x

О.Алтангэрэл: Хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах хуулийн цоорхойг нээлээ

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээллээ.

АН-ын дэд дарга О.Алтангэрэл:

"АН-ын бүлгийн хуралдаанд сэтгүүлчийн болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотойгоор хоёр санал оруулж хэлэлцүүллээ.

2017 оноос гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулж шийдвэрлэж байгаад 2020 оноос худал мэдээлэл тараах гэсэн нэр томъёоны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Олон жил хэвлэл мэдээлэл болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ярихдаа эрүүгийн, иргэний хуулиар шийдэхийг яриад байснаас хууль зүйн зохицуулалтыг нарийвчилж оруулах асуудлыг хөндөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

2002 оны иргэний хуулиар нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой заалтууд шинэчлэгдээгүй. Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг ойлголтын хувьд бүрхэг. Хуучин Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох гэмт хэргийн агуулгуудыг хольсон, дураараа тайлбарладаг байдалтай байна.

2016 онд НҮБ-аас энэ төрлийн гэмт хэргийг халах зөвлөмж өгч, УИХ хүлээж авсан. Харамсалтай нь үүнээсээ ухарсан. Өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 280 орноос 90-д байсан орон өнгөрсөн жил хоёр байр урагшилсан.

Ийм учраас энэ хуулийн зохицуулалтуудад хуульч, судлаачид, сэтгүүлчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал орууллаа.

2022 оны байдлаар 300 гаруй эрүүгийн хэрэг нээж шалгаснаас 10 орчим нь шүүхээр шийдэгдсэн тоо байна. Үүнийг тайлбарлавал худал мэдээлэл тараах гэсэн том малгайн дотор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг нээдэг. Дахин дахин дуудаж, залхаан цээрлүүлэх, энэ хугацаанд гомдол гаргагч нь тохирох, уучлал гуйвал гомдлоо татна гэдэг зүйлүүд байдаг.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесс нь үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх шинжтэй, мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарч байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэрэг, ял шийтгэлтэй холбоотой эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл эцсийн хэлэлцүүлэг болох гэж байна.

Энэ зүйл заалт буюу 21.9.1-д мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол ял шийтгэл оноохоор заачихаж байна.

Монгол Улсад ЦЕГ, АТГ, ТЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олж мэдсэн хүн задруулсан бол гээд хүн гэдэг малгайн доор үзэл бодлоо илэрхийлэх иргэн хүний эрх чөлөө, иргэдэд мэдээллийг хүргэдэг сэтгүүлчид хамт орж ирж байна.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн 21.9.3-т шүүх, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагч гэж мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мэддэг хүмүүсийг тодотгож оруулж ирсэн. 21.9.1-д аливаа шалгагдаж буй хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой нээгдэж байна. Мөрдөн байцаалтын хавтаст хэрэг олон төрлийн нотлох баримт цуглуулдаг. Олон нийтэд ил болсон  гэрчийн мэдүүлэг байж болно. Аливаа нэг гэмт хэргийн талаар үйл баримтаас сэтгүүлч мэдээлэл бэлтгээд, тэр тухайгаа цагдаа болон мөрдөн байцаах байгууллагад мэдээлэл өгөөд мөрдөн байцаалтад орсон байж болно. Үүнийг мэдээлснээр гэмт хэргийн субъект болоод  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл гарч байна. Үүнийг анхаарах ёстой гээд санал оруулсан юм" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 9 цаг 16 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 11 цаг 5 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 13 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 14 цаг 27 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 15 цаг 9 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 15 цаг 16 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цаг 43 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 16 цаг 22 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top