x

Өвөрхангай аймгийн зарим сумдын ЗДТГ-ынхан авилгын хэргээр шүүгдэж, ажиллах боломжгүй болов

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ-ын дарга болон сумын захиргаанд ажилладаг нэр бүхий зургаан албан тушаалтныг авилгын хэрэгт гэмт буруутгаж, өнгөрөгч сард (2024.09.26) шүүхээс ял оноожээ. Албан тушаалтнууд ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон тул Баянгол сум үндсэндээ засаг захиргаагүй болчихоод байна.

Хамгийн ноцтой нь орон нутгийн сонгууль болж байгаа энэ үед тус сумын сонгуулийн хэсгийн хорооны дарга, хэсгийн хорооны нарийн бичгийн дарга нар авилгын хэрэгтэн болсон тул сонгуулийн зохион байгуулалт хариуцах хүнгүй болоод байна.

Мөн тус аймгийн Тарагт сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Тамгын газрын дарга нар авилгын хэрэгт шалгагдаж, шүүхийн шатанд шилжээд байгаагаас сумын ЗДТГ эзгүйрээд байна. Авилгын хэрэгт холбогдсон төлөөлөгч, улс төрийн албан тушаалтнууд бүгд МАН-аас 2020 онд сонгогдсон юм байна.

Өвөрхангай аймагт нүүрлээд байгаа энэ олон авилгын хэргүүдэд зөвхөн сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтнуудаас гадна орон нутгийн өмчит компанийн удирдлагууд ч холбогджээ. Тухайлбал, Хангайн бүсийн аймгуудыг эрчим хүчний нүүрсээр хангадаг Баянтээгийн уурхайн үе үеийн удирдлагууд орон нутгийн удирдлагуудтай хамт авилгын хэрэгт шалгагдаж байгаа мэдээлэл байна. Энэ талаар тус аймгийн дарга н.Ихбаяраас тодруулахад,

-"Авилгын хэрэгт холбогдсон МАН-ын нэр дэвшигчдийн асуудал яригдаж байгаа. Гэхдээ АН энэ удаагийн сонгуульд зөвхөн бодлогоор өрсөлдөж, сонгуулийн хар технологи хэрэглэхгүй гэсэн зорилттой ажиллаж байна. Албан тушаалтнуудад ял шийтгэл ногдуулах нь шүүх, хууль хяналтын байгууллагуудын ажил. Харин орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хүмүүс ял шийтгэл авсан бол сонгуулийн зохион байгуулалтад хүндрэл үүснэ. Энэ талаар сонгуулийн тойргийн хорооноос тодруулга авч, ял шийтгэлгүй хүмүүсээр сонгуулийн зохион байгуулалтыг хариуцуулах хүсэлт гаргана. Иргэд сонгогчиддоо анхааруулахад, авилгын хэрэгт шалгагдаж байгаа, эсвэл ял шийтгэл авчихсан хүмүүс сонгогдвол орон нутаг төлөөлөлгүй үлдэх, цаашилбал нөхөн сонгууль зохион байгуулах хуулийн шаардлага урган гарч татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөл үүсэх эрсдэлтэй" гэв.

Б.Мандах

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 35 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 44 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 49 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 19 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 28 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 31 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 13 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top