x

"ЭТТ"-гоос халагдсан ажилчид Засгийн газрын БЭТ-ийн эсрэг мэдэгдэл хийлээ

Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч (БЭТ) Ж.Ганбат Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 71 ажилтныг халсан талаар халагдсан хүмүүсийн төлөөлөл МҮЭХ-ны байранд өнөөдөр мэдээлэл хийлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудын эрхийг хязгаарлаж, үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн шатанд байх зуурт компанийн 800 гаруй ажилтны эрх ашиг зөрчигдөж байгааг хэвлэлийн бага хурлаар онцлов.

Эрчим хүч, Геологи уул уурхайн ҮЭХ-ны төлөөлөгч: 

-"Засгийн газраас БЭТ Ж.Ганбатыг хүчин төгөлдөр мөрдөгдөж БНМАУ-ын хуулийн дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр томилсон. 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Засгийн газраас тогтоол гаргаж дахин сунгасан. Цаашдаа дахин БЭТ-өөр ирэх магадлалтай байна. 

Засгийн газраас БЭТ-д валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой арга авч хэрэгжүүл гэсэн чиглэл өгсөн. Гэтэл БЭТ нь хуульд заагаагүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. 

БЭТ томилогдсоноос хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилтнуудын эрхийг хүндэтгэх, хуулийн хүрээнд харилцах асуудлыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуульд байгууллагын удирдлага солигдсоноор ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг дордуулах эрх байхгүй. Тодорхой хуулиуд хоорондоо зөрчилдвөл ажилтанд аль таатай нөхцөлөөр нь авч үзнэ хэмээн заасан байдаг. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 800 гаруй ажилтнаас нийт 71 хүнийг халсан. Энэ хүмүүс Б.Ганхуяг болон Т.Аюурсайхан нартай хамаарал биш. Зөвхөн цалингаа аваад явж буй ажилчид юм. 

Цалингаа аваад амьдрал ахуйгаа тохинуулаад явж буй хүмүүсийг нотлогдохгүй байгаа зүйлээр яагаад эрхийг нь зөрчив. Ажлаас нь халлаа гэхэд нийгмийн асуудлыг нь яагаад шийдэхгүй байгаа юм.

БЭТ-ийн авч буй арга хэмжээ заавал хуульд нийцсэн байх ёстой. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ-ийн өмнөх гаргасан алдаа завхралыг засаж, иргэд хөдөлмөрчдийг хохироосон шийдвэрийг цуцлах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүргүүлж байна" гэв. 

Монгол Улсын хуулиар ажилд орсон боловч БНМАУ-ын хуулиар ажлаас халагдаж байна"

Мөн уг асуудлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас халагдсан ажилчид байр сууриа илэрхийллээ. 

Ажлаас халагдсан иргэдийн төлөөлөл: 

-"2018 онд анх "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 1,072 хувьцааны мэдээллийн ажилтнаар орж байсан. Миний ажиллаж байсан алба татан буугдах асуудал үүссэн. Тухайн үед ажиллаж байсан таван хүнээс хоёрыг нь авч үлдээд, гурвыг нь халсан. Үүнийг танил тал, ялгаварлан гадуурхалт хэмээн хардаж байгаа.

Би 1991 оны онцгой дэглэм тогтоох БНМАУ-ын хуулиар үндэслэгдэн, ээлжийн амралттай байх үедээ халагдсан. Социалист дэглэмийн хуулиар шийтгүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулиараа ажилтнуудад 30 хоногийн өмнө мэдэгдэж, ажлын байр санал болгох ёстой. 

Саяхан байнгын хорооны хурал дээр БЭТ хэлэхдээ "тэдгээр хүн санхүүгийн асуудалд орчихсон байсан" хэмээн мэдэгдсэн. Энэ нь бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудал юм. Хэрэв санхүүгийн зөрчилд орсон байсан бол нотлох хэрэгтэй. БЭТ валютын урсгалын сайжруулахаар ирсэн атал 71 ажилтныг халчхаад хүний нөөцийн механик асуудал үүсгэж дахин 100 гаруй хүнийг эргээд ажилд авсан.

Хүний нөөц дутагдсан бол бид бүхэнд яагаад ажлын санал тавиагүй юм. Анх Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар ажилд орсон боловч БНМАУ-ын хуулиар халагдаж байна. Бид хучин төгөлдөр байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар асуудлаа шийдүүлмээр байна" гэв.

Ажилчдад "өөрийн хүсэлтээр гарах уу, тушаалаар халагдах уу" гэдэг л сонголт өгсөн

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн инженер н.Энхмөнх:

-"Би уул уурхайн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд анхан шатны механикчаас инженер хүртэл ажилласан. 2023 оны гуравдугаар сарын 9-нд ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас халагдах тушаалыг уурхайн ажлын байранд танилцуулсан. Яг яаж хариуцлагагүй хандсан юм бэ гэхэд хариу тайлбар өгөөгүй. Гэхдээ өөрийн хүсэлтээр үү, халагдах тушаалаар уу гэсэн сонголтыг өгсөн. Би ажилдаа хариуцлагагүй хандаагүй учраас халагдах тушаалыг сонгосон.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрийн маргааныг үүсгэсэн. Тус маргаанаар иргэн н.Энхмөнх ажилдаа хариуцлагагүй хандаагүй, эргүүлэн албан тушаалд нь томилох, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлэн төлөх шийдвэр гарсан. 

Шийдвэр гарсны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж миний тайлбарыг сонсохгүйгээр 1991 оны хуулийг барих нь зөв хэмээн компанийн талд шийдвэрийг гаргасан. Хариуцлага тооцох нотолгоогүй байхад 1991 оны хуулийг баримталж буйд гомдолтой байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 36 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 45 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 50 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 20 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 29 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 32 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 14 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top