x

Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол их байгаагаас шалтгаалж бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн тархалт эрс нэмэгдсэн. Ханиад нь хүндэрсэн хүүхдүүд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах нь ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Яг энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын улирлын амралт эхлэх гэж байна. Тэгвэл зарим УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс энэ удаагийн улирлын ээлжит амралтыг бага ангийн гэлтгүй ЕБС-ийн бүх бүлгийг нийтэд нь амраах асуудлаар санал, сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудсаар дамжуулан шаардаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Н.Наранбаяраас тодруулжээ.

-Нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхлэх гэж байна. Ханиад, томуугийн тархалт өндөр байгаатай холбоотойгоор зарим эцэг эхчүүд нэгдүгээр улирлын амралтыг бага, дунд, ахлах бүлэгтэй нь хамт амраачихаж болохгүй юу гэдэг саналыг дэвшүүлсэн. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Юуны өмнө сургууль, цэцэрлэгийн амралтыг дан ганц Боловсролын яам шууд шийдээд явдаг асуудал биш ээ. Амралтыг зохицуулахдаа холбогдох бусад төрийн байгууллагуудаас мэдээлэл авч, мөн 2024-2025 оны хичээлийн жилийн төлөвлөгөө, бүтцээ харж шийддэг асуудал. Тэгэхээр энэ удаагийн улирлын амралтыг тогтоохдоо бид Эрүүл мэндийн яамтай хамтарч ажилласан. Тус яамнаас өгсөн мэдээллээр бол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-гээр алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/373 дугаар тушаалын дагуу амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй байна гэдэг дүгнэлтээр явж байгаа. Гэхдээ цаашид гарах нөхцөл байдлыг бид анхаарч ажиллаж байна. Нэмээд хэлэхэд мэргэжлийн байгууллагын дүн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтаар томуу, томуу төст өвчин 7.7 хувьтай байна гэсэн мэдээг өгсөн. Тиймээс Боловсролын яам нь Эрүүл мэндийн яам болон түүний харьяа мэргэжлийн байгууллагуудаас цаг үеийн мэдээллийг тогтмол авч хамтран ажиллаж байна.

-Ер нь ахлах ангийн улирлын амралтыг бага ангийн амралттай нэгтгээд явлаа гэхэд ямар нөлөөлөл бий болох юм бэ?

-Эцэг эхчүүд маань 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэцтэй танилцаарай гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр ахлах ангийн хувьд судлах хичээл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө ялгаатай тул хичээллэх хугацаа нь арай урт байдаг. Хүйтний улирал учраас ахлах ангийнхан сүүлийн долоо хоногтоо цахимаар хичээллэх “Цахим долоо хоног” гэсэн бүтцийг энэ хичээлийн жилд бид оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, ахлах ангийнхан энэ сарын 30-наас ирэх сарын 3-ны хооронд цахим сургалттай гэсэн үг.

-Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн нэгдүгээр улирлын амралт яг хэднээс хэдний хооронд явагдахаар байгаа вэ?

-Бага ангийн хувьд энэ сарын 23-наас ирэх оны нэгдүгээр сарын 25-ыг дуустал амарна. Харин дунд ангийн хувьд энэ сарын 30-наас ирэх оны нэгдүгээр сарын 24 хүртэл, ахлах ангийн хувьд ирэх оны нэгдүгээр сарын 6-24-ний өдрийг дуустал амрах хуваарь гарсан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 22 цаг 32 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 41 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 22 цаг 46 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top