x

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллалаа.

Тус газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг улсын орлого болгосон байна. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, олны дунд “Дубайн гэрээ”, ”Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг хууль сахиулах бусад байгууллагатай хамтран шийдвэрлэснийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцууллаа.

Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалган 1.6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр цаг хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэв.

Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад улс руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа.

Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, өөрсдөө бусдад худалдагдахын эсрэг байхыг онцгойлон захилаа.

Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэж үздэгээ хэлэв.

Хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдлэн, шударгаар ажиллаж буй комиссаруудыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Олон улсын шинжээчдийн баг Авлигатай тэмцэх газрын ажил, ялангуяа хөрөнгө буцаах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бусад улс оронд туршлага болохуйц жишиг болж байгааг үнэлсэн байна.

Авлигатай тэмцэх газар цаашид шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, хууль засагладаг зарчмыг хэвшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаатай байгууллага болох зорилт тавьжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    ярьсанаа ажил хэрэг болгодог бол сайн л байна!
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 5 цаг 14 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 23 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 5 цаг 28 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 7 цаг 58 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 8 цаг 7 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 8 цаг 10 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 8 цаг 52 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top