x

ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ сайн үйлсэд нэгдэцгээе!

Хүүхдийн хөгжил төлөвшилд 0-5 насыг алтан үе гэж нэрлэдэг. Энэ насанд хүүхдийн уураг тархиных нь 90 хувь хөгжиж, насанд хүрсэн хүмүүсийн адил сэтгэдэг болох нь судалгаагаар батлагджээ. Хүүхэд дөнгөж төрсний дараа буюу эхний 1000 хоногт насанд хүрэгсдийн үзүүлж байгаа анхаарал халамж, асаргаа нь тухайн хүүхдийн бие бялдар, харилцаа, хэл яриа, сэтгэл хөдлөлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Иймд хүүхдийн тархины хөгжил болон суралцах чадварыг идэвхжүүлэх нь тэдний хойшдын амьдралыг нь өөрчлөх боломжтой учраас хүүхдийг бага насанд нь хэрхэн хүмүүжүүлснээр ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ гэдэг суурь тавигддаг. Үүнд мэдээж эцэг эх, асран хамгаалагчдын асаргаа халамж нэн чухал.

OneSky байгууллага нь “Хүүхэд бүрийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаагаа 25 жилийн турш тасралтгүй явуулж буй ашгийн бус байгууллага бөгөөд 2018 онд Монгол дахь төлөөллийн газраа байгуулан Гэр бүлийн төвийн үүд хаалгаа нээжээ. Тус төв нь 0-4 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулан бага насны хүүхдээ ойлгон хөгжүүлэх, чанартай асаргаа, халамж үзүүлэх эрт үеийн боловсрол олгож, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэл, сониуч зан, насны онцлогт тохируулан дэмжихэд нь туслах шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, практик ур чадварыг хослуулсан сургалт хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй ордгоороо онцлогтой. Эцэг эхчүүд ойлголттой болж, чадавхажсанаар зөвхөн багшид найдаад үлдээх биш хүүхдийнхээ хөгжлийг дээд зэргээр дэмжиж чаддаг байна.

Тус байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийн нээлтийг ирэх оны 6-р сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллуудад дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөж жилийн дөрвөн улиралд тоглонгоо хөгжих боломжийг олгох зорилготой юм. Хүүхэд хөгжлийн төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөжээ.

Хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхэн бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэж, тэднийг сурч, тоглож, хөгжихөд туслахыг уриалж байна. Та SocialPay аппликэйшн болон Shoppy.mn вэбсайтаар зочлон “Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв” цахим хандивын аянд нэгдээрэй.

Shoppy.mn вэбсайтаар хандив өгөх: https://shoppy.mn/products/one_sky_mongolia

SocialPay аппликэйшн ашиглан хандив өгөх:

  1. SocialPay аппликэйшн –> НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ цэс –> ОНЦЛОХ цэс –> Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв –> ХАНДИВ ӨГӨХ товчийг дарна.
  2. Ерөнхий мэдээлэлтэй танилцан хандив өгөх үнийн дүнгээ сонгоод ХАНДИВЛАХ товчийг дарж, талбаруудыг бөглөөд ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 14 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 23 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 28 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 58 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 7 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 10 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 19 цаг 52 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top