x

Ж.Байден: Зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл Америкийг сүйрүүлж байна

АНУ-ын Жоржиа муж улсын Уиндер хотын Апалачи сургуульд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдсан явдал бол “зэвсэгт хүчирхийлэл манай нийгмийг хэрхэн сүйрүүлсээр байгааг харуулсан бас нэг аймшигт сануулга юм" гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгджээ.
"Жилл бид хоёр утга учиргүй зэвсэгт хүчирхийллийн улмаас амьдрал нь зогссон хүмүүсийн төлөө эмгэнэн гашуудаж, хувь заяа нь үүрд өөрчлөгдсөн бүх хүнийг үргэлж санан дурсдаг. Улс даяар хүүхдүүд уншиж бичиж сурахын оронд аюул заналхийллээс нуугдаж сурч байна. Үүнийг бид цаашид жишиг болгон хүлээж зөвшөөрч болохгүй” гэж Цагаан ордноос нийтэлсэн Ж.Байдены мэдэгдэлд дурджээ. 

Тэрбээр Америкийн засаг захиргаа төрийн байгууллагууд, орон нутгийн эрх баригчидтай уялдаа холбоотой ажиллаж байгаа гэдгийг мэдээлээд, сэжигтнийг баривчилж, дахин хохирол учруулахаас сэргийлж шуурхай хариу арга хэмжээ авсан шуурхай албаны ажилтнуудад талархал илэрхийлэв.

“Зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийн тархалтыг зогсоох нь миний зорилго болсон. Ийм учраас би галт зэвсэгт хяналт тавих тухай сүүлийн арван жилийн хамгийн чухал хууль болох олон нийтийн аюулгүй байдлыг хангах тухай хоёр намын санаачилсан хуульд гарын үсэг зурж, аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Би мөн дэд ерөнхийлөгч Харрисын тэргүүлж буй зэвсэгт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх анхны албыг Цагаан ордонд байгуулсан. Бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан боловч энэ хямрал бүр ч их зүйл хийхийг шаардаж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

“Олон арван жил гар хумхин суусны эцэст Конгресс дахь Бүгд найрамдах намынхан Ардчилсан намынхантай хамтран ажиллаж, зэвсгийн хяналтын тухай хуулийг батлах ёстой. Эдгээр арга хэмжээ нь өнөөдөр эмгэнэлтэйгээр нас барсан хүмүүсийг эргүүлэн авчрахгүй ч гэсэн цаашид галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл гэр бүлүүдийг сүйрүүлэхээс урьдчилан сэргийлж чадна" гэж Ж.Байден нэмж хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 7 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 16 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 21 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 51 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 0 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 3 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 45 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top