x

Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй

Өнөөдөр бидний “Эх оронч” гэгддэг хүмүүс Хятад улсад маш их дайсагнаж байна. Бүр сүүлдээ ил цагаандаа гарсан ч гэж хэлж болно. “Хөх Монгол”, “Даяар Монгол” зэрэг сүртэй, сүртэй нэртэй бүлгэмүүд байгуулж, Хятад улсын хөрөнгө оруулалттай компаниудыг айлган сүрдүүлж, шантаажилдаг байснаа одоо хэн дуртай нь утастайгаа очоод янз бүрээр хэлж, элдэв зүйлсийг нь сүйтгэдэг боллоо. Петрочайна Дачин тамсаг компани дээр гарч байгаа үйлдлүүд бол маш тодорхой жишээнүүдийн зөвхөн нэг нь. Шууд бичлэг хийж дайраад л, компанийн үйл ажиллагааг нь зогсооход хамгийн харамсалтай нь дор нь хэдэн мянгаараа харааж зүхсэн, хөөж явуулах тухай бичсэн сэтгэгдлүүд хөвөрнө. Хамгийн сүүлд л гэхэд хятад ажилчдынх нь шүтлэг мөргөлийн зүйлсийг нь эвдэн сүйтгэж байгаа харагдана лээ.

Гэтэл бид чинь эртнээсээ бүх шашныг эн тэнцүү авч үзэж ирсэн хүмүүсийн үр удам. Дээрээс нь ардчилсан Үндсэн хуульдаа ч хүний шүтэх, эс шүтэх эрхийг дээдэлж, хүндлэх тухай заачихсан байгаа. Даанч энэ бүхнийгээ ч үл тоож Хятадад дайсагнах байдал газар авлаа. Хятадуудыг л муучилж, дээрэлхэж, булаан дээрэмдэж байвал “Ардын баатар” шахуу авч үзэж байна. Социализмын үед бол Монгол Улсын бидний номер нэг дайсан нь Хятад гэж зарладаг. Тийм суртал ухуулга явуулдаг байсан. Уг нь ийм цаг үе өнгөрөөд удаж байгаа ч ард түмний маань ойлголт ийм хэвээрээ л байгаад байна. Хятад улсад л дайсагнаж байвал эх орондоо хайртай, эх оронч болно гэж бодоод байх шиг байгаа юм. Гэтэл манай Ю.Цэдэнбал дарга бодлогын өөрчлөлтийг анзааралгүй Хятад улсад л дайсагнавал мундаг болно, Орост сайн нэр олно гэж бодож явж байгаад албанаасаа бууж байсан түүх бий.

Дээрээс нь зарим нэгэн увайгүй нөхдүүд ч ард түмнийхээ ийм сэтгэл зүйг ашиглан тэднийг муучилж, олон нийтээс дэмжлэг авч, нэр хүнд олохыг зорьдог болсон байна. Мэдээж олон мянган дагагчтай, түмэнд танигдсан нэр нүүрээ дараа нь улам дээшээ авирах, албан тушаалд очихдоо л ашиглана. Наанаа энэ мэт ард түмнийг өдөөн турхирч, хятадуудыг үзэн ядах байдлыг нь дэвэргэчихээд утсаа унтраагаад хятадууддаа тал засдаг, хамтарч ажиллахыг хичээдэг нөхдүүд ч байж л байна.

Түүх түүхээрээ үлдэж өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын харилцаа тэр үеийнхээс тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Өнөөдөр манай эдийн засгийн бүхий л харилцаа урд хөршөөсөө хамааралтай болсон. Өмсөж зүүх, идэж уухаас эхлээд бүгдийг нь бид тэднээс авдаг. Гадагш нь зарж мөнгө олж байгаа цөөн хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ч тэд л худалдаж авдаг. Хуучин цаг шигээ Оросоос хамааралтай гэж бодоод л, Хятад гутал хувцас өмсөж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг идэж, эдэлж хэрэглэж явна. Хойд хөршөөсөө бид өнөөдөр шатахуунаас өөр зүйлийг авахаа больсон. Цахилгааны хараат байдлаасаа бараг л гарч байна. Ойрын хэдэн жилдээ бүрмөсөн гарчихна.

