x

Д.Алтангэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрхийн уурхайчдад өгсөн амлалтдаа хүрээгүй

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайчдад амлалт өгч, итгэлийг хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залхаалт болон үүнтэй холбоотой асуудлаар тус уурхайчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал тус уурхайд ажиллаж байгаад амь хохирсон хүмүүсийн ар гэр, иргэдийн төлөөлөл асуудлыг нь шийдэхгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ талаар ар гэрийнхний Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл "Бэрхийн уурхай 1999 онд “Монголросцветмет” нэгдлийн харьяа байж байгаад Монголын Засгийн газрын талд бүрэн шилжүүлсэн байдаг. Улмаар Төрийн өмчийн үйлдвэрийн газар 1999 онд байгуулагдсан. Гэвч 2004 онд менежментийн хувьчлалаар хувьчлагдаж, 2007 онд "Бэрх уул" ХК болсон.

Энэ хугацаанд эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн төлөөллийн асуудлыг шийдэж өгнө гэж Монгол Улсын Засгийн газраас гурван удаа Ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь бидний асуудал шийдэгдээгүй тул шүүхэд хандсан. Захиргааны хэргийн гурван шатын шүүхээр олон жил явсны эцэст 2022 оны аравдугаар сард хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газар хариуцах ёстойг даалгасан шийдвэр танилцуулсан юм. Гэтэл энэ үүргээ манай Засгийн газар огт биелүүлсэнгүй.

Бид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гомдож байна. Энэ хүн Бэрхийн уурхайчдын ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж санал авсан ч хэлсэндээ огт хүрээгүй. 

Өөрийнхөө талаар хэлсэн амандаа хүрдэг, андгай тангараг өргөсөн бол заавал биелүүлдэг гэж ярьдаг хэрнээ Л.Оюун-Эрдэнэ бидэнд гай болсон уу гэхээс биш тус болоогүй.

Бид уг асуудлыг яаралтай шийдэж өг гэж энэ хүнээс гуйгаагүй. Хууль, журмын дагуу шийдвэрлэх хүсэлтэй. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу хоёр удаа Ажлын хэсэг байгуулагдахад хуурамч бүрэлдэхүүнээр ирц бүрдүүлж, сайдын тушаалд байхгүй хүнийг орууллаа. 

Эдгээр хүмүүсийг танихгүй байна, бидэнд танилцуулаач гэхэд Халамж, Үйлчилгээний хэлтсийн дарга гэж н.Мянганбуу гэж танилцуулсан. Гэтэл энэ хэлтсийн жинхэнэ дарга нь Ц.Энхболд гэж хүн байдаг. Энэ мэтээр хуурамч ирц бүрдүүлж буйд их гомдолтой байна.

Тийм учраас бид Улсын Их Хурал (УИХ)-ын байнгын хороо болон дэд хороонд нийтийн сонсголын наймдугаар зүйл болон УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 26 болон 28 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий сонсгол хийх тухай хүсэлт гаргасан. Гэвч чуулган хуралдахгүй нэрийдлээр бидний хүсэлтийг авч хэлэлцээгүй.

Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаад Л.Оюун-Эрдэнэ их нөлөөлсөн гэж бид хардаж байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой сонсгол хийх талаар уулзаж ярилцах хүсэлтийг гурван удаа тавьсан боловч огт тоосонгүй. 

Сүүлдээ  зөрчил гаргасан нэрийдлээр Төрийн ордонд орох эрхийг минь хязгаарлалаа. Үүнээс үзвэл нэр бүхий 112 иргэнийг залхаах байдлаар зохиомлоор хуурамч ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг шийдвэрлэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлж байна.

Аргаа бараад Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж тус комиссын гишүүн С.Дондовтой уулзаад асуудлаа ярилцсан. Өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүн Ц.Мөнхцэцэгт хүртэл хандсан. Маргааш сүүлийн хурлаа хийх тул бидний асуудлыг шийдвэрлэх боломж үлдээгүй гэж тайлбар өглөө.

Хэдийгээр энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй байгаа ч бид асуудлыг орхихгүй. Шинээр бүрдэх УИХ-д ч нээлттэй сонсголыг хуулийн дагуу явуулж өгөөч гэдэг хүсэлтээ тавина.

Шүүхээс Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн шийдвэр нь гарчихсан тул дахин хандах боломжгүй. Иргэд маань шүүхэд хандвал бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд, улсын тэмдэгтийн хураамжаа хүртэл цуглуулсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайдаас болж бид шүүхэд ч хандах эрхгүй явж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Л.Оюун-Эрдэнэ сайд нөлөөлсөн гэж бид үздэг. Шүүгчид шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэлтээ танилцуулсан. Тийм учраас шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 3 цаг 9 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 4 цаг 58 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 7 цаг 30 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цаг 20 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 9 цаг 2 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 9 цаг 9 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цаг 36 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 10 цаг 15 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн...
Top