x

ХЭРЭГ АЛГАА, ХЭРЭГ АЛГА !

ХЭРЭГ АЛГАА, ХЭРЭГ АЛГА !

-монолог фельетон-

Манай томчуул хэрэг алга. Бид өглөө босоод хотын даргын хэрэггүйг мэдээд, цай уухынхаа хэрд Ерөнхий сайд дэмийг ойлгоод, ажилдаа гарахын өмнө хэд хэдэн гишүүнээ нэмэргүйг ухаараад ажилдаа гарч байна. Өөр яах юм бэ, өөрийнхөө хэрэггүйг мэдэлтэй нь ч биш. 

     Ажилдаа явах ч юу байхав дээ, тэндээ очиж Еөкөө дэмий болохыг хэдэн янзаар батлаад, үдээс хойш бидэнд дарга л илүүдэж байгаа хамтдаа ухамсарлана. Ажилдаа очих, ажлаас ирэх гэж нэрлэвч ажилсах юм бас үгүй ээ. Ажил хийхзав ч гарахгүй. Завсах юу байхав ажиллах нөхцөл л алга. Ийм олон муу юмны дунд хэний төлөө, яах ч гэж ажиллах юм билээ? 

     Манайд байтугаа, энэ хорвоод болж, бүтэж байгаа юм байна уу, ингэхэд? Орос Украйнтайгаа хил дээрээ байлдаад, Орос нь Түрктэй Сирид тулалдаад, Израйль Палестинтай Газын зурваст байтугаа үзэж тараад, Солонгосын Еөк Парламентайгаагаа байлдаж онц байдал тогтоогоод, одоо Трамп нь Америктайгаа алалдана гээд байдаг. 

    Манайд ч ялгаа алга. Мояа нар нь Монголтойгоо тулалдаж, оркууд нь шарктайгаа алалдаад, энд тэндгүй тэнэсэн сум, дальдичиж туулж байна, энэ хорвоог!

   Энэ олон буруу юмны дунд хэдүүлээ зөв явлаа ч яалаа, буруу явлаа ч яалаа? 

   Үгүй тэгээд, буруу яваад үзье гэхэд яг яахыг ч бүү мэд. Буруу явахад хүртэл ухаан хэрэгтэй байдаг юмуу, хаашаа юм бэ?

   Хотын мээр ч хэрэг алга, хэрэг алга. Яг юу нь хэрэг алга гэж үү? Тэр нь ямар хамаатай юм бэ, хэрэг алга л гэсэн бол хэрэг алга. 

    Хүн хэрүүл өдөхөөр л өмнөөс нь хэрэлдчих юм, энэ Нямбаа туучий. Үгүй тэгээд, нэг нь хэрүүл өдөөд байхад хэрэлдэж өгөхгүй бол иргэнийхээ хэрүүлийг үл ойшоосон болчихно гэж боддог ч юм болов уу? Биднийгээ хүндэлж “өөртэйгээ хэрэлдэх зиндааны этгээд”-д тооцоод байхад нь манайхан буруу ойлгосон тал байна уу? Гэхдээ л хэрэг алга, хэрэг алга.

  Энэ түгжрэл ч гэж хэрэг алга. Цөмөөрөө машинаа унаад гарахаар түгжрээд, явган гарахаар гайгүй болчихож харагдах юм. Ямар ч учиртай юм, бүү мэд. 

   Түгжрэлээ багасгаач гэхээр машины тоог цөөлнө, дугаар нэмж олгохгүй гэх юм. Машин цөөрүүл гэсэн юм үү, түгжрэл бууруул гэсэн үү? Хүний үгийг муухай мушгиж байгаа юм шүү. Үзэж тарна аа, эдэнтэй. 

   Хотын утаа ч гэж хэрэг алга. Хотын байтугаа гэрийн яндангаар утаа гараад байх юм. Галаа түлээдэхээр л утаа гараад, галаа унтраахаар утаа гарахаа байчих юм. Муухай өдөж байгаа юм шүү. Яах аргагүй л нэг хуйвалдаан яваад байна? 

