x

Трамп, Путин нар Украины дайныг дуусгахаар яриа хэлэлцээ эхлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 90 минут орчим утсаар ярилцаж, Украины дайныг нэн даруй зогсоох хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд хоёр улсын тэргүүнүүд Саудын Арабт ойрын хугацаанд биечлэн уулзахаар төлөвлөжээ.

Трампын Путинтэй хийсэн ярианы дараа тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй нэг цаг гаруй хугацаанд утсаар ярилцаж, дайныг дуусгах, энхийн гэрээ байгуулах асуудлаар санал солилцсон байна. Тэдний хэлэлцээний гол сэдэв нь АНУ-Украины аюулгүй байдлын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, нөөц баялгийн түншлэл байжээ. Зеленский Вашингтоны дэмжлэгийг үргэлжлүүлэн авахыг хүсч, хэлэлцээг ойрын үед үргэлжлүүлэхээр тохиролцсон аж.

Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсетх Украины дайныг дуусгахын тулд Киев НАТО-д элсэхээс татгалзах шаардлагатай гэж мэдэгдсэн нь Украины эрх баригчдын дунд сөрөг хандлагыг төрүүлжээ. Түүний хэлснээр, АНУ-ын цэргүүд Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхгүй, харин Европын орнууд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж онцолсон байна.

Трамп, Путин нарын хооронд эхэлсэн яриа хэлэлцээ нь Украины дайныг зогсоох бодит эхлэл болж магадгүй ч Киев болон Европын холбоотнуудад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. АНУ-тай шууд хэлэлцээр хийх боломж бүрдсэн нь Оросын олон улсын тавцан дахь байр суурийг дахин хүчирхэгжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд Украины ирээдүйн асуудалд Орос давамгай байр суурь эзлэх магадлалыг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sumber (66.181.188.109)
    Ukrain NATO-d elsehguiee geed batlagaa ugvul dain duusnashdee oros uls ukrainiig nato-d elsuulj torgon hil deeree amerkiin tsergiin baaziig baiguuluulahgui l gej tulaand orsonshdee manai ardchilald het itgej amerkiig dagan baysagch nar medseer bj l eldviig hutsaad baigaashdee
    2025 оны 02 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 43 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 52 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 57 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 27 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 36 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 39 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 21 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top