x

Австралид “Ажиллах болон амрах” визээр зорчих 18-30 насны иргэдийн хүсэлтийг долдугаар сарын 1-нээс авна

Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай тус улсаас мэдэгджээ.

Сануулахад 18-30 насны 100 залуу Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон билээ.

“Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага хангасан Монгол Улсын иргэн виз мэдүүлэхээс өмнө Гадаад Харилцааны Яамнаас захидал авдаг.

Захидал авах хүсэлтэй 18-30 насны иргэн 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх юм байна.

Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ.

ГХЯ-наас захидал авахад бүрдүүлэх бичиг баримт:

Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна)
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна)
Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт
Захидлыг холбогдох шаардлага болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 6 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 15 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 20 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 50 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 59 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 2 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 44 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top