x

АНУ Украины тусламжийн төлбөрт газрын ховор элемент шаардав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлсэн тусламжийн төлбөрт $500 тэрбумын үнэ бүхий газрын ховор элемент, ашигт малтмал авах саналаа илэрхийлжээ. Тэрбээр саяхан Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа Киев энэ саналыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна. Трампын засаг захиргаа Иракт тусалсны дараа нефтийн салбарт нөлөөллөө баталгаажуулж чадаагүйгээс сургамж авсан тул Украины газрын баялагт шууд хяналт тогтоох сонирхолтой байгаа гэж ажиглагчид дүгнэж байна.

АНУ-ын шаардлагын гол агуулга нь Украинд олгосон санхүүгийн болон зэвсгийн тусламжийн хариуд газрын ховор элементүүдийг Америкийн зах зээлд нийлүүлэхийг шаардсан явдал юм. Орчин үеийн цахим бүтээгдэхүүн, батлан хамгаалахын технологид нэн шаардлагатай эдгээр материалуудын ихэнхийг өнөөдөр Хятад улс олборлодог тул АНУ-ын хувьд Украин шинэ стратегийн боломж болж байна. Трампын хэлснээр АНУ-д литийн нөөц байхгүй бөгөөд уг металл нь цахилгаан автомашины аккумлятор, бичил чип үйлдвэрлэлд онцгой чухал учир Америк Украинд давуу эрх олгож олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхийг зорьж байгаа аж.

Энэ зуур Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын ашигт малтмалын боломжит нөөцийг ашиглан гадаадын хөрөнгө оруулалтыг татах, АНУ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байна. Тэрбээр АНУ-ыг украины ордуудад хөрөнгө оруулж, олборлолтод түншлэхийг санал болгосон бол Европын орнуудыг ч хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч АНУ тус бүс нутагт Хятадын нөлөөг бууруулах стратеги баримталж буй тул зөвхөн Америкийн компаниудад давуу эрх олгох байр суурь баримталж байна.

Үнэндээ Украин дэлхийн газрын ховор металлын 5%-ийг эзэмшдэг гэж тооцоологддог ч бодит байдал дээр тэдгээрийн тал хувь нь 2022 онд Оросын хяналтад шилжсэн байна. Үүнээс гадна олборлолт эхлүүлэхэд шаардлагатай дэд бүтэц сул, хөрөнгө оруулалт их шаардагдах учир Украины тал бие даан эдгээр баялгийг ашиглах боломжгүй. Иймд Киевийн зүгээс тусламжийн төлбөрийн хэлэлцээрт газрын ховор элементээс гадна хийн хоолой, хий хадгалах байгууламжаа АНУ-д ашиглуулах санал гаргасан гэх мэдээлэл бий.

Трампын мэдэгдэл Европын орнуудын дунд тодорхой эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Германы канцлер Олаф Шольц АНУ шиг Украины баялагт шуналтайгаар хандахгүй, харин дайны дараах сэргээн босголтод зориулах ёстой гэж мэдэгдсэн байна. Европ Украинд санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд байгалийн баялгийг нь АНУ шууд авах нь шударга бус гэж үзэж байгаа аж.

Энэхүү хэлэлцээр Украиныг эдийн засгийн шинэ нөхцөлд аваачих ч АНУ-тай хийх тохиролцоонд ямар нөхцөл багтах нь тодорхойгүй хэвээр байна. АНУ Украины эрчим хүчний нөөц, газар тариалангийн салбарт хүртэл сонирхолтой байгаа бол Киев ойрын хугацаанд НАТО-д элсэх эсвэл цөмийн зэвсэг авах нөхцөлтэйгөөр тус улсын байгалийн баялгийг ашиглуулах боломжтой гэж үзэж буй аж. Гэвч Америкийн удирдлагууд Украин НАТО-д ойрын хугацаанд элсэх боломжгүй, мөн цөмийн зэвсэгтэй болох нь бодит бус зүйл гэж үзэж байгаа тул тусламжийн төлбөрийн асуудал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байна. 

Эх сурвалж: Известия

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 37 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 46 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 51 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 30 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 33 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 15 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top