x

Х.Номингэрэл: Цэргийн албанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн зөрчлүүд илэрсэн

АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ .

Цэрэгт татагдсан байлдагч амиа алдсан болон охид хүчирхийлэлд өртөж байгаа талаар ҮБХ-ны гишүүн, хуульч Х.Номингэрэл дараах дүгнэлтийг ярив.

Тэрээр "Цэргийн алба хааж байх үедээ амь насаа алдах үзэгдэл ахин дахин гарах боллоо гэсэн ч тодорхой хариуцлага тооцдоггүй, тохиолдол мэтээр өнгөрөөсөөр байна. Гэвч энэ нь тогтолцоо, системийн шинжтэй хүний эрхийн зөрчил юм. Дөнгөж 18 нас хүрсэн хөвгүүд маань цэргийн дэг, дүрмийн бус харилцааг туулдаг нь жендерт суурилсан эрэгтэйчүүдийн хүчирхийлэл болоод байна. Хүний эрхийн талаас “ХЭҮК” тасралтгүй ярьсаар ирсэн ч сүүлийн 10 жил цэргийн ангид 463 гэмт хэрэг гарч 20 хүн амь насаа алдаж, дүрмийн бус харьцааны зөрчил 150 гаруй бүртгэгдсэн байна.

Цэргийн албанд байхдаа учир битүүлгээр амь насаа алддаг, амиа хорлосон гэдэг мэдээллүүд ирдэг. Амиа хорлоход хүргэнэ гэдэг маш том гэмт хэрэг болж байгаа юм.

Мэдээлэгдээгүй, ил гараагүй, дараад өнгөрсөн тохиолдол олон байна. Маш их сэтгэл санааны хохирол, хөдөлмөрийн мөлжлөг цэргийн алба хаагч дунд гарсаар байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн зөрчлүүд ч мөн илэрсээр байна.

Орчны эрүүл мэндээр хангуулах, ариун цэвэр, хоол ундны үйлчилгээ гээд маш олон асуудал гарч ирдэг. Батлан хамгаалах салбар олныг хамарсан айдас, эргэлзээг тайлах, хохирогчдын дурсгалыг хүндэтгэхийн тулд томоохон шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Одоог хүртэл реформ хийхгүй байсаар ирлээ.

Цэргийн албаны хуульд өөрчлөлт оруулж, ил тод хариуцлага тооцохыг олон нийт хүлээж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 30 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 39 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 44 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 14 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 23 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 26 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 8 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top