   Юмны үнэ ч гэж хэрэг алга. Зарж байгаа юмныхаа үнийг нэмэхээр хүмүүс уурлаад байх атлаа, өөрсдийн барааны үнийг нэмээд байх юм. Энэний цаана, ард түмний эсрэг томоохон бүлэг байгаа санагдав. Санагдсан л бол байгаа л гэсэн үг л дээ, ер нь. 

  Сонгууль ч гэж хэрэг. Сайхан сонгоод байхад л муухай дүн гарч ирээд байх юм. Юу? Саналаа зарсан юм чинь хохино гэнэ үү? Санал энд ямар хамаатай юм бэ? Ярьсан, хэлсэн юм дандаа мушгина. Санал яаж өгдгийг огт яриагүй, харин муу хүн сонгогдоод байгааг хэлж байхад. 

   Тог ч гэж хэрэг алга. Байнга тасраастай. Заа тээр, ингээд л тэмээ гэхээр ямаа яриад эхэлдэг юм. Цахилгаан станц барих гэхээр та нар эсэргүүцээ биз дээ ч гэх шиг. Тог тасарч байна гэхээр цахилгаан станц руу мушгиад, ард түмнийг муухай доромжилж байгаа юм шүү. Тэгж ярих юм бол ТЭЦ4-өөс аймаар утаа гарч байгаа шүү. Айн? Атомын цахилгаан станцыг бариулахын эсрэг байсан маань ТЭЦ4-ийн утаатай яахлаараа холбогддог юм бэ?

  Цалин, тэтгэвэр нэмээч гэхээр улсад мөнгө байхгүй гэж байна. Хэн улсын мөнгө ярьсан юм бэ, хүний цалин, иргэний тэтгэвэр л ярьж байхад.За яахав, үгийг нь дагуулаад “Улсын мөнгө яачихаад байгаа юм бэ” гэхээр аягүй бол нүүрсээ зарж чадахгүй байна гэж дүйвүүлээд, тэрийгээ төмөр замтай холбоод бүүр дампууруулна л даа. Ингэж л доромжилж байгаа юм даа. 

   Хэрэг алга аа, нээрээ? 

   Юу гэнэ ээ? Энэнээс илүү дарга нэхэх хэн юм бэ,  та нар гэнэ үү? Аягүй бол ямар ард түмэн байна, тийм удирдагчийг төрүүлдэг энэ тэр гэх нь байна шүү, яриулаад байх юм бол? 

   Бид нарын сайн, муу энд ямар ч хамаагүй. Бидэнд сайн дарга л хэрэгтэй байгаагаас биш бид өөрснөө сайн болох хэрэг огт байхгүй. Бидний сонгосон дарга өөрөө сайн болох үүрэгтэй. Тэрнээс биш сайн дарга олж сонгох үүрэг бидэнд үгүй.

-Сөүл хотын дарга ийм сайн, Токио хотын дарга тийм найс. Тийм бол гэж шаардаж байна. Ойлгов уу?

Юу? Ахиад л асуулт төөрүүлж эхэллээ. Чагна даа! 

- Тэднийг чинь Сөүлийн иргэд, Токиогийн суугчид сонгож гаргаж ирсэн юм, манайхан биш. Хэрвээ бид орноос нь санал өгсөнсөн бол бол Сөүлийхэн Ням Ба Сен гэдэг толгойны өвчинтэй болчихсон, Токиогийнхоны толгой дээр хэн нэгэн Нямбаяама наалдчихсан үйлээ үзэж суух байсан гэчихжээ?

  Ийм л байна даа. Сөүлийн даргыг ярьсан чинь өмнөөс Сөүлийн сонгогч энэ гээд толгой эргүүлээд явчихаж байгаа юм. 

  Одоо яах вэ? Ямар, өөрсдийгөө өөрчлөлтэй ч биш!

                    Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02 Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2026-10-02 Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2026-10-02 Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2026-10-02 Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2026-10-02 Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2026-10-02 Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 2026-10-02 Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Энэ 7 хоногт Монгол Улсад Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ
Top