x

“Би худлаа ярьдаггүй” гэсэн Ерөнхий сайдын ДӨРВӨН ӨДӨР, НЭГ ХУДАЛ

Зургийн эх сурвалж: ergelt.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эцэг нэгтэй ах “Херо” Б.Баатар нарын цахим орчинг доргиулсан “нүргээнт” дөрөв хоног ашгүй нэг өндөрлөж, олон хүний чихийг амраав. Амраахдаа зүгээр ч нэг амраасангүй, үнэн худал мэдэгдэхгүй ховын чанартай олон үгээр иргэдийн тархинд бас нэг төрлийн “чип” суулгачихаад ариллаа.

Дөрөв дэх жилдээ засаг барьж буй, удахгүй болох УИХ-ын сонгуулиар дүнгээ тавиулах ёстой МАН-ын даргын төвийн 14 телевизээр дөрвөн өдөр цацаж, 15 удаа давтсан гурван цагийн ярилцлага бүхэлдээ сөрөг хүчнээ шүүмжилсэн, нам доторх хагарлаа цухалзуулсан улс төрийн ховоор дүүрэн байсныг энд дурдах нь илүүц биз. Товчхондоо, ирэх сонгуулийг дуустал МАН-ын явуулах улс төрийн "пиар", ам дамжуулан иргэдийн чихэнд хоногшуулах ёстой яриаг л МАН-ын дарга өөрийн биеэр эхлүүлсэн төдий. Ярилцлагын туршид түүний хамгийн олон удаа нэрлэсэн хүмүүс нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхболд нар байлаа.

Бас нэг зүйл, Ерөнхий сайдын эцэг нэгтэй ах, “Херо энтертайнмэнт” студийн захирал, найруулагч Б.Баатарын хэлсэн “Хүн нэг л удаа худлаа яривал дараагийн бүх зүйл нь худал болж таардаг” гэх хэвлэлийн хуудсанд тод гэгч нь үлдсэн байна.

Тэгвэл эрх баригч МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эхний худал: 

Тухайлбал, Э.Бат-Үүлийн тухайд "Ардчиллын зарчимд үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг. Аж ахуйн асуудал нь надад сонин биш" гэж хэлэх мөртлөө араас нь "Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хүү Чулуудайг тендерт шалгаруулж, "Эрдэнийн төгөл", "Буянт-Ухаа2" хотхоныг хууль бусаар эзэмшсэн хэргээр 4 жилийн ял авч, батлан даалтаар суллагдсан" гэдэг текстийг диктерээр уншуулаад эцэст нь "Домог болсон Бат-Үүл маань өөрийгөө үйлдлээрээ харуулсан даа" хэмээн батлав.

Залруулахад,

Нэгдүгээрт, Б.Чулуудайгийн оролцсон дахин төлөвлөлтийн ажил нь дээр хэлсэн хоёр хороололтой ямар ч хамаагүй. "Эрдэнийн төгөл" бол гэр хорооллын дахин төлөвлөлт биш, зүгээр С.Эрдэнэ гуайн нэрээр нэрлэгдсэн л хотхон.

Хоёрдугаарт, Б.Чулуудай Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 200 гаруй (шиг санаж байна) айлын газар чөлөөлсөн боловч МАН сонгуулиар засгийн эрх авмагцаа төслийг зогсоож, нийслэлээс дахин төлөвлөлтөд төсөвлөсөн байсан 40 тэрбум төгрөгийг нь Су.Батболд нь буцааж татаад, газраа чөлөөлсөн айлуудыг орон гэргүй болгосон.

Гуравдугаарт, "Буянт-Ухаа 2" хороолол ч бас гэр хорооллын дахин төлөвлөлт биш, Э.Бат-Үүлтэй ямар ч хамаагүй. ТОСК (Төрийн орон сууц корпараци)-аас хэрэгжүүлсэн, залуу гэр бүл, ахмад настан гэх мэт орлого багатай иргэдэд зориулсан "түрээслээд өмчлөх" орон сууцны хөтөлбөр. Манай сэтгүүлчид энэ тухайд хамгийн сайн мэдэх учиртай. Хөтөлбөрт хамрагдаж хамгийн түрүүнд орон сууцанд орсон хүмүүс нь сэтгүүлчид байсан.

Дөрөвдүгээрт, шүүхээс Э.Бат-Үүлийг буруутгасан зүйл нь, “Эрх мэдлээ ашиглан ТОСК-ийн захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас есөн тэрбум төгрөгийг “Бэрэн” группэд шилжүүлэх шийдвэр гаргуулсан” гэж буруутгасан байдаг. Анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял өгснөөс хойш дөрвөн сарын дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүх Э.Бат-Үүлд оногдуулсан 4 жилийн ял, А.Гантулгад оногдуулсан 5 жилийн ялыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг батлан даалтаар суллаад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг "үндэслэлгүй" буюу "хангалттай үндэслэлгүй" гэж үзсэн хэрэг. Одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх ёстой. Бодоход “Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-эд олгосон есөн тэрбумын зээлд Э.Бат-Үүл нөлөөлсөн эсэх, нөлөөлөх эрхтэй албан тушаалтан мөн эсэх”-ийг тодруулахаар ажиллаж байгаа байх л даа.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эцэг нэгтэй ах Б.Баатар нарын эвлүүлсэн, зурагласан “Бат-Үүл нь хүү Чулуудайг тендерт шалгаруулж, "Эрдэнийн төгөл", "Буянт-Ухаа 2" хотхоныг хууль бусаар эзэмшсэн хэргээр 4 жилийн ял авсан” гэдэг нь эхнээсээ дуустал гүтгэлэг болж таарч байна. “Хүн нэг л удаа худлаа яривал дараачийн бүх үг нь худал болж таардаг” гэсэн байх аа. Л.Оюун-Эрдэнийн гурван цагийн ярилцлагадаа хамгийн олон удаа хэлсэн дараачийн үг нь "Би худлаа ярьдаггүй"... Гэвч энэ гэр бүлийн худал хуурмаг нэгээр тогтоно гэж үү?

Үргэлжлэл бий...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 9 цаг 18 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 11 цаг 7 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 13 цаг 39 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 14 цаг 29 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 15 цаг 11 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 15 цаг 18 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цаг 45 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 16 цаг 24 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top