Хэл амтай Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлчихээр шатахууны хараат байдлаас 50-60 хувь гарах тооцоололтой ч юм билээ. Тэгэхээр Орос хилээ хаачихвал л үхчих гээд, тэднийг ах гэж дуудахаа больчихвол баларчих гээд байгаа юм шиг үздэг байдал нэгэнт өөрчлөгдсөн. Хэрэв цаг төр муудаж, Орос улс задарч, дайн дажин болбол бидний тусгаар тогтнолын баталгаа Хятад улс л болно. Уншигч танд үнэмшилгүй, итгэж боломгүй санагдаж байж болох юм. Гэхдээ бидний байгаа бодит үнэн тийм юм. Энэ үнэнээс бид хаашаа ч зайлах боломжгүй. Өнгөрсөн түүхэнд Барон Унгерн гаминг манай нутгаас хөөж байсан бол Барон Унгерн эргээд манайд орж ирэхэд гамин нь түүнийг хөөхөөр болсон гэдгийг л ойлгох хэрэгтэй. Цаг төр ингэж эргэсэн байна.

Манай төр засаг бүхий л үйл ажиллагаагаа Хятадтай хамтран явуулж байгаа нь үнэн. Нүүрсний худалдаа, хил холболтын төмөр зам гээд яривал бид тэдний л амыг хардаг. Тэд юу гэж дуугарна, түүгээр нь болохоос бараг өөр сонголтгүй. Өнөөдөр нүүрсний үнэ унаж, хятадуудын нүүрс худалдан авалт багассанаас болж бид урд хил дээрээ 10 сая тонн нүүрсний овоолготой болчихсон сууж байна.

Мэдээж энэ мэт асуудлыг дээд түвшиндээ ярьж ойлголцоод гацаа арилж, бизнесийн үйл ажиллагаа цаашид хэвийн явах л байх. Гэхдээ өмнөд хөрш биднээс ганцхан нүүрс л худалдан авахаа больчихвол манай улсын төсөв 70 орчим хувиар тасарч, эдийн засаг гээд байх юм байхгүй болно. Гэтэл ийм байж төр засаг маань Хятадад илт дайсагнаад байгаа хүмүүсээ боль гэж ерөөсөө хэлэхгүй юм. Тохирсон арга хэмжээг нь ч авахгүй юм. Уг нь ингэж өмнөд хөршдөө дайсагнасан үйл явдлуудыг цаг тухай бүрд нь таслан зогсоож байх хэрэгтэй байна. Аль юм болгон өнгөрсөн баларсан түүх сөхөж, өмнөд хөршөө муулж суух юм. Тиймээс хөрш улсдаа илтэд дайсагнасан, хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгаж мэдэхээр үйлдлүүдэд төр засаг, цагдаа хүчний байгууллага анхаарал хандуулж байх нь зүйтэй.

Газар зүй, геополитикийн хувьд бид өөрчилж болохгүй хоёрхон хөрштэй. Наанаа сайн хөршийн хамтын ажиллагаа, уламжлалт найрсаг харилцаатай гэдэг ч нидэр дээрээ ингэж үзэн ядаж, түүнийг нь ард түмнээрээ хөөргөн дэвэргэж, төр засаг нь ч нүдэн балай чихэн дүлий суугаад байж таарахгүй. Тиймээс энэ хоёр хөрштэйгөө хоёулантай нь энхийг эрхэмлэсэн найрамдалт харилцаатай баймаар байна. Нэгийг нь ах, нөгөөг нь дайсан гэж үздэгээ болих хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 8 цаг 55 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 9 цаг 28 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 10 цаг 42 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 10 цаг 59 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 11 цаг 40 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 11 цаг 56 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 12 цаг 3 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 12 цаг 13 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 12 цаг 35 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 12 цаг 40 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 12 цаг 45 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 12 цаг 49 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 13 цаг 10 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 13 цаг 25 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 13 цаг 46 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 14 цаг 6 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 14 цаг 13 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 14 цаг 19 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 14 цаг 25 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 14 цаг 32 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ...
Top