x

ХБНГУ-ын Бундестагийн Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт төөлөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад 2024 он бол манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсаас Герман Улсад оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж байна. Герман Улс бидний гуравдагч хөрш, Европ дахь хамгийн чухал итгэлт түнш. Тийм ч учраас бид Европын орнуудаас Герман Улстай хамгийн түрүүнд Стратегийн түншлэл тогтоосон. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэхэд ХБНГУ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Монгол Улс 1990 онд ардчилсан шилжилтийг эхлүүлэх үед ХБНГУ эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Монголын ард түмэн, төр засаг их талархалтай байдаг. ХБНГУ 1990 оноос эхлэн манай орны нийгэм, эдийн засгийн шинэчлэлд зориулан хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 500 гаруй сая еврогийн тусламж үзүүлж ирсэн. 2020 онд хөгжлийн хамтын ажиллагааг зогсоосон шийдвэрээ Холбооны Засгийн газар эргэн харж, 2022 оноос дахин сэргээсэнд талархал илэрхийлье. Герман Улс Хөгжлийн тусламжаа үргэлжлүүлэх болсон нь Монгол Улсын ардчиллыг дэмжсэн шийдвэр гэж ойлгож байгаа. Энэ дэмжлэг нь олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд  цаг үед манай улсын эдийн засаг төдийгүй улс төрийн харилцааны хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Түүнчлэн, Монгол УИХ-ын даргын хувиар Бундестагийн Ерөнхийлөгч, хатагтай Б.Бас-ыг Монгол Улсад урьсан. Хатагтай Б.Бас урилгын дагуу айлчлан ирнэ хэмээн найдаж байна гэв.

Төлөөлөгчдийн тэргүүн Др. Вольфганг Штэфингэр УИХ-ын дарга, гишүүдийг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаа, хөгжлийн хамтын ажиллагаатай ирсэн болохыг уулзалтын дурдав. Тэрбээр, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд  энэ цаг үед ардчилсан үнэт зүйлстэй улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь илүү чухал болохыг онцлов. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Бундестаг дахь улстөрийн томоохон нам, эвслийн төлөөлөл багтсан, манай хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахад холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, уг айлчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр их гүрний дунд геополитикийн өвөрмөц байрлалтай манай улсын хувьд парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж бид үздэг. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх, төгөлдөршүүлэхэд чиглэсэн шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны 6 дугаар сард Монгол УИХ-ын ээлжит сонгууль болох бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь ХБНГУ-д Бундестагийн сонгууль явуулдаг аргачлалтай нэлээд төстэй гэж хэлж болно гэлээ.

Др. Вольфганг Штэфингэр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн УИХ-ын даргад талархал илэрхийлээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулав. Талууд хоёр улсын парламент, бүтэц, зохион байгуулалт болон маргаан хянан шийдвэрлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг болон бусад албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 46 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 55 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 4 цаг 0 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 39 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 42 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 24 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top