x

"Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан...

(2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй намууд, нэр дэвшигчид, сонгогчдодхандах нь No:02)

Монголчууд бид цаашаа хэрхэн яаж амьдрахыг тодорхойлох түүхэн үйл явдал болох гэж байна. Хүн бүрийн амьдралд нөлөөлөх учраас сонгуульд бүгдээрээ оролцох цаг болжээ. Та ирэхгүй бол таны сонголтыг шал өөр хүн хийнэ гэдгийг бүү март!!!

Төрийн эрхийг худалдах авах оролдлого!

Ардчилсан Монголын түүхэнд Та бид Их хурлын сонгуулиа хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор арван хоёр жилийн дараа хийх гэж байна. 2024 оны энэ сонгуулиар 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намынхаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Нэрсийн жагсаалтыг 5-р сарын 20 ны Даваа гарагт нийтэд зарлах ёстой.

Тиймээс энэ амралтын өдрүүдэд МУ-д түүхэн том мөнгөн дүнтэй улс төрийн наймаа явагдах болтой. Учир нь намын жагсаалтанд өөрөө/ах дүүгээ оруулахын тулд намд нь 2-6 тэрбум төгрөг (1.8 сая дол) “хандивлах”наймааны тухай нийгмийн сүлжээгээр шуугисаар байна.

Хэрэв тэгвэл нийгмийн бүх давхрага, хүн амын бүх хэсгээ төлөөлөлтэй болгох гэж гишүүдийн тоогоо 52-оор нэмсний учир агуулга арилна. Намын жагсаалтанд эмч, багш, инженер, манлайлагч биш их мөнгөтэй хүмүүс л орж ирнэ. 

Суудал худалдаж авсан гишүүний гол зорилго нь мөнгөө олон дахин өсгөх, сайд болох, төсвийн тендер авах, компанидаа илүү ашигтай хууль, журам батлах болохоос иргэдийн амин чухал үнэт зүйл, түүний дотор үгээ хэлэх эрх чөлөө, шудрага ёс, сайн ажиллаж сайхан амьдрах боломжийн тухай бодохгүй шүү дээ. 

Шудрага шүүхгүй түүх үргэлжлэх болохоос, авилга буурахгүй, амьдралд чанарын өөрчлөлт гарахгүй, төгрөг унасаар, үнэ өссөөр, гадагшаа дүрвэсээр байх болно. 

Улс төрийн намуудын дарга нар ийм наймаанд оролцох аваас “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн ҮХ-ийн 1.3.2 -р заалтыг зөрчих болно. Компани, иргэдийн хандив хуулиараа хязгаартай. Монголчууд цөөхөн, хэн нь хэдийг өгч орж ирсэн нь төдөлгүй гараад л ирнэ. Бараг л шууд танигдана. 

Шудрага үнэнийг тогтоох, шүүхийн тогтолцоо хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэдэгт итгэж байна.

Шинэ засгийн газрыг эхнээс нь тогтвортой байлгах нь

Өнгөрсөн сонгуулиудын туршлагаас харахад ялсан намын дарга нь Ерөнхий сайд болвол засгийн газар цаг алдахгүй түргэн байгуулагдаж, төрийн ажил цалгардалгүй явж иржээ. Ардчилал хөгжсөн орнуудад намын дарга нь шууд ЕС болдог журамтай. Тиймээс сонгуульд орж буй бүх намуудын дарга нь ЕС болно гэдгээ зарлах хэрэгтэй байна. Чадвал бүр ЗГ-ын гишүүдээ,хэн аль яамны сайд болохоо хүртэл зарлах нь санал авахад ч нөлөөлнө шүү дээ.

Мөн дээрх намын жагсаалтанд, сайдын орон тоонд гэмт хэрэгт, ялангуяа авилгад нэр нь холбогдож байсан гишүүнийг оролцуулахгүй байхыг 29 нам, 2 эвсэлд нийт иргэд уриалах цаг болжээ. Үгүй бол засгийн газар тогтворгүй байх бас нэг шалтгаан гарна.

Улс төрчдөө ухаалагаар сонгох цаг дөхсөөр байнаа.

Д.Жаргалсайхан /baabar/.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 19 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 28 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 3 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 12 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 15 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 57 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top