 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Өчигдөр 12 цаг 46 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна Өчигдөр 12 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Өчигдөр 12 цаг 39 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Өчигдөр 11 цаг 33 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна Өчигдөр 11 цаг 14 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ Өчигдөр 10 цаг 50 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ Өчигдөр 10 цаг 33 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин
Top