x

Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-ний өдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-14 шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-15 метр, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-28 метр хүрч, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар эрс хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 7-12 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 5 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 12 цаг 53 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 14 цаг 42 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 17 цаг 13 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цаг 4 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 18 цаг 46 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 18 цаг 53 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цаг 20 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 19 цаг 59 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top