x

Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг зохион байгууллаа.

Жагсаалын жигдрэлтийн сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 14 алба, мэргэжлийн 23 анги, ерөнхий зориулалтын 2 анги, тусгай зориулалтын 21 анги, 14 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарын 684 томилгоот бүрэлдэхүүн, 69 автомашин техник, 312 багаж хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр Удирдах бүрэлдэхүүний штабын дадлага, Халдварт өвчний дэгдэлтийн үед нэмэлт эмнэлэг дэлгэх үеийн үйл ажиллагаа, Газар хөдлөлтийн гамшгаас эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактик үзүүлэх дадлага сургуулиар үргэлжилнэ.

Хүний хөгжлийн индексээрээ 21 аймагтаа эхний байруудад эрэмбэлэгддэг Дорнод аймаг нь бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд олонтой. Тэрчлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Хилийн долоон боомттой, Монгол Улсын Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох хамгийн ойрын гарц гэдгээрээ онцлогтой.

Тэр ч утгаараа Дорнод аймагт зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага тус аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах зорилтын хүрээнд явагдаж байна. Штабын дадлагаар бүх шатны Засаг дарга, удирдах бүрэлдэхүүн хийсвэр цагийн байдал дээр ажиллаж, хамтын ажиллагааг жигдрүүлэх, бэлэн байдал, гамшгийн нөөцийг тодотгох, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд ойртуулан турших юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top