x

Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ

 Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн осолдсон нисдэг тэргийг эрэн хайх, аврах багийнхан олж илрүүлсэн бөгөөд тэд ослын газар руу явж байгаа тухай тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн /IRCS/ ерөнхийлөгч мэдэгдлээ.

Даваа гаригийн өглөө тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Пир-Хоссейн Куливанд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч “нөхцөл байдал хүнд байна” гэж хэлжээ.

Өмнө нь Улаан хавирган сар нийгэмлэгийн Онцгой байдлын газраас мэдэгдэхдээ, Туркийн нисгэгчгүй онгоцоор илрүүлсэн хоёр цэг рүү аврах багийнхан явж байна гэсэн юм. Туркийн “Акинжи” нэртэй нисгэгчгүй онгоц нь нисдэг тэрэгний унасан газар байж болзошгүй, дулаан ихээр ялгарч буй цэгийг илрүүлсний дараа “Улаан хавирган сар нийгэмлэгийн аврах баг нисдэг тэрэг буух боломжтой газар руу явж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Ираны Хувьсгалт гвардын корпусын нэгэн командлагчийн ярьснаар, дулааны эх үүсвэр илэрсэн нь нисдэг тэрэгний сэг байж болзошгүй гэдгийг баталж байна. Ерөнхийлөгч И.Раисиг тээвэрлэж явсан нисдэг тэрэгний байршлын солбицлыг агаараас ажиглалт хийж тогтоосон байна.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлыг үл харгалзан аврагчид тус улсын баруун хойд нутагт осолдсон нисдэг тэрэгний байршлыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Тухайлбал, аврах багийнхан, түүний дотор зэвсэгт хүчнийхэн манантай, бороотой байгааг үл харгалзан Зүүн Азарбайжан мужийн Варзикан хотын ойролцоох чулуу ихтэй болон уулархаг бүсийг самнаж байна.

Өмнө нь Ираны Улаан хавирган сар нийгэмлэг ослын байршлыг тогтооход туслахын тулд илүү олон баг илгээсэн гэж мэдэгдсэн юм. Тодруулбал, Зүүн Азарбайжан, Техран, Альборз, Ардабил, Занжан, Баруун Азарбайжан зэрэг мужуудаас 46 шуурхай багийг эрэн хайх, аврах ажиллагаанд дайчилжээ.

Ерөнхийлөгч И.Раиси Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян болон бусад хэд хэдэн хүний ​​хамт Азербайжантай залгаа Ираны хилийн ойролцоо далан нээх ёслолд оролцоод буцах үеэр нисдэг тэрэг нь осолдсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 14 цаг 27 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 36 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 14 цаг 41 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 11 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 17 цаг 20 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 17 цаг 23 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 5 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top