x

Баруун, Хангайн бүсийн төгөлдөр хуурчдын уралдаан амжилттай болж өндөрлөлөө

Баруун болон Хангайн бүсийн төгөлдөр хуурчдын уралдаан болж, 6 аймгийн 120 авьяаслаг төгөлдөр хуурч оролцлоо. Энэхүү уралдаан нь багш, сурагчдыг нэгтгэн туршлага солилцох, харилцан хөгжих боломжийг олгодгоороо онцлог юм. Хүүхдүүдийн хөгжимд дурлах сонирхлыг нэмэгдүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уралдааны гол зорилго оршиж буйг зохион байгуулагчид онцоллоо.

Өмнө нь энэ тэмцээнийг Ховд, Говь-Алтай аймгууд зохион байгуулж байсан бол энэ удаагийн уралдааныг өндөр зохион байгуулалттай, өргөн хүрээнд явуулсан гэж оролцогчид үнэллээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдүүдийн ур чадвар эрс сайжирч, хөгжмийн боловсрол илүү чанаржсан нь тэмцээний явцад харагдаж байлаа.

Өвөрхангай аймгийн "Хаан Хурам" сургалтын төв нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авч, төрөл бүрийн ангилалд алтан медаль хүртэн, Гранпри шагналын эзэн боллоо. Хархорин сумаас 13 сурагч оролцож, нийт 19 төрөлд өрсөлдөж, бүгд шагналт байранд шалгарсан нь онцлох амжилт байв.

Төгөлдөр хуурын давуу талын тухай уралдаанд амжилттай оролцогчид онцлон дурдлаа. Төгөлдөр хуураар хичээллэх нь хүний баруун, зүүн тархийг зэрэг ажиллуулж, ноот унших чадварыг хөгжүүлдэг төдийгүй, бусад хөгжмийн зэмсгүүдээс илүү цар хүрээтэй гэдгийг тэмцээнд оролцогчид онцолсон юм.

Уралдааны үеэр оролцогчид, эцэг эхчүүд, орон нутгийн удирдлагууд Алтай нутгийн бэлгэдэл болсон "Зулай цагаан Алтай" дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна.

Энэхүү уралдаан жил бүр уламжлал болон зохиогдож буй бөгөөд ирэх жил Өвөрхангай аймагт зохион байгуулагдахаар товлогдлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 47 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 1 цаг 28 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 1 цаг 37 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 2 цаг 17 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 4 цаг 23 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 4 цаг 41 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 4 цаг 59 мин Хулгайтай тэмцэхээ боль! 5 цаг 17 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 5 цаг 34 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 5 цаг 42 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 5 цаг 58 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 6 цаг 3 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 6 цаг 8 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 6 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 6 цаг 21 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 6 цаг 27 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 6 цаг 35 мин Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлнэ Уржигдар 15 цаг 05 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top