x

Нууц чатад сэтгүүлчийг нэвтрүүлсний хариуцлагыг М.Уолц хүлээв

Засгийн газрын нууц чатад нэгэн сэтгүүлчийг нэвтрүүлсэнтэй холбоотой дуулианы хариуцлагыг өөртөө хүлээж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Майк Уолц мэдэгджээ.

“Би өөрөө энэ группийг үүсгэсэн, бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгах ёстой байлаа, энэ бол үнэхээрийн ичгүүртэй хэрэг” гэж тэрбээр телевизийн Fox News сувагт өчигдөр ярилцлага өгөхдөө хэлээд, чатад нэвтэрсэн The Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдберг бол түүний хувийн танил гэдгийг үгүйсгэсэн байна.

Уолцын хэлснээр, Голдберг бол нэр хүнд маш муутай сэтгүүлчдийн нэг бөгөөд тэрбээр нууц чатад өөр хүний нэрээр нэвтэрчээ. Мөн үүнийг техникийн алдаа юу эсвэл зориуд санаатай үйлдэл үү гэдгийг шалгах нь зүйтэй хэмээн Уолц дурдав.

Ерөнхийлөгч Д.Трамп NBC News сувагт ярилцлага өгөхдөө, нууц группт сэтгүүлчийг нэмж оруулсан хүн бол Уолц гэдгийг дурдсаны зэрэгцээ энэхүү алдаа нь хуситуудын эсрэг ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд зөвлөхөө ажлаас нь халах бодолгүй байгаагаа хэлсэн байна.

Болсон хэрэг явдлыг товч өгүүлвээс,  The Atlantic сонины ерөнхий редактор ярихдаа, Signal гэдэг мессенжер дэх групп чатад өөрийг нь оруулсан байхыг анзаарсан бөгөөд уг чатаар Цагаан ордны өндөр албан тушаалтнууд Йемений хуситуудын байрлалд цохилт өгөх эсэхийг хэлэлцэж байжээ. Чатын ярилцлагад Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Ойрх Дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткофф, Ерөнхийлөгчийн зөвлөх Майк Уолц, Ерөнхийлөгчийн Дотоодын аюулгүй байдлын зөвлөх Стивен Миллер нар оролцсон байна.

Ийм нууц чат байдаг гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Брайан Хьюз баталсан бол Пентагоны тэргүүн П.Хегсет хэлэхдээ, уг чатаар хуситуудад цохилт өгөх асуудлыг хэлэлцээгүй гэсэн байна.

Мэдээлэл алдагдсантай холбогдуулан Сенат дахь Ардчилсан намын гишүүд "хоёр намын хамтарсан шалгалт" явуулахыг шаарджээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 13 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 39 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 47 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 56 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 58 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 9 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 55 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 36 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 45 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 25 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 31 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 49 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 6 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 25 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 42 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 50 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 6 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 11 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 16 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 20 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top