x

Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ"

Ихэнхдээ номч хүний номхон даруу дүрээр нийтийн өмнө ил гардаг, Стэнфордоос олсон мэдлэг, хандлага, багш нарынхаа тухай, нийгмийн шинэчлэлийн тухай ярьдаг УИХ-ын дарга маань ойрдоо жаахан ааш муутай байна. Өчигдөр (пүрэв гаригийн) чуулганы хуралдаан дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сүрхий өндөр дуугаар загнаж гэх үү, асууж гэх үү байгааг үзвэл. Гол агуулга нь Засгийн газраас шийдвэр гаргаад улсын төсвийн хөрөнгөөр ТЭЗҮ-ийг нь хийчихсэн Байдрагийн УЦС-ыг  Унгарчууд хүүгүй зээлээр барьж өгье гэсэн чинь мань Ч.Хүрэлбаатар “Би зөвшөөрөхгүй ээ” гээд гэдийчихсэн тухай.

Уг нь бол Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлсэн тэр үг, үйлдлийг Засгийн газар танхим дотроо хэлэлцэх ёстой зүйл боловч танхимдаа багтахгүй болсон учраас чуулган дээр ил ярихад хүрсэн нь энэ байх.

Ерөнхий сайд бол танхимын тэргүүн гэдэг утгаараа шийдвэр гаргахад дангаараа 50 хувийн жин дардаг. Ерөнхий сайд дээр нэмэгдээд салбарын сайд нь гараа өргөхөд л Засгийн газрын шийдвэр болдог дүрэмтэй. Гэтэл Эрчим хүчний сайд ч биш, Эдийн засгийн хөгжлийн сайд нь ганцаараа тэгнэж хэвтээд, улс оронд зайлшгүй шаардлагатай, бүр “хоолой дээр хутга тавьчихаад байгаа” гэж болох эрчим хүчний том төслийг гацааж байна гэдэг яавч эрүүл хүний ухаанд багтахааргүй зүйл. Энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар нэг хэмжээгээр гаднын сүүдэр туссан, шуудхан хэлэхэд “гар хөл” нь яваад байна аа л гэсэн үг.

Үнэндээ бол УИХ-ын даргын Засгийн газарт, Засгийн газрын гишүүдэд хандаж хэлсэн хатуу үг анхных нь биш. Гишүүдийн олонхиор түрж, намаараа дарж хэвтэж байгаад гаргадаг улс төрийн олон шийдвэрүүд дээр УИХ-ын дарга л ганцаараа сөрж, үг хэлж харагддаг. Заримдаа бүр сөрөг хүчин ч юм шиг болчихсон явдаг. НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг 5 хувь болгох иргэдийн саналыг УИХ-ын дарга л D-Parliament (энэ платформ ч гэсэн түүний санаачлага байсан) дээр байршуулж, 100 мянган хүний гарын үсгээр УИХ-ын хэлэлцүүлэгт оруулсан. Харамсалтай УИХ-ын олонхи Сангийн сайдын хэлсэн “Төсвийн орлого дутчих гээд байна” гэдэг ганцхан үгээр 5 хувийн буцаалтыг унагасан. Араас нь ногоон автобусны сонсголыг явуулахаар Түр хороо байгуулсан, олон ч удаа шахаж шаардсан боловч олонхийн бүлэг, Түр хорооны гишүүд одоог болтол гараа халаасандаа хийчихээд, ширээн доогуураа “хуруугаа гаргаад” сууж байгаа.

Товчхондоо УИХ-ын гишүүд нь хүртэл Засгийн газартаа, тойргийн мөнгөндөө, төсвийн мөнгөөр хийгддэг том худалдан авалтууд, тендер энэ тэрд барьцаалагдчихаад Засгийн газрынхаа өөдөөс үг сөрж чадахаа байчихсан МАН-ын бүлэг дотор Г.Занданшатар гэдэг хүн "олон хар хэрээн дундах ганц цагаан хэрээ” болсон. (Угаасаа намынх нь нэр хүнд нэг эмэгтэй гишүүний хэлсэнчлэн "ул шаланд" уначихаад байхад нэг хүний хувьд үүнээс дээгүүр байх ч боломжгүй юм) Нэгдүгээрт, сүүлийн 20 жил явсан улс төрийн замнал гэж юм байна. Хоёрдугаарт, эрх биш тойрог тэгнэж хэвтсэн том бизнесүүдтай харьцуулахад нэр цэвэр, аваа өгөөний барьцаа байхгүй учир үгээ зоригтой хэлж чадаж байна. Эрх баригч нам, УИХ дахь намын бүлэг дотор энэ дайны боловсролтой, бодлоготой, зарчим ярьдаг улстөрч хуруу дарам цөөн л дөө. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 23 цаг 31 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 40 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 23 цаг 45 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top