x

Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан сумдад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ.

Эдгээр лицензүүдийг олгохдоо иргэдийн саналыг тусгалгүйгээр, "тахилгатай, шүтлэгтэй уул ус, булаг шанд, гол усны эхэд олгож болохгүй" гэж орон нутгийн иргэд, ИТХ, сум, аймгийн Засаг дарга нь эсэргүүцэж татгалзсан үндэслэл бүхий саналыг удаа дараа өгч байсан юм байна. Үндсэндээ хуйвалдааны замаар зөвшөөрөл олгож байсныг таслан зогсоосон гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлажээ.

Тодруулбал, 2023 онд Баянхонгор аймгийн 1796907,2 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс Баацагаан сумын Ноён Богд ууланд 3432 га, Баянлиг, Баянговь сумын нутаг Шаварбулаг гэдэг газар 3778,2 га, Баянцагаан сумын Уртхашаатын худаг хэмээх газар 8136,5 га талбайд сонгон шалгаруулалт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байсныг түдгэлзүүлсэн байна.

Говийн бүс нутгийн хөрс эмзэг, худаг ус бол чандмань эрдэнэ. Иймээс эрх мэдэлтний дур зорго, дан ганц эдийн засгийн ашиг сонирхлоор хууль зөрчсөн, хүч түрсэн ижил үйлдлүүдийг таслан зогсоох, цаашид дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилжээ. Төсөлд:

  • тусгай зөвшөөрөл авахын тулд нутгийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, зөвшөөрөл авсан байх, зөвшөөрөл нь сонгон шалгаруулалт явуулах гол үндэслэл болох,
  • тухайн сум, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас заавал зөвшөөрөл авах,
  • тусгай зөвшөөрөл буюу лиценз авах хүсэлт гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхаас гадна нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг заавал хийлгэсэн байх,
  • зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа байдал, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийж байгаа ажилд нь хяналт тавих төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгож ажиллуулдаг байх зэрэг заалтыг тусгасан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 37 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 46 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 51 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 4 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 30 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 33 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 5 цаг 15 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 27 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top