x

“U.S. Steel” компанийг Японд худалдахыг К.Харрис эсэргүүцжээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис “United States Steel” корпорацыг Японы ган үйлдвэрлэгч хамгийн том компанид худалдахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсний зэрэгцээ ажилчин ангийнханд илүү таатай эдийн засгийн нөхцлийг бий болгоно гэдгээ амлажээ.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч К.Харрис Питтсбург хотод Хөдөлмөрчдийн өдрөөр болсон сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр Америкийн компанийг худалдан авах гэж буй “Nippon Steel” корпорацын төлөвлөгөөний талаар хэлэхдээ, АНУ-ын ган үйлдвэрлэгчийг дотоодын эзэмшилд нь хэвээр үлдээж, үйл ажиллагааг нь явуулах ёстой гэж мэдэгдсэн байна.

Цэнхэр захт ажилчдын дэмжлэгийг авна гэж найдаж буй К.Харрис энэ оны долоодугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнийг орхисон Ерөнхийлөгч Жо Байдентай хамт уг арга хэмжээнд оролцжээ. Дэд Ерөнхийлөгч үйлдвэрлэлийн салбарыг цаашид бэхжүүлэхээ амлахын сацуу “US Steel” компанийг “түүхт компани” гэж тодорхойлсон байна.

“Америкийн хүчирхэг гангийн компаниудыг хамгаалах нь манай улсын хувьд амин чухал. Миний бие Америкийн ган үйлдвэрлэгчид болон Америкийн бүх ажилчдын талд үргэлж баттай зогсох болно” гэж тэрбээр хэлжээ. 1901 онд үүсэн байгуулагдсан “US Steel”-ийн төв байр нь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудын нэг болох Пенсильвани дахь аж үйлдвэрийн хотод байрладаг.

Япон, Америкийн ган үйлдвэрлэгчид 14.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээний талаар өнгөрсөн 12 дугаар сард олон нийтэд зарласан юм. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр дэлхийд гурав дахь том ган үйлдвэрлэгчийг бий болгох уг саналыг “US Steel” болон түүний хувьцаа эзэмшигчид дэмжсэн байна.

Харин “United Steelworkers union” үйлдвэрчний эвлэл уг хэлэлцээрийг эсэргүүцсэнээр улс төрийн нарийн төвөгтэй асуудал үүсжээ. Худалдан авалт хийхийг АНУ-ын холбогдох байгууллага одоогоор зөвшөөрөөгүй байна. Хэдийгээр “US Steel” нь нэр хүндтэй компани боловч Дэлхийн гангийн холбооны мэдээллээр өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 24 дүгээрт бичигдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 32 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 41 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 46 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 16 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 25 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 28 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 10 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top