x

Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах ажлын хэсэг хуралдав

Улсын Их Хурлын даргын 329 дүгээр захирамжаар байгуулагдсан Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдлаа.

Хуралд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд,  Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Ш.Бямбасүрэн нар оролцов.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд даргалсан бөгөөд, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулж буй олон улсын туршлага, судалгааны талаар болон дэмжлэг үзүүлэх багийн асуудлыг  хэлэлцлээ.

Энэ үеэр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаач Б.Нургүл “Виртуал хөрөнгө болон төв банкны цахим валютын эрх зүйн зохицуулалт: Улс орнуудын туршлага” сэдвийн хүрээнд хийсэн судалгаа, тайлангаа танилцууллаа.

Мөн виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулах төлөвлөгөө гаргах, хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх багийн бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр харилцан санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 1 цаг 11 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 1 цаг 52 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2 цаг 1 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 2 цаг 41 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 4 цаг 47 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 5 цаг 5 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 5 цаг 23 мин Хулгайтай тэмцэхээ боль! 5 цаг 41 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 5 цаг 58 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 6 цаг 6 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 6 цаг 22 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 6 цаг 27 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 6 цаг 32 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 6 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 6 цаг 45 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 6 цаг 51 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 6 цаг 59 мин Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлнэ Уржигдар 15 цаг 05 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top