x

Трамп: Ирэх сонгуульд ялалт байгуулбал Энэтхэг-Номхон далайн худалдааны гэрээг цуцална

Ирэх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай Доналд Трамп Айова мужийн дэмжигчдэд хандаж "Сонгуульд ялах юм бол одоогийн ерөнхийлөгч Жое Байдены засгийн газрын байгуулсан Энэтхэг-Номхон далайн худалдааны гэрээг цуцална" хэмээн мэдэгджээ. Ази-Номхон далайн 13 оронтой байгуулсан энэ худалдааны гэрээний уршгаар АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбар доройтож, ажилгүйдэл нэмэгдсэн гэж Доналд Трамп үзэж байна.

Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг ерөнхийлөгч Жое Байден 2022 оны тавдугаар сард санаачилж, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Фижи, Шинэ Зеланд, Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам улсуудын хамтаар гарын үсэг зурсан байдаг. Энэ олон улсын гэрээний зорилго нь энэ бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж байгаа худалдааны нөлөөтэй өрсөлдөхүйц интеграцийг бий болгох юм.

Гэвч сүүлийн үед Вьетнам, Индонез зэрэг зарим гишүүн орнууд ажиллах хүчний тоо хэмжээ, орчин нөхцөлийг сайжруулах оролдлого хийхээс хойш суух болсны улмаас гэрээний чанар алдагдаж байна гэж шинжээчид харах болсон. Энэ гэрээнээс өмнө АНУ ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Номхон далайг дамнасан худалдааны хэлэлцээрт нэгдэн ороод байсан ч Доналд Трамп 2017 оны нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь эхэлсэн даруйдаа энэ гэрээнээс гарсан байдаг. Энэ удаад дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол “Номхон далайг дамнасан худалдааны хэлэлцээрийн 2-р хувилбар” гэж өөрийнхөө нэрлэсэн Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанаас гарах нь түүний хийх нэн тэргүүний ажил гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Үүгээр зогсохгүй Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ нь Номхон далайг дамнасан худалдааны гэрээнээс хавь илүү дор үр нөлөөг үзүүлж байна. Олон улсын нэртэй гэрээний дагуу Азийн орнуудын түүхий эд материал, импортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг улдаа гишгэж байна гэж дурджээ.

Доналд Трамп мөн үргэлжлүүлэн, ням гаригт АНУ-Мексикийн хилтэй ойрхон Техас мужийн Эдинбург хотод хүрэлцэн ирж, ирэх оны сонгуульд ялбал цагаачдын эсрэг баримтлах хатуу бодлогоо эрчимжүүлнэ гэдэг мэдэгдэл хийлээ. Техас мужийн захирагч Грег Аббот түүнийг дэмжиж байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Доналд Трамп одоогийн ерөнхийлөгч Жое Байденыг шүүмжилж, өнөөгийн АНУ-ын хилийн нөхцөл байдалд түүхэн доод түвшинд очиж, дэлхийн хамгийн эрсдэлтэй хилийн зурвас боллоо хэмээн тодорхойлжээ. Шинээр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан хилийн хатуу бодлогынхоо хүрээнд хууль бус цагаачдыг их хэмжээгээр албадан гаргана гэж онцоллоо. Түүнчлэн хууль ёсны дагуу цагаачлан ирэгсдийн хөдөлгөөнийг ч хязгаарлана гэдгээ хэлэв.

Хууль бусаар цагаачлан орж ирсэн иргэдийг улсаас албадан гаргахын тулд эхлээд бөөнөөр нь дүрвэгсдийн хуаранд байрлуулна. Ингэхийн тулд хилийн зурвас дагасан дүрвэгч цагаачдын орогнох газрууд олноор барих шаардлагатай. Мөн улс даяар хууль бусаар цагаачилсан хүмүүсийг олж илрүүлж саатуулахын тулд холбооны болон муж улсуудын хууль тогтоомжид нэгдсэн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шинжээчид дүгнэж байна.

Харин Трамптай ирэх оны сонгуульд өрсөлдөх ерөнхийлөгч Жое Байдены сонгуулийн менежер Жулиа Чавез Родригез Доналд Трампыг дүрвэгсдийн араас хөөцөлдөж, ард түмний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлд халдаж байна гэж шүүмжилсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 8 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 18 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 22 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 5 цаг 52 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 1 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 4 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 6 цаг 46 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top