x

Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ

АНУ-ын тэрбумтан Жефф Безосын үүсгэн байгуулсан “Blue Origin” компанид зохион бүтээсэн хүнд даацын “New Glenn” зөөгч пуужинг анх удаа хөөргөлөө. Хөөргөх явцыг тус компанийн цахим хуудсаар шууд дамжуулжээ.  

1962 онд "Mercury-Atlas 6" хөлгөөр дэлхийг тойрсон анхны америк хүн болох Жон Гленний нэрээр нэрлэсэн уг пуужинг пүрэв гаргийн өглөө Флорида муж улсын Канавералын хошуун дахь АНУ-ын Сансрын хүчний пуужин хөөргөх талбайгаас хөөргөжээ. 

Пуужинг хэд хоногийн өмнө хөөргөх ёстой байсан боловч техникийн асуудлын улмаас хойшлуулсны эцэст өчигдөр хөөргөсөн байна. 

“New Glenn” дэлхийн агаар мандал ба сансрын орон зайг заагладаг 100 км-ийн өндөр дэх хил хязгаарыг давсан гэж “Blue Origin” компани мэдээлжээ. 

"Бид хамгийн гол, үндсэн зорилгодоо хүрч, тойрог замд амжилттай гарлаа. Бид үүнийг эхний оролдлогоор хийж чадлаа" гэж компанийн дэд ерөнхийлөгч Ариане Корнелл шууд дамжуулалтын үеэр хэллээ. Хөөргөснөөс 13 минутын дараа уг пуужин нислэгийн төлөвлөгөөний дагуу ачааны модулийг тойрог замд гаргасан байна. 

Харин пуужингийн дээд угсраа буюу олон дахин ашиглах зориулалттай хурдасгуур блокийг хоёр дахь угсраанаас салсных нь дараа Атлантын далай дахь хөвөгч тавцанд газардуулж чадаагүй байна. 

98 м урт “New Glenn” пуужинг сансрын төхөөрөмжийг хөөргөх, сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах, Сар руу хүргэх зорилгоор бүтээжээ. 

Ж.Безосын 25 жилийн өмнө үүсгэн байгуулсан “Blue Origin” компани 2021 оноос хойш сансрын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Нислэгийг удирдах төвөөс хөөргөх ажиллагаанд оролцсон Ж.Безос сансрын хөтөлбөрт хувиасаа хэдий хэмжээний хөрөнгө оруулснаа хэлэхээс татгалзжээ. Харин “Blue Origin” компани нь пуужин хөөргөх салбарт ноёрхож буй Илон Маскийн “SpaceX” компанитай өрсөлдөнө гэдгийг хэлжээ.

“Blue Origin” компани энэ онд “New Glenn” пуужингийн туршилтын загваруудыг 6-8 удаа хөөргөх ажээ. Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал дараагийн туршилтыг энэ хавар хийх ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 5 цаг 47 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 6 цаг 13 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 6 цаг 21 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 6 цаг 30 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 7 цаг 32 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 7 цаг 43 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 8 цаг 29 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 9 цаг 10 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 9 цаг 19 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 9 цаг 59 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 12 цаг 5 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 12 цаг 23 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 12 цаг 40 мин Хулгайтай тэмцэхээ боль! 12 цаг 59 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 13 цаг 16 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 13 цаг 24 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 13 цаг 40 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 13 цаг 45 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 13 цаг 50 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 13 цаг 54 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top