x

Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ

Литва улс нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах НАТО-гийн санал гарвал Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлахад бэлэн гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Довиле Шакалене мэдэгдлээ.

Тэрбээр "Хэрэв холбоотнууд Литвад цөмийн зэвсэг эсвэл түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг байрлуулах бодит төлөвлөгөөг санал болговол Үндсэн хуулийн 137 дугаар зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай болно" гэжээ.

Одоогоор ийм санал Вильнюст тавигдаагүй гэж Батлан хамгаалахын сайд онцолж байгаа бөгөөд Литвийн Үндсэн хуулийн 137 дугаар зүйлд үй олноор хөнөөх зэвсэг болон гадаадын цэргийн бааз байрлуулахыг хориглосон байдаг.

Зүүн Европт цөмийн зэвсэг байрлуулах тухай байр суурь

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Зүүн Европт цөмийн зэвсэг байрлуулахыг дэмжихгүй байж магадгүй гэж түүний дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс мэдэгдлээ.

"Би энэ талаар Ерөнхийлөгчтэй ярилцаагүй. Гэхдээ тэр энэ саналыг дэмжвэл би үнэхээр гайхах болно. Энэ бол хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой асуудал" гэж гуравдугаар сарын 13-нд Fox News-т ярилцлага өгөхдөө хэлжээ.

Үүнтэй зэрэгцэн Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда АНУ-ын эрх баригчдад хандан Зүүн Европт цөмийн зэвсэг байрлуулахыг уриалсан байна.

"НАТО-гийн хил хязгаар 1999 онд өргөжсөн. Тиймээс 26 жилийн дараа энэ бүс нутагт НАТО-гийн дэд бүтцийг шилжүүлэх ёстой. Миний бодлоор цаг нь нэгэнт ирсэн бөгөөд ийм зэвсэг өмнө нь байсан бол бид илүү аюулгүй байх байлаа" гэж тэрбээр Financial Times-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Тэрээр энэ асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Орос, Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлогтой хэдийн хэлэлцсэн гэдгээ мөн мэдэгджээ.

Эх сурвалж: DW

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 38 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 47 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 52 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 22 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 31 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 34 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 19 цаг 16 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top