x

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан "Монголын нууц товчоо" номыг брайл үсгээр хэвлэжээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт өчигдөр боллоо.

 

Уг номыг Соёлын яамны дэмжлэгээр яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргажээ. Мөн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Брайл болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажилласан байна.

 

"Монголын нууц товчоон" нь монголчуудын төрт ёс, улс төр, хууль цааз, шашин, соёл, оюун сэтгэлгээний онцлог зэргийг багтаасан түүх болон уран зохиолын хосгүй сурвалж билээ. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2006 онд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо санаачлан хэвлүүлсэн байна. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд түүх, соёлоо судалж, танин мэдэх нэгэн чухал явдал болсон ч өнөө үед уншигчдын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа юм.

 

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2022 оны судалгаагаар 12 696 харааны бэрхшээлтэй иргэн байна. Үүний 9000 гаруй иргэн орон нутагт амьдарч буй юм. Харин 21 аймгийн нийтийн төв номын санд брайл бичгээр хэвлэгдсэн Монголын нууц товчоо одоогоор байхгүй байна. Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх, Монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор кирилл болон брайл бичгийн хосолмол хэвлэлтэй, ярьдаг ном бүхий "Монголын нууц товчоо"-г эрхлэн гаргажээ.

 

Уг номыг Улсын төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар тусгай сургууль, Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагад түгээх юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 57 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 6 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 11 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 41 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 50 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 53 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 35 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top