x

"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дарга Х.Нямбаатарын нэн зохисгүй харилцаа

Улаанбаатарчуудыг уйдаах нэн дургүй хотын дарга маань өчигдөр дахин нэг “сюрприз” үзүүлэв. Мань хүн “Хүнсний 20” орчмын нийтийн эзэмшлийн зам талбайгаар цагдаа дагуулан явж баахан иргэдийн загнав. Нийтийн эзэмшлийн газар машинаа тавьсан байна, зөвшөөрөлгүй худалдаа наймаа хийсэн... гэх мэтчилэн. Хажууд нь дагаж яваа цагдаагийн офицерүүд иргэд рүү нэг их халдахгүй, даргыг дагаад бөндөгнөөд байгаагаас үзвэл хотын даргыг хамгаалах үүрэг хүлээсэн бололтой. Харин хотын дарга маань тэгж иргэдээсээ айж ичдэг “жижиг гар” биш гэдгээ биеэр үзүүлэв.

Хотын баруун зах руу очиход иргэдийн зүгээс нөгөөх л “Өмхий самхай үнэртээд байна” гэдэг гомдлоо хэлсэн. Нөгөөх л цэвэрлэж өгдөггүй цэвэрлэх байгууламжийн асуудал шүү дээ. Тэгсэн чинь хотын дарга “Чи тэгээд цэвэрлэ л дээ. Хаана ямар өмхий үнэртээд байгаан. Хэмжээндээ байна шүү, нөхөр минь” хэмээн зад загнав. Хотын даргад ганц нэг үг хэлчих санаатай очсон иргэд хулхи нь буугаад зугтана лээ. “Бид энд ажил ярьж байна, битгий саад болоод бай” хэмээн гудамжаар нэг загнаж зандарсан.

Улаанбаатар хот лав түүхэндээ ийм “дориун” даргын нүүр үзээгүй байх аа. Жинхэнэ төрмөл “атаман”. Хажууд нь үерийн шалбааг дундуур явган зорчигчийг нуруундаа үүрээд гүйж явсан Д.Сумьяабазар дарга маань “хүний хайлан” байж. У.Хүрэлсүхийн “Нарантуул” зах дээр “Ард түмэн намайг хамгаална. Тар нар зайл” гэж хамгаалагчдаа хөөж туудаг бол юу ч биш юм байна.

Хамгийн гол нь, өчигдөр оройжин нийгмийн сүлжээгээр шэйрлэгдэж, иргэдийн уур бухимдлыг хүргэсэн хотын даргын эдгээр үйлдлийг хэн нэг иргэн бичээд цацчихсан юм биш. Хотын дарга өөрөө лайвдаад албан ёсны пэйж хуудсаараа түгээсэн нь хамгийн “төгс” тэнэгрэл байлаа. Тэнэгрэлсээд байх ч юмгүй, дээрэлхэл, доромжлол юм даа. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг л болж байна.

Ядаж байхад өглөө нь ЦЕГ-аас “Бусадтай харилцах харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл юм. Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэдэг уриалгыг үүрэн телефоны операторуудаар дамжуулж иргэдэд түгээснийг хэлэх үү. Хотын даргадаа гэнэ сэрэггүй байж байгаад ингэж “дээрэлхүүлсэн” иргэд хотын даргын энэ зохисгүй харилцааны талаар хаана хандахаа мэдэхгүй байна.

Гэхдээ тэнэгрэлд ч гэсэн хязгаар байх ёстой. Ямар Шар хадны эмнэлгээс оргосон галзуу гүйж яваа биш. Иргэд рүү ингэж ил цагаан "чулуу нүүлгэж" яваа хүн доод ажилтнуудтайгаа яаж харьцдаг бол гэхээс яс хавтайна.

Бас бид өөрсдөө хэдий болтол зөвхөн "авилга", "хулгай" ярьж, ийм хэмжүүрээр улстөрчдийг үнэлж цэгнэх юм бэ. Хааяа ч гэсэн "этик", "мораль" ярьдаг, энэ зэргийн зүйлийг нийтийн албанд ажиллаж байгаа нөхдөөс нэхдэг болмоор байна. Дээгүүрээ иргэд рүүгээ ингэж ханддаг, бярддаг байх юм бол дунд шатандаа, доогуураа ямар байх нь ойлгомжтой...   

Б.СЭМҮҮН

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ажил ярьж байна (127.0.0.1)
    Зо5
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    би хувьдаа нямбаатар даргыг дэмжинэ хүний нэрээр халхавчилсан замбараагүй байдлыг халах хэрэгтэй! хүнээс үг сонсож байж ажил урагшлана хариуцлага дээшлэнэ дарга нь дарга шиг цэрэг нь цэрэг шиг байж гэмээнэ ажлын чанар сайжрана!
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
    • Tiin sh dee
      2024 оны 04 сарын 11
  • Д.СУМЬЯАБАЗАР (127.0.0.1)
    Х.НЯНБАКТЕРИ ХАА САЙГҮЙ Л ШОУДАХ ЮМ! ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР САЛБАДАЙНУУД НЬ БОЛЧИХСОН ДАГАЛДААД САВСГАНАХ ! ЯАСАН Ч ЗАВТАЙ АЖИЛГҮЙ АМЬТАС БАЙДАГ ЮМ.
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 4 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 1 цаг 37 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 1 цаг 44 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цаг 11 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 2 цаг 50 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 17 цаг 55 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 18 цаг 21 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 18 цаг 29 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 18 цаг 38 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 19 цаг 40 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 19 цаг 51 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 20 цаг 37 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 21 цаг 18 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 21 цаг 27 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 22 цаг 7 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав Өчигдөр 10 цаг 16 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то...
